header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 251017 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

учиргүй их хайр*


харахаар л хазаад хаячихмаар, зүгээр байж байх нь хүртэл очоод түлхээд унгачихмаар байдаг....

тэгээ л өөрөө хүн рүү хараа л инээдийн. зарим даа уур хүргэнэ, тэгэхээр нь "чи муу ямар овоо байнаа" гэж бодно. тэгээд зарим өдөр албаар гоёж гоёж ирчхээд урдуур хойгуур яваад байна. би ч танихгүй юм шиг л байна. тэр: - би хэр харагдаж байна гээл асууна, би: -хм, жаахан хүүхдийг гоёчихсон байхад нь танибал уурладаг юм. гэж хэлнэ. уурлаад л цаашаа яваад өгнө. би араас нь хм, бас гоёчихжээ гээд бодоод үлдэнэ. чи муу өөрөө хүн гоёчихоод л, наадамд унадаг гоёлын морь шиг л дүүхэлзтэл алхаж байхад юу гэдэг билээ дээ. хөөе, тэнэг ээ наад цамцаа чихээ ч, эргүү минь, хм. гэдэг биз дээ. тэгээд уур хүрээд ид хэрэлдэж байхад, хүний хэлснийг дуулахгүй, -юу гэнээ, юу гэнээ, юу гээд байгаа юм чи гэнэ. хэрэлдэж байгаа юм бол чи олигтойхон сонсож бай гээд хэлэхээр, хүнийг хүрч ирээд л учир зүггүй зодно. өвдөж байна гэхээр, үүнээс илүү чанга нүдэж чадна, тэгж цохих юм бол үх юм байна даа гээ л тэгнэ.

ихэнх уур маань хайртай болохоороо л хүрнэ. яс юман дээрээ би өөрөө өөртөө л дэмий юм зохиогоо л гомдож уурлана. тэр муу намайг ямар байгааг мэдэж байгаа юм болохоор яг бүх юмыг эсрэгээр хийнэ дээ...

тэгээд л салаад явахаар араас хараад л зогсоод байна. хэд гурав эрчимтэй алхаж байснаа ар нуруунаас нээх сонин болоод л, дотроос нэг юм өгсүүлээд л ирнэ. эргээд харахаар, өө харин ойрхон ойрхон гишгэлээд л, гараа хүчтэй гэг чинь саваад л, намайг эргэж харсангүй гэж тэр ш дээ... гүйж очоод гараас нь барих юм уу, хацраас нь үнэсэхээр. тэр: - чи яаж мэдсэн юм, би яг ингээсэй л гэж бодож байсан юм гээд л баярлана. одоо бүр бодлыг нь таахгүй бол уурлаад л, хамт явж байгаад бүдэрвэл би буруутай. өөрөө юм яриад ойлгуулж чадахгүй бол би буруутай.

ирдээ гээд л хэлэнгүүт л би бэлэн... намайг цонхоор үсэрч зам товчилж магад гээд хамт ажилладаг хүмүүс байнга цонхоо хаана. би хаана ч хэзээ ч дуудна бэлэн. дуудсан л бол замын түгжрэл, шинэ жилийн баяр, шөнө дунд мунд ямар ч хамаа байхгүй. бороонд шал ус болчихоод л явган гүйгээд ирвэл сая нэг хайр нь хүрч гэнэтхэн цочтол минь үнэснэ. нэг үнэсэхээрээ ахин дахин, за одоо зүгээр бай гэтэл л,.. салахгүй шүү. тэгээд хэсэг байсан аа таг, ахиад юу болсон юм бүү мэд бүх юм байхгүй... юун хайр майр би бол олзны хүн, золиос... зодийшүү, хазна, яаадийн гээд л дайрчихна. өөрийг нь унттал өндийж суугаад массаж хийнэ. би ганцаараа сэрүүн суугаад үлдэнэ. заримдаа нойр нь хүрэхгүй бол үнэс дээ гэнэ. үнэсүүлж байгаад унтана.

дагаад л байнга дагаад л явж байх,... нойлд ороход нь хүртэл хамт орох шахна. тэгээд ганцаараа явж байгаад бүдэрвэл, хаа хамаагүй хол байсан над руу утастаад хөөш чи муу харахгүй яасан юм бээ, ямар овоо байнаа чи муу гэнэ. айлган сүрдүүлж, тамлан зовоохын одонд төрсөн хүн тэгээд байхгүй болохоор, илжиг модон хударгадаа дуртай гэдгээр санаад үхчих шахна. учир нь олдохгүй эмэгтэй хүнд эрчүүд хайртай байдаг шигээ. уурлаж, аргадах ухаан, үргэж бусдаас илүү өөрийг нь ойлгож мэдэрдэг хар хүүд бүсгүйчүүд хайртай байдаг шигээ.

атаманаасаа айгаад юун өөр охины царай руу харах, дараа нь хажууд нь байхад санагдаад цочиж айгаад .., хар төвгийн нэмэр. үнэнч, учиргүй үнэнч. яг нохой шиг үнэнч тэгээд яг нохой шиг л эзэндээ эрхэлдэг. за энэ арай муу үгээр хэлчихсэнээс биш яг үнэн юм. тэгээд үргэлжид өөрийнхөөр нь байж чадах залууг л ирж хайж.., тэд амьдардаг шигээ.

хүн унтаж унтаж босоод ажилдаа яарч байхад хоцорч босчихоод ууж амжихгүй унд бэлтгэчхээд идсэнгүй гээд л уурлана. өдөржин уур нь гарахгүй өглөө ямар байдалтай үлдсэн яг тэр хэвээрээ хүнийг ирэхийг хүлээгээд л уураа, байгаа байдлаа хадгалаад байж байна. аргадаж гуйхаар уурлаад л байна. би  сая нэг уурлахаар за цайгаа уу гэнэ. би тэгээ л шууд уургүй болоод л тэрийг нь идэх юм гэнээ.. нэмж уурлана. уураараа уралдаж байгаагаа хараад, инээд хүрээд инээчих л юм бол алуулна. тэсгэлгүй инээлээ, шууд л зодууллаа.

найзууд нийлж суугаад л учиргүй амьдрал хайр дурлал мурлал мөнгө энэ тэр ярина. би ч: -аан, гээ л нэг л их ухаарна аа. тэгээд байхгүй ээ, яг амьдрал дээр тэр тэгж хэлсэн ингэхээр тэгдэг гэсэн гээд л хийх юм юу байх билээ. за алуул алөөө гээд л толгойгоо тэврээ л газар унана.

хол явлаа, олон сар явлаа өчнөөн төчнөөн майл бичлээ хариу байхгүй. бичихээ больчихлоо. бүүр гомдож цөхөрлөө. боломж олдонгуут л за яахав хариу алга гээд л бичээд байсан байдаггүй. эхэндээ нээх их, яг над шиг асар их санаж байснаа тэр муу намайг мартсан юм байна л даа. за яахав ээ гайгүй чамайг гэж бодно. бас үргэлжлүүлээд болих л үгүй юу гэж бодно. тэгснээ л жаахан байж байгаад, чи муу ямар овоо байнаааа, гээд уйлан дуугарч эхэлнэ дээ. гомдлоо, шууд гүн гүнзгий гомдоод л байна. тэгсэн гэнэт майл ирнэ. сайн уу, мангар аа, яагаад бичкүү байгаад байгаан, бие чинь өвдций муу, чи муу ямар овоо байнаа, намайг хаяж явчхаад, өвдөж мөвдөөд үхэж мөхүүл хогчийшүү, ёстой дэмий шүү. хайртай. чиний ...гээд нэрээ бичжээ. ёоох, энэ долоон тийн ялгалын хамаатуулахын нөхцөл надад ямар аймаар нөлөөлж байнаа. би бүр нэг үг бүхий ганц өгүүлбэрт бараг нам цохиулаастай. бараг одоо болтол. хайртай.

за тэгээд эхлээд там, цаг завын гарз, санхүүгийн дарамт байснаа, гэв гэнэт би өөрөө мангар тэнэг тэгээд бас хэнд ч байхгүй азтай, аж жаргалтай болоод л.... энэ бүхэн надтай учирсныг юу болоод байгааг ойлгохоосоо өмнө санасаар байгаад илэг нь бэтгэрч, жин маань 12 кг багасахад ердөө 2 сар л хэрэгтэй байж. 4 жилийн түүх нэг муухай том хар цэг тавиад л утгагүй өгүүлбэр төгсгөж байгаа юм шиг дуусчихаж. өрөвдөлтэй юм. одоо бол хайргүй. ганцхан үг хайргүй. хоёрхон үг чи хэрэггүй. зэвүүн юм.

хэн ч хэрэг алга, сайн уу танилцъя, хуц үх чи. зайл өө, бүгд тонилбол таарна гээд бодох юм. ээ ингэмээргүй байна ш дээ. гэхдээ хүмүүс яагаад амиа хорлох дээрээ тулдгийг л лав ойлголоо. би харамсахгүй, учир нь би одоо аз жаргал гэж юу байдгийг мэддэг. түүнийг мөрөөдөг хүмүүсийн хажууд бол харин ч нэг ярина шүү...

  гэхдээ өөр хэн ч хэрэггүй, чи ахин дахин хэрэгтэй байхад, амьдралд нь өөрөөр орлуулшгүй тийм болчихоод байхад, шууд гэнэт шийдээд алга болчихвол. хүн яах вэ

(хачир нэмэхгүй байж чадсангүй гэдгээ хүлээе)



Нийт 858 удаа уншигдсан | 32 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
молор (зочин) | 2010-06-06 | 23:00
хөөх хуучин танил нэрнүүдээ харсан сонин байх чинь, бүгд сайн уу даа, ингэхэд? тэврэлт



молор (зочин) | 2010-06-06 | 22:57
гэр бүлийн харилцаа бол ид тунирхалын төвшиндөө явж бгаам бна. тэгсхийж бгаад нэг хоёр жилийн дараагаас уужуу тайван, эвлэрэнгүй болоод ирнэ дээ. хайр ийм хурц бхад асуудал тийм ч хүнд биш, оооо ярзайтал инээх



bi ter talaar medehgyi yum
Обдоо | 2008-08-25 | 21:42
sain medehgyi tiim medremj saihan l baih



xvv | 2008-08-25 | 13:59
confused би бас дундуур нь орхичихымаа...



Сэтгэгдэл
g84 | 2008-08-25 | 11:08
уже хүүхэдтэй болсон
өглөө орондоо баагаад,.. үдэш тийшээгээ яараад...
хийсэн сонголтондоо хариуцлагатай байя даа
зүрх сэтгэлийг маань битгий таталж хуваа
....
чамаас болоод хассан жингээ нөхөөгүй байхад...
хайран ажлын өдөр минь...
өчигдөрийг буцааж чадахгүй болохоор хамрамсахгүй..чиний төлөө үрсэн цаг хугацаанд... өнөөдөртөө эзэн байя даа...чөтгөр гэж

чи алга болоод 3н сарын дараа бичсэн... тэрнээс хойш жилийн дараа....


Зассан: G84 хэзээ: 2008-8-25 02:26



Зочин | 2008-08-22 | 20:45
1-рт би цамцаа чих гж хэлдэггүй бсан шуу за
2-рт чамд л сайхан харагдах гж гангардаг байсийн
3-рт чи хэрэлдэж байхдаа аажуухан ямар 1уг хэлдэг биздээ тэгээд л би ю гнээ гж асуудаг бсийн за
4-рт миний араас ирээд гарнаас зоолхон хотлоход яг л кино шиг санагддаг бж билээ
5-рт чи намайг юм яриж бхад оор юм бодоод л ойлгохгуй улддэг бсан биздээ тэхээр би уурлахгуй яхавдээ
6-рт нээрээ л хаана ч хэзээ ч дуудсан бэлэн бдаг шуу би азтай бжээ
7-рт 1жилийн омно юм бна шдээ



hariult ni
Зочин | 2008-08-22 | 20:26
Сайнуу сайхан залуу минэ энэ хариулт ни болж чадах болвуу чамд минэ намайг орлох хэн ч бхгуй гэдэгт чи минэ надаас оор хэнийг ч хайхгуй гэдэгт зовхөн намайг хулээж байгаа гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй байсан болохоор л ....тэр мочийг ядаж хулээхээр шийдсэн юмаа харин чи хэлсэндээ хурж намайг хулээгээд л бх ёстой байсиймшдээ хайрт минэ дэндүү хувиа бодсон гэдгийг мэдэж бна л даа гэхдээ л асуудал маш их амидрал урт шуу дээ хайрт минэ харин одоо дэндүү хожимдож дээ би энэ шийдвэрээ чамдаа хэлэх ёстой байж бид хамтда шийдэх ёстой бжээ хайраа намайгаа уучлаарай энэ бухэнд би л буруутай чамдаа хайртай одоо хэрэггүй ч урид ни дэндүү их хэрэгтэй бсан чиний Хайрт sad sad sad sad би чамайг оорийгоо хайрлахгуй бол чи зовно шуу гэдгийг хатуу ойлгож аваасай овдож зовохоос айдаг бгаасай гж бодсиймаа хайраа би чамаас холдонгуут л уруу дорой овдөж зовоод бх юм бол ...хугатсааг яаж хулээж чадах юм бэ гж бодоод л эмнэлэг дээр 1 ч удаа очоогуй юм шуу сэтгэлгүйдээ биш шуу хайраа итгээрэй энэ бол унэн... нандигнаж явяа чинийхээ хайрийг сэтгэл зурхэндээ би чамаар хайрлуулсан азтай хун

Зассан: G84 хэзээ: 2010-6-6 10:48



Сэтгэгдэл
Зочин | 2008-08-22 | 19:55
№-"

Зассан: G84 хэзээ: 2008-8-24 11:25



Сэтгэгдэл
sirus | 2007-08-09 | 13:03
гарцаагүй ирэх зүйл гэж байхгүй бүх юм надаас шалтгаалах биш билүү?

нэмээ нэг юм асуучий хүнд дасахгүйгээр хүнд хайрлаж дурлаж болох уу? ерөөсөө дасалт дурлал 2 чэнь өөр юм бишүү?



Сэтгэгдэл
g84 | 2007-08-09 | 12:59
sirus-tei sanal neg bna



Сэтгэгдэл
Friska | 2007-08-09 | 12:59
хүчтэй ч бай, сул ч бай, хүслээ хорьсон ч хориогүй ч гарцаагүй зүйл ирж мэднэ, тэр үед яасан ялгаагүй мэт санагдана...хүслээ хорино чиг дагана чиг...яавал ч яана шд.



Сэтгэгдэл
sirus | 2007-08-09 | 12:54
чи чинь хүслээ хорих хэрэгтэй гээд байдаг байсан тэрийгээ больцон юм уу? хэхэхэ

хүн хүн ондоо л байх... хүнд дасах бол сайн зүйл биш дээ... сулбайхын дээр өөрөө өөрийгөө гээхийн нэмэр...



Сэтгэгдэл
Friska | 2007-08-09 | 12:48
Хүн дандаа хүчтэй байж чадахгүй шд угаасаа, сэтгэл хөдлөл бол арай ондоон зүйл гэж ойлгож байна...дандаа хүчтэй байхыг хүссэн, тийм байсан ч хааяа нэг сул баймаар санагддаг юм, сэтгэл уйдамхай ш дээ.



Сэтгэгдэл
sirus | 2007-08-09 | 12:23
байнга сулбагар байснаас л дээр... тэгээд ч чи чинь их зэн яридаг хүн энэ бүхэн /сэтгэл хөдлөл/ хуурамчийг мэджил байгаа ш дээ... тэхээр сэтгэл хөдлөлөө бариж байхад илүүдкү...



Сэтгэгдэл
Friska | 2007-08-09 | 12:12
Байнга хүчтэй байхын утга учир юунд вэ?






:-)