header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 251012 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*


Зүрхний АМРАГ-ууд

шөнөөр ганцаараа, цас шаржигнуулан хэн нэгэн алхаж явна. зүүн Сибирийн хүйтэн агаар тунгуусын нутгаар нэвт үлээж, одод орчилдох шөнийн тунгалаг агаарт хэн нэгний хунгар цасан дундуур уухилан алхах амьсгаа аажимхан замхарна. түүний амьсгаа өндөртэй цуцалтгүй алхах нь үргэлжлээд удаж буй нь халуу шатаж бамбайсан гар хурууны үзүүр, чив чив туслах хөлснөөс нь харахад илт мэдрэгдэнэ. энд, яг л энэ газар аянчид за бас нутгийн ардууд тунгалаг тэнгэрийн дор, ээвэр наран тусаж байх өдрийн гэрэл гэгээтэй цагт осгож үхэх аюултай байдгийг мэдэх тул талхны булан тэргүүтэй хүнс, идэж уух юмыг бус нэг ээлжийн дулаан хуурай хувцсыг илүүд үзнэ.

намаг балчиг дунд ургасан согтуу ойн дундуур тэрхүү шөнөөр явагч этгээд ганцаар алхсаар ийш тийш, хааш яаш чиглэн ургасан армаг тармаг моддын дундуур орж, цавцаан цайрах цасан дээр тусах моддын хөх сүүдэр дунд тэрхүү шөнийн хүйтэн тэнгэрт замхрах амьсгал адилаар сааралтан алга болов. тэр хэд хэд алхахад нимгэн хачирлаж хөлдсөн мөсний цуурч хагарах чимээ тасхийн гарч, тэрээр сүүлийн удаа давхийтэл цочсон нь тэр болж, хөл дороос нь тулах юм эс олдон, унаад живэхгүй ч гэлээ бүх хувцсаа жихүүцэс төрөм хүйтэн усанд норгож орхилоо....

шөнийн, ойн цоорхойд гүехэн гэж бодогдохоор-гүй их ус цалгих чимээ гараад, дахин цас шаржигнуулах хөлийн алхаа эс дуулдан нам гүмхэн байдал ноёрхоно. Сибирийн шөнийн тунгалгаас тунгалаг тэнгэрт мэлтийх саран, шөнө оройд болох олон арван бохир муу хэрэг, хуйвалдаан, аллагын гэрч болсоор олон зууныг ардаа орхиж буйнхаа адилаар тэрхүү залуугийн амьсгал татарч буйг чимээгүй ажсаар байна....

лааны тос гэнэтхэн ихээр урсаж,  дөл нь давтаж байсан аа, дүнзэн байшинг бүхэлдээ гэрэлтүүлж байсан аа анивалзаж байгаад харанхуйллаа. үүнтэй зэрэгцэн ямар нэгэн шаазан эдлэл шалан дээр унаж тасхийн хагарах чимээ гарав. өрөөнд хэсэг нам гүм болсон оо, зузаан цангаар битүү бүрхсэн, өрөөнд гэрэл гэгээ оруулахад дэндүү багадсан цонхны цаанаас тусах сарын бүүдгэр гэрэл тэр харанхуйд байгаа цорын ганц хүний хамаг анхаарлыг татлаа. шуурга эхэлж байна. цасан ширхгийн мөстөж хатуурсан ширхгүүд цонхийг гаднаас нь зөөлнөөр тоншиж байснаар аажимдаа улам олноороо ширүүн-ээр шажигнатал нүдэж эхэлнэ. энэ үед бусгүй лааг дахин асаах зууртаа гараа эсгэсэн болохоо мэдэв. тэрээр хар зөнгөөрөө зүрхний хүндээ ямар нэгэн юм тохиосныг мэдэрнэ.

хэсэгхэн шинээр асаасан лааг харж сууснаа бөхөж унтарсан лааны урссан тосыг ажиглав. бүсгүй тэр тосноос ямар нэгэн муу зүйлийг олж харсан гэлтэй жихүүцсэн нүдээр ширтсэнээ, яаравчлан гадагшаа гарахаар зэхэв....

 

Лондон хотын жижиг чулуунуудыг шигтгэж хийсэн чулуун замаар дугуйтай цүнхээ чирсээр, хавчиг гудамжуудыг өгсөж яваа залуу дотроо ийн бодно. за одоо яадаг билээ, миний амьдралд энэ цаг хугацаа яалт ч үгүй эргэлт өөрчлөлтийн он жилүүд. ямар-хан хувь тохиолоор амьдрал минь үргэлжилнэ, ямаршуухан аж төрнө дөө... хүний нутагт ч хэцүү дээ гэж, энэ улс оронд ирсэн эхний өдрөө зүрх алдан бодолхийлнэ. түүний хувь заяа яахан Оливер Твист-ийн хувь төөргөөс дор байх билээ. улс орноосоо, сургууль хамт олноосоо, үеийн залуусаасаа шалгарч гарсан чадварлаг мэргэжилтэн, хэлний өндөр мэдлэг түүнд хангалттай хань түшиг болох юм.

дээрх залуутай нэг онгоцоор ирж, нэг сургуульд  хожим суралцах бүсгүй Лондон хотын өөр гудамжинд ийн бодож алхана. за ингэж нэг соёлт ертөнцөд хөл тавьдаг байжээ. муусайн юмнууд намайг явуулахгүй байх нь яагаа вэ, би энд одоо байна, би бол энд л байх ёстой хүн учраас энд байгаа юм. хэлэх мэдэхгүй гээд яадаг юм. оронд нь ирээд сурна, оронд нь ороод сурах юм чинь.....

 

доомбор хөгжмийн эгшигт уярсан уу гэлтэй бүсгүй үл ялиг толгойгоо гилжийлгэн суугаад санаа алдана. морин дэл дээр бүргэд шувуу шиг хийсгэж явсан хөгшин эр түүнийг хараад дотроо ийн бодно:

сарны цэнхэр хүрээлэнд гүйлс шиг цэцэглээд, Салхины бие дэрлэн санаашран суугаа бүсгүй, Түүдгээр амьсгалсан залуу насанд минь түгээмэл өнгийн зурвас мэт санагдана хэмээн шүлэглэнэ.

харин тэрхүү эгшиглэх доомбор хөгжимд, Маамгандаан як-кудаан, кир-шалмагаан арманаам, Жүрэксэл апсил-магаан, Галкма жатгаан Китэнбээн Жираалд, Сапаргаан узаад, Аагармаанаам... хэмээн дуулах бөгөөд энэ нь Хунгийн өд шиг ариун хүсэл минь, Гэгээн хайр минь чи хаана байна гэсэн утга санааг илэрхийлэн дуулна. Эртний чөлөөт сул иргэдийн нутагт хөмөрсөн шаазанг санагдуулам шинэ эсгий гэрүүд ярайж, гэрийн гадуур ёстой л сул ард иргэд өөрийн тааваар амьдран, аж төрнө. Алтайн салбар уулс, өндрөөс өндөр цаст оргилууд дунд төв Азийн цээжинд морин туурайгаар бөмбөрдөх нүүдэлчин үндэстний залуу хар хүү, сул хайрга чулуутай хадархаг уулын бэлд морин дэл дээр исгэрч явна. зангирсан өтгөн хар хөмсөг, том хар нүд, ширүүн сахал, өргөө шанаатай, нар салхинд дээлийн өнгөтэйгөө хамт онгож гадсан царайтай хээрийн хүн ан гөрөө хөөцөлдөнө. тэрээр хааяахан энгэр бэл нь хиц өндөр уулсын оройг дамнан харалж явахдаа алс тэртээ рүү ширтэн, өөрийн амьдралын замыг харж буй мэтээр, ямар нэгэн зүйл хайсан мэт хичээнгүйлэн харж байгаад санааширна. энэ байдлаа гэнэтхэн орхиж, мориндоо ташуур өгсөөр цааш одно...

 

бас нэгэн ээлжит дэлбэрэлт болсны дараа шуугьсан, орилж хашиграх хүмүүсийн дундуур нэгэн хар гивлүүртэй бүсгүй гүйн орж ирээд, шархдаж гэмтсэн хүмүүсийг нэг бүрчлэн тэвэрч авч хараад, хэн нэгнийг хайж байгаа бололтой, дараагийн хүн рүү гүйж очиж үзнэ... тоос шороонд дарагдсан хүмүүс бүгд нэгэн ижил харагдах бөгөөд хэн нэгнийг хайж байгаа бол гагцхүү тийнхүү нэг бүрчлэн очиж харна уу гэхээс, үймж шуугьсан улсуудын дунд нэрээр нь ганц эмэгтэй хүн хашхирч дуудаад тусыг эс олох юм.

Бүсгүй арван гурав дөрөвтэй баймаар нэгэн хүүг олж аваад баярлан уйлж байлаа. хоёр хацар дээр нь ээлжлэн ахин дахин үнэсээд, шороо тоос болж, сэмэрч урагдсан хувцсыг нь тоох сөхөөгүй дагуулан хөтөлж гүйлээ. ахиад л хүн бүрийг нэг бүрчлэн нэгжиж үзнэ. ...

...хүүтэй хамт явсан хэн нэгнийг юм уу... яавч эцгийг нь биш.... хүүг төрөхөөс хойш тасралтгүй үргэлжлэн буй энэ дайн дажин дунд яг саяных шиг нэгэн дэлбэрэлтэд хүүгийн эцэг үрэгдсэн бөгөөд түүнээс хойш даруй 7 жил өнгөрсөн байна.

Бүсгүй сая нэг сөхөө орж хүүгийн үс толгойг гөвж өгөөд, хоёр гараараа хүүгийн хацрыг барьж, эх хүний хайр нинжин сэтгэл нэвт гэрэлтэх алаг нүдээ эргэлдүүлэн, харь хэлээр ямар нэгэн зүйлийг аминчлан захиж шулгана хурднаар хэлэв. хүү тэр даруй гүйж одлоо.

Бүсгүйн мөрөн дээр тохогдсон бараан өнгийн нимгэн алчуур газарт чирэгдэн явах ба бүсгүй түрүүнийх шигээ гүйж харайсангүй, ийш тийш харан харц нь ямар нэгэн зүйл дээр тогтож эс чадан, гуниг харууслын басхүү хайрын нулимс цэлэлзүүлэн, чи хаана байна вэ гэж хэн ч эс дуулахаар төрөлх хэлээрээ бувтнан хэлнэ. энэ үед жаал хүүгийн гүйж одсон зүгт буун дуу тачигналаа... Бүсгүйн зүрх зүсэгдэх шиг болж өөрийн эрхгүй тэр зүг хурдлан гүйлээ. тэрээр тийнхүү гүйж явахдаа нүднээс нь бөмбөрч амжаагүй нулимсаа нэг гараараа шудраад, гашуун, харууссан дуугаар нэгэн нэрийг ахин дахин дуудна. энэ үед буун дуу хэсэг намжсан ба ахиад нэгэн нүргээнтсэн дэлбэрэлт болоход газар чичирхийлэн бүсгүйн улан дороос тэрхүү доргилт мэдрэгдэнэ.

... ашгүй тоосон дундаас нэг эр хүүг авч, хоёул тэврэлдэн гарч ирэх ба хүүтэй хамт гарч ирсэн хар хүн ихэд ширүүн дуугаар Сала малий кум  гэж мэндлэхэд бүсгүй хариу болгон Алийкуум Салийм гэсэн мэндийн үгийг төгсгөж хэлж амжилгүй мэлмэрүүлэн уйлна. тоосонд дундаас түүний энэ хорвоод амьд үлдээд байгаа,  амьдралынх нь утга учир болсон 2 хүн хоёул амьд хөтлөлцөн гарч ирсэн юм. Бүсгүйн  хацар дээгүүр нулимс урсаж амжаагүй байхад л түүний хацрыг тэсрэлтээс үүссэн их шороо тоос дарна.... тэд ахин хоорондоо нэг ч үг солилцолгүй гурвуулаа хөтлөлцөн, тэрхүү сүйрэл нүүрлэсэн хотын төвөөс зайлан одно.

.........дутуу



Нийт 1142 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих



:-)