my ideas
..Архангайн тамирын голын ирэг дээр бакал гутал аа зөрүүлж өмсөөд гараад ирсэн хоёр...
шөнө дундын үе бөгөөд зун цаг гэхэд нэлээн сэрүүхэн шөнө байлаа..
нэгнийх нь ороолт түрийнээсээ цухуйж нөгөө нь холхиндог шургуулсан гутлынх нь нэг нь хөлийг нь барьж, тулаад, нөгөө нь сулхан байх тэр идэр залуус, миний, манайхан гараад ир гэсэн дуугаар нойрноос сэрж, яаравчлан хувцасласан нь тэр байлаа....
арван тавны саран мэлтийх шөнийн тэнгэр түгэх одод, гялалзаад л, тэрхүү оддын тоо олон байгаа хийгээд тодоор гялалзаж буй нь би гагцхүү тэнгэрийн дээвэрт тулж ирсэн мэт....
тунгалаг жихүүн шөнө эхлэхээс өмнө... уйлах хүүхдийн хошного урьд өдрөө гэгчээр ийм зүйл болоод унтахаар хэвтсэн билээ.
Бэек бид хоёр, шөнө дөл болж байсан тул бие бие дээ хань болж, майхнууд тойруулан барьсан түр отгоос холдон...эзгүй хүний жаргал хээрээ гэлцэн суусан юм.... гэтэл нэг төөрсөн, нүхээ олохгүй яваа хулгана.... бид хөөж илдсээр барьж аваад тэнд байх хэн нэгнийх нь усны гутал дотор хийчхэв.
хэн нэгэн ирж тэр гутлыг авахыг, мөн цочиж айхыг тэсгэл алдан хүлээнэ.... хэд хэдэн хүн айлгаж авсныхаа дараагаар, мөнөөх хулганыг гаргаж ирэх гэтэл, гутал дотор эсгийн, зулхайгаар улавч дэвссэн тул түүнээс зуураад гарч ирсэнгүй. тэгээд орхи-чихье гэтэл, гутлыг нь цоолчихно гээд халгаасангүй... байдаг аргаа бараад, гутлаа далайж байгаад газар шав-хуурдаж орхив.... хулгана ч үхдэл болоод л унаад гараад ирдэг юм байна.. бид хоёрын инээд хүрсэн гэж... ахар сүүл нь хугарчихсан амьтан шиг л ийш тийш налж унаад л инээлдэв....
үүний горыг амсуулах гэж гүн нойронд хэн нэгэн: "та муусайн хотын гуйлгачид, би та нарын элгийг чинь сэмжээр чинь орооно", паалантай жорлонд сууж, паарнаас усаа гоожуулж, цагаан иштэй янжуур зууж тансаг амьдардаг нус-гайнууд үхсэнээ хийж яваа юм бэ гэсэн зандарсан хоолой шөнийн дулаахан нойрыг маань сэрээсэн юм.
тэр бүү хэл өөрийнхөө хийсэн тугыг салхинд дэрвэж байхыг зүүд нойрондоо поогоо болж байна гэж бодоод үсрээд гараад ирдэг хүн чинь, юун түрүүнд тэрхүү хүн бүрийг занаж хашиграх чимээг чихний гадуур өнгөрөөсөнгүй ээ....
босоод, сэлдэн нимгэн хувцаслав. майхнаас гарах гэж байтал үүдээр өнөөх их дуут, заналт этгээд, халхын шорон хаана ч адил энэ тэр, гэсээр мөнөөх бидний нөхдийг бассан яриагаа их дуугаар үргэлжлүүлэн хэлсээр морио хөтөлж отог дундуур алхаж байв.
би ч албаар майхан савыг дэрвүүлсээр гарч ирэхэд, санасан санаа маань хэрэгжиж, морины туурайн чимээ, шөнийн харанхуйд бөмбөрдсөөр алга болов.
гартаа суран цулбуур тас атгаж үлдсэн согтуу эр, над руу хандан, хөөе хөөе гэсээр дараагийн үгээ бодож олж ядан байхад.. хэн нэгэн гүйж очоод түүнийг түлхээд унгачих-ав... /цагаан малгайтай этгээд.../
согтуу эр босож ирээд хамгийн түрүүнд миний толгой дээрх цагаан малгайг олж харав аа. ийнхүү нэгэн шөнийн их дайны сүүдэр, энэхэн биеийг маань хийгээд мөнөөх отгийн бүх залуусыг хамрах хэрэг болов оо.
согтуу эрийг авахаар ирсэн мотоцикл-той ирсэн залуус, болон миний дуудах чимээнээр гутлаа зөрүүлж өмсөн залуус согтуу эр бид хоёрыг юун түрүүнд бүчив...
үргэлжлэл бий..
Нийт 1649 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих