эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай
эхлэл ба төгсгөлийн тухай
цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/
цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд,
амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж
дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож
хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд
хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг
гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг
гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо.....
газар доороос бие биесээ мэдэхгүй ээ.
амьдрал гэж энэ, үхэл гэж тэр, утга учир гэж /харин/ алга.
төлөөс, золиос хоёр нэр нь ондоо боловч төгссөн түүхийн үнэн нь одоо харин ижил....
би амьдралыг илүү амталж, бэлэн сумтай буу шагайж хэвтэхийг илүүд үзнэ...
түүдгийн гал дээр түүхийрч болсон хоолыг идэж цадаад шингээдэг элэг ходоод
түргэн буцалгагч залгаж халуун кофе уудаг, хар пиво шимдэг ходоодонд эс ойлгогдоно
ангаж цангаж явахын амт нь, жаргалд ташуурч явахын амтнаас үнэтэй, хэрэгтэй
зөөлөн буйдан, зурагт, удирдлага, халаад, шаахай цөм үнэ цэнтэй...
зөөлөн чихэр, талх масло бүгд амттай....
хэрэв чи ядраагүй бол, хэзээ ч өлсөж үзээгүй бол амьдрал чамд хямдхан...амт нь хүртэл мэдрэгдэхгүй ээ...
утга учрыг сэргээж урам зоригтой байя гэвэл чи
алдаж боломгүй торгон агшны
зогсолтгүй урсах эргэлтэд
зоос шиг тоологдож, золбин нохой шиг өшиглүүлж,
хэсэг бүрээрээ тастуулж, энэ л үйлдэл
орон зайг үл хамаарч, цаг хугацаанд үл захирагдан
өдөр бүр, цаг мөч бүр дууны дахилт шиг давтагдаж
ганцхан удаа эгшиглэх төгөлдөр хуурын ая шиг
зүрхэнд чинь эс хоногшиж, зүүдэнд чинь эс эргэж хургахын учир
анзаарч хараагүй үйлдэл
хүлээгээд ирээгүй учрал
хүний амьдралын учир,
залуу насны чинь зай завсар бүрээр
цасаар шуурсан шөнийн зүг чиггүй харанхуй шиг
цацаж дууссан, цалин мөнгөний тооцоо шиг
халаглахад оройтож, хамарсахад багадаж байх
бүдгэрч, тодорох дурсамжийн бүрээн дуун байх юм.
бэлэн мөнгө шиг хүний гар дамжсан
бээлийтэй цагаан гар шиг юунд ч эс хүрсэн
биеэ ихэд санасан, дардан замын төгсгөлд
хуучирч илэгдсэн ноорог цаас
хугарч унасан модны мөчир төдий зүйлсийн
тэртээ он жилийн өмнө түлж суугаагүй галын чинь өрдөж байх зүйлс шиг
эзэнгүй хотын гудамжаар, ил хулийн дунд
хуйсгануур салхины аясаар хийсэж буй навчис шиг
юу ч бичээгүй номын дэвтэрлэж үдсэн хуудас шиг
гэгээн цагаан амьдрал чинь
жор мэдэхгүй найруулсан эм шиг
хор болон дусахгүйн тулд
ид, цад, унт, инээ эцэст бод, уйлаа...
жаргал-зовлон хоёрын
үнэн-худал хоёрын
нүгэл-буян хоёрын сүлэлдсэн орчлонд
сүү шиг найрагдсан ч, будаг шиг үнэртэй
шүлэг шиг найраглалд үхэл шиг үнэн
онож ядан байгааг олж эс харахын учир, энд оршив-ой
цагаар, цагаар, минутаар, секундээр
ирж буцсан хорвоогийн хорьж боломгүй тавилан....
хуруу товчлуурыг дарж, хулжсан нойрын эзэн
хүчлэн хэвтсэн шөнийн аниргүй чимээ, сүүлчийн үсэг-ний даралттай хамт зогсоно....