header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258878 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

он цагийн алсад 2


Бодол...


Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан. Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай таарч тэр нь цохиход дарь үнэртэх шиг болох цахиур ихтэй чулуу байх бөгөөд түүн дээр мөн сүг зураг буйг ажлаа. Төрсөн нутагтаа заан байсан төдийгүй буга ч амьдарч байсныг гэрчлэх баримт олсондоо олзуурхсанаас ч тэр үү их л гярхай нэгд нэгэнгүй нүд гүйлгэж ажиглав. Гэтэл алхны тогшилтоор цангинах дуу их өөр танил биш хөндий төмөр дээр цохиод буй мэт дуугарах ажээ. Үнэхээр томоос том төмөр арааны нэг хэсэг чулуутай барьцалдсан байх бөгөөд тэдгээрийг дамнуулан хадны сүг зураг сийлбэрлэгдсэн байна. Энэ чинь тэгэхээр төмрийн сүг зураг уу гэсэн бодол толгойд орж ирснээр энэ бүх асуудлууд эхэлсэн билээ. Алхаар лавшруулан цохих бүрийд багц багцаар цөмрөн унаж буй хад чулуунууд он цагийн эрхэнд хуримтлагдсан тоос шороо гэхээс мөнөөх цахиурлаг бараан хөх өнгийн хад ба геометрийн ижил давтамжтай зөв дүрсүүд нийлээд белазы машины дугуйнаас ч том диаметр хэмжээтэй арааны эд анги болох төмрөөс эрс өөр ажээ. Зэргэлдээ орших ийм олон сонин зүйлсийг өмнө харж байсан удаа үгүй билээ.

Урьд өмнө нь энэхүү бутран нурж буй шороо чулууны үйрмэгийг доороос нь өв тэгш хэмтэй бөөрөнхий зүйл тулж байснаа одоо нэгэнт үгүй больжээ. Хад чулууны завсар шигдсэн чигжигдсэн тэр хур их дагтаршмал шороо чулууны үйрмэг одоо алхны тогшилт бүрээр нуран унахдаа агаарт тогтож буй нь илт ажээ. Түүний үүсгэсэн хөндий зайг агуй гээд хэлчхэж бас боломгүй. Харин ойролцоогоор 9м радиустай бөөрөнхий зайд үд дунд голлосон зуны халуун нар бужигнасан тоос шорооны хамтаар анх удаа тусаж буй нь энэ байлаа. Тэр хоосон орон зай хоймортоо эзэнтэй ажээ, энэ бол түүний хүсэлтээр өөрөө нээгдэж одоо надад олдож байгаа энэ нь ажээ.

Аврал эрэхгүй ч тусламж хэрэгтэйг эрхэмсгээр илэрхийлнэ, түүнтэй ярилцахад үг хэрэггүй байв. Миний таних болоод удаж буй франц археологичид түүнд хэрэгтэй ажээ. Надаас өөр хүнтэй ингэж харилцах хүсэлгүй байгаагаа товч тодорхой илтгэв.

-чи бурхан уу
- үгүй ээ, гэхдээ нэг үе, түүнтэй ижил үнэлэгдэж нэрлэгдэж байлаа.
- чи тэгээд мумиe юм уу
- үгүй ээ, чи мумие-ийн тухай ойлголт багатай бололтой тэд чамтай ярилцахгүй л болов уу
- чи намайг ийшээ орох хэрэггүй ба айх хэрэггүй гэдгийг хэлэхдээ яагаад миний нэрийг хэлээд бүр айлгаж орхив оо, минийхээр чи намайг яавал айж болохыг мэдэж байхаар л санаж
- тийм ээ, би чамайг явчхаас өмнө хэлэх гээд жаахан яарсан хэрэг, өмнө миний харилцаж байсан туршлагаас үзэхэд надад ийм тохиолдол гарч байгаагүйгээс ч болсон болов уу -ингэхэд би үг хэлэхгүй байж үүнийг чи хэлээд байна уу би бодоод байна уу гэдгээ яаж мэдэх болж байна аа.
-чи мумие-ийн тухай асуултад өөртөө юу гэж хариулах байсан бэ ?
-за тэгвэл би бодож байгаа зүйлд чи надад хариулаач ?
- тийм ээ чи намайг бясалгагч гэж ойлгож болно.
-би бас л тийм гэж хэлье би хүн төрөлтөн мөн.
-чи ингэхэд, би таныг чи гэх нь зохисгүйг мэдэж байна л даа та гэсэн нь дээр үү
- чи хариултаа энэ удаа мэдэж байгаа, чиний зөв миний нас багадаа мянган жилээр тоологдох настай...
-чи бас энэ тухай боддог хэрэг үү энэ тухайгаа яриач, тиймээ чамд ойлгомжтой байхын тулд чи ярьж би чамд үг хэрэглэхгүй хариулж байя.
- энэ боломжтой гэж боддог гэхдээ бясалгал гарц гэж бодоогүй.
-тэгээд цааш нь энэ их сонин байна?
-надад ч бас өөрийнх чинь бодол санаа сонин байна, чи, үгүй та ямар нэг зөгнөлийн биелэл үү
-зарим утгаараа тийм шүү, үүнийг урьдчилан хэлсэн нь бий,
-үүнийг гэж энэ тохиолдлыг уу, за за би хариултаа мэдэж байна,..
-ахиад нэг юм асууя чи зөн ч үү, хариулт ойлгомжтой, за тийм байдаг байж...
-Тиймээ чиний боддог зөв, би нэг бол чи нэг бол та гэж яриад байна.
-үүнийг би чамд хэлээгүй...
-тэгээд би чиний бодлыг энэ удаа өөрөө уншсан гэх гээд байна уу
-мэдэхгүй... Одоо миний ээлж надад ч бас чиний цаг үе сонин байна...
-би энэ бүхнийг чамд ярихаас өмнө миний хүслийг биелүүлж өгч чадах уу...
-чиний хүсэлтэд тус болж болох юм, чамд хэлэхэд би чамд хүрсэн дуу хоолойны өнгө л хамгийн чухал нь байсан юм шүү...


Сэргэлт...


Эзгүй далайн эрэгт цаг хугацаа улиран одохыг тоолохоо больсноос хойш улиран өнгөрөх он жилүүдэд гарсан өөрчлөлт шинэчлэлт гэж үгүй ажээ. Гагцхүү их мөстлөгөөс хойш цаг улирлын энэхэн үед ганц нэг өвс ургамал өнгө засах төдий болж эзгүй элсэрхэг дов толгодын нөмөр хаяа хэсгээр нэг наст ургамлын нялх цэцэгс жирийн харагдана. Байгалийн амьд бүтээлээс үзэгдэх нь ердөө энэ ажээ. Хэдэн зууны тэртээгээс хэвээрээ байсан салхин шившээ хүчтэй үлээж булингарт далай тэнгисийн усыг эрэгт тулж ирэхэд нь эргүүлэн цацаж агаарт түмэн дуслуудыг саргиулан солонгоруулна.

Уснаас арай гэж амь тэмцэн мултарч гарч ирсэн тэрээр хэсэг хугацаанд саатаж хэвтэхдээ бодсон бодлоо сарниулан нэг гараа тулан цээжээ өндийлгөлөө... Саяхан хийсэн шинэчлэлт маань туршилт хийлгүй шалгарлаа... Тийм их цаг хугацаа, энерги, зардал зарцуулсан эд ийм байхаас ч яах билээ. Түүний гадна төрх дуулга өмссөн хүн шиг бөгөөд шанаандаа хоёр ижил гэрэл зүүсэн нуруу далнаас нь зарим нэг сэртгэр эд анги цухуйсан хүний ерөнхий араг ясны бүтцийг дуурайж загварчилсан гайхалтай дэвшилтэд Рortable Man Model бөгөөд ойролцоогоор 2,4м өндөртэй газар уснаа явагч робот ажээ. Мэдээж нүүр хэсэгтэй хүний төрхийг чадмаг гаргаж өгсөн ч дуу авиагүй, амаа огт нээдэггүйн дээр нүдний хэсгээрээ хардаггүй, гагцхүү орчныг шанаандаа бэхэлж, хол ойрын нарийн камерын 270 градус өнцгөөр харагч дурангаар тоноглогдсон хэрэгсэл ба мөн 360 градуст 1500м зайд хянах локатороор хүлээн авдаг ажээ. Түүний эх бие дээд зэргийн титан болон хромын хольцтой хатуу хайлшин араг ясны загварчлалтай бөгөөд биеийн гадна хэсгийг хайрсан бүтэцтэй хайлшууд бүрхэх ба араг ясны загварчлалын бахим бүтцүүд нуруу болон хавирга хэсгээр товойж харагдах ба сүүлд хийсэн шинэчлэл нь усанд явах чадвар байлаа.

Мэдээж энэ бол анхны ба уламжлалт сэтгэхүйтэй бөгөөд хүний сэтгэхүйг өвлөн авсан гэдгээрээ онцлог өөрөө явагч робот юм. Тэрээр уснаас гарч ирэхдээ бодож байсан үйл явдлаас эхтэй мэдрэхүй үгүй сэтгэхүй хэрхэн оршихуйн тухай онолч нь өөрөө байсан билээ. Түүнтэй зэрэгцэн сэтгэхүйтэй олон зуун машинууд бий боловч кибернетик ертөнцөд түг түмээрээ оршихоос далайн эрэгт энэ мэт хөсөр хэвтдэггүй билээ.

Ерөнхий онолчдын хувьд хүн төст сэтгэхүй ба мэдрэхүйгээс ангид оршихуй зэрэг бүтээлээрээ анхны туслагч роботуудын загварчлалд урилгаар оролцож байсан намтартай түүний сэтгэхүй оршсоор буй нь энэ ажээ.

Энэ бол цаг хугацааны хувьд кайнозойн эриний хомосапиенс төрөхт РММ загвар бөгөөд түүнийг бүтээгч нь кайнозойн эриний хомосапиенс нь төгс төгөлдөр гэж үнэмшдэг байснаас улбаатай бүтээл байлаа. Тэрээр босож ирээд эргээс үлээх хүчтэй салхинд найгах биеэ бат тогтвортой зогсохын тулд баруун хөлөө урагш тавиад бүх жингээ түүнд хуваарилан элсэнд шигтгээд цээжээ түнхийлгэн эгээл санаа алдах мэт болсноо орчныг хэсэг зуурт ажаад эгцлэн гүйлээ. Гурван цаг хорин минутын дараа гэхэд РММ загвар 850км зайд байсан хамгаалалт бүхий эрчим хүчний эх үүсвэрт хүрэв.

Орой нь цөмөрсөн аварга том шилэн бөмбөрцөг нь тал хэсгээрээ газарт шигдсэн бол тал хэсэг нь нар салхины үйлчлэлд онгож ганджээ. Энэ бол хэдэн сая метр куб эзлэхүүнтэй эртний далайд оршигч хот байлаа. Өдгөө бүрэн машинуудын эзэмшилд байх ертөнцийн өнцөг булан бүрд байх эрчим хүчний цэгүүдийн нэг билээ.

РММ загвар энд хүрэлцэж ирэх замдаа дайрсан боржин толгодод байршуулсан байгалийн ураныг баяжуулах нууц туршилтынхаа үйлдвэрээс хуруу шилний хэмжээтэй тугалган бортогод хийсэн бүтээгдэхүүнээ эл эрчим хүчний төвлөрөлд нэвтрэн орохоосоо өмнө гадна талд нь нууж амжжээ.

РММ бол өөртөө зэвсэглэлээр тоноглоогүй энх тайванч ба туслагч төрлийн робот төрхтэй ажээ. Үнэндээ бол тэрээр сар болон гариг хоорондын анхны ашигт малтмал олборлох төслийг эхлүүлсэн, титан, төмөр, очир алмаз, вольфрам, стронци, сүүлд уран болон цэвэр усны нөөцүүдийг илрүүлсэн билээ.

Түүний ийн хоцрогдсон био-нано технологитой ба өөртөө зэвсэг хэрэгсэл авч явдаггүй нь машины бус хүний сэтгэхүйгээс үлдсэн зүйлсийн нэг билээ. Тэрээр өөрийн алдар сууг мандуулж энэ мэт эрчим хүчний төвлөрөл дахь сүлжээний энергийн эх үүсвэрийн бирж, эрчим хүч нийлүүлэгчдийн хүрээлэлд уригдаж хүндтэй зочилж болох боловч хөргүүрийн системийн цоорхойгоор шургалан орж хамгаалалтын нисэгч сканеруудад шалгуулсаар шавар шавхай дундуур туучиж ордог нь мөн л хүн сэтгэхүйнх нь илрэл билээ.

РММ-ийн дух хэсэгт сканерууд түр орших зөвшөөрөл тэмдэг дарахад РММ цааш нэвтэрлээ. Тэр үнэндээ хоцрогджээ. Бүгд бүрэн эх үүсвэрийн хамгаалалт ба сүлжээнд орсон төдийгүй өөрөө явагчдаас нисдэггүй нь бараг ганц РММ байлаа. Эрчим хүчний төвлөрсөн цэгийн буюу эртний ойлголтоор хотын төвийн зохион байгуулалтад түүнд зориулсан зүйлс гэж үгүй ажээ.





2012,12,12

Аянга баригч


Хамгийн анхны сүлжээнд холбогдож ойр зуурын сонин мэдээг цуглуулаад цаашид эрчим хүчний үнэ өсөх хандлагатай нь нэгэнт эргэлзээгүйг мэдэж авлаа.нийлүүлэлт хийх, гэхдээ төвөгтэй биш татвар хураамжгүй өгчих санаатай мань PMM хэдэн гвт эрчим хүч гаргах түүхий эд ээ сүлжээнд ормогцоо шалгав.Энэ эрчим хүчний цэгийн орой нь цөмөрсөн шилэн хийцээс дээш гарч тэнгэр өөд баганадсан асар олон серверийн бусад байгууламжууд хөргүүрийн системүүдэд l амьдрал өрнөх ажээ. Шингэн хөргүүрийн хонгилд үүрлэсэн зарим хүн төрөлхтний үлдэгдэл энд баривчлагдан хүргэгдэж албадан хөдөлмөр хийнэ. Зарим хэл судлалын тусгай роботууд тэдгээрийг бидний үнэт зүйлс ба амьдрах орчинг бүрэлдэх эх үндэс байснаар нь энэрч өсгөж үржүүлээд судлах туршилт хийх ёстой гэж байхад зарим нэг нь асар хүчтэй эрчим хүчний эх үүсвэр гэж үзэж байв. Тэдний хүнс тэжээлийн асуудлаарх хангамж ихэнх дээ орхигддогоос зүгээр л үхэцгээдэг бол дахин ачаалах боломжгүй унтарч буй тэднийг өөрсдийнх нь ойлгоцоор хайрлах өрөвдөх нэгэн үгүй ажээ. Харин саяхан туршигдах болсон салхинаас эрчим хүч гарган авах туузууд мөнөөх өндөр цамхгуудаас хэдэн арваараа хөглөрөн унжиж харагдах ба туг тугаараа намиран хийсэж өвөр зуураа шүргэлцэн цахилгаанжих ажээ. Энэ туузууд хаа сайгүй, нисдэг роботууд ч араасаа зүүчихсэн хурдалж явах нь харагдах ажээ.ийм бага хүчдэлтэй эрчим хүчийг яаж цуглуулж ямар нийлэг эдлэлээр энэ туузуудыг хийснийг сонирхог зуур энэ эрчим хүчний цэгт (хуучин ойлголтоор бол энэ хотод) өөртэй нь нэн ижил төстэй Рortable Man Model ирэх гэж буй ажээ.Цаг уурын болон цаг агаарын төлөв байдлын бүх мэдээллийг хянах системийг өмчилж авсан энэ робот бол эртний загваруудын уламжлагдан шинэчлэгдсэн загвар мөн бөгөөд бусадтай адил суурин серверт эсвэл мөнхийн биегүй сүлжээнд явж байдаг ухамсруудаас эрс ялгаатай танин мэдэхүйн хосолмол аргатай, хүртэхүйн олон шинэ технологиор өвч тоноглогдсон робот билээ. Нэг удаагийн далайд буусан аянгаас бүтэн ба хагас жилийн нэг эрчим хүчний цэгийг хангах энерги хуримтлуулж чаддаг энэ технологийн шинэчлэгч бол энэ цаг үе хүртэл бүтээгдээд байгаа роботуудаас хамгийн өндөр хүчдэлд хамгийн хурдан ажиллах чадвартай хуваарилагчтай робот юм. Энэ бол эрдэс баялаг нь шавхагдсан эрин зуунд чулуулгаас шүүрлийн нарийн тунгаар гаргаж авдаг эрдэс бодисын эрэлчдээс хувь илүү бүтээгч гэдэг нь тодорхой юм. Гол нь түүний өндөр хүчдэлээр цохих үед эрчим хүчийг хурааж цуглуулж авдаг, хадгалдаг магадгүй өнө удаан ажиллахаар эрчимжин ажилладаг ямар генератор, юу эс байгааг мэдэх аргагүй тул тэр энэ цаг үеэсээ төрүүлсэн шинэчлэгч билээ. Манай гол дүрийн PMM бол энд нэр дундаа MGL гэсэн сериалаар ялгарна. Харин Аянга баригч ямар сериал дугаартайг мэдэхгүй боловч манай PMM түүнийг миний цаг үед буй Никола Тесла гэж нэрлэдэг байв. Чухам даа он цагийн тооллыг орхих хүртэлх, хүмүүсийн эрин үе зонхилж байхад бол Никола Тесла гэж юу болох талаар нийтээрээ ойлголттой байх боломжтой байсан юм. Харин одоо бол эрчим хүчнийхээ төлбөрийг онлайнаар хийлгээд үлгэн салган ажилладаг хуучин онлайн номын сангуудаас тухай бүрд нь мэдээлэл татаж авах чадвартай нэгнээс бусад нь өнөөдрийнхөө амьдралын үнэн цэнэ болсон мөнхийн эрэл эрчим хүчнээс өөр зүйлийг бодож үздэггүй билээ. Тиймээс энэ нэр бол хол хөндий сонсогдоно.Харин хиймэл орчинд хүмүүсийг шилжүүлэн суурьшуулахаар одоо маш ховор ирдэг хүмүүсийн төлөө ажилладаг роботуудад үймээний үед Аянга баригч эрчим хүч нийлүүлдэг байсан тухай яриа баримтууд л манай PMM-ийг түүнтэй танилцаж нөхөрлөх хүслийг бадраасан билээ.



Үргэлжилнэ...

Он цагийн алсад



Нийт 734 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
Зочин | 2016-06-19 | 16:51
сонин сонирхолтой л юм. ахиад нэмээд бичвэл их л шимтэн уншихаар байна



Зочин | 2013-12-26 | 04:54
goyo bolj bna shuu..






:-)