my ideas
..........................
...Всей хорошо !
Не беспокойся !
Дугарова Сояиа. Улан-Удэ .....год
Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.
Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхсан. Чамтай учрахаас өмнө тийм олон хоног дүрийг чинь зүүдэлж хоноо гүйсэн бол, хонгорхон дүрийг чинь сэтгэлдээ таньдаг мэтээр төсөөлөө гүйсэн бол, энэ бүхэн ийм байхгүй байхсан...
Ленски тэмдэглэлээ эргүүлж суугаад нэгэн уранхай хуудсыг сөхөж харлаа. Түүний гарт тал хэсгийг нь урж тасалж авсан хуудас чичгэнэж байх агаад мөнөөх хуудас дээрх бичигдсэн үгсийг уншихын тулд тэрээр дэвтрээ эргүүлж толгойг нь уруу нь харуулж барина. Тээр нэгэн үдэш Ленски яг энэ хуудсыг сөхөж хэсэгхэн цаасыг урж аваад ямар нэгэн зүйл тэмдэглэж авч байснаа санахгүй байгаа хэдий ч, уншиж буй зүйлсийг нь мөн тэр үдэш дэлгээтэй орхисон дэвтэрт нь бичиж үлдээсэн Сояианыг мартаагүй, магадгүй хэзээ ч мартахгүй бизээ.
Түүнтэй уулзсан уулзалт яагаад тийм яаруухан болж өнгөрсөнийг, яагаад тийм олон будлиантай зүйлс болж, бие биенээ олоогүйг санахгүй байгаа хэдий ч Сояианы дүрэлгэр хар нүд, зөнтэй харцных нь дор ямар нэгэн гуниг хургасан гэлтэй эсвэл сэтгэл татаг-дам, хорогдмоор сэтгэгдэл төрүүлэм дүрээр, дөлгөөн-өөр ширтэхийг нь санаж Ленски бодол болон зогсоно.
Олон арван удаа ахин дахин сөхөн харж, байнга шахуу биедээ авч явдаг энэ дэвтэрт элдвийн юм бишгүйдээ л нэг бичигдэж бусдыг төдийгүй, заримдаа тэр зүйлс нь Ленскиг өөрийг нь ч гайхширна алмайруулж байсан хэдий ч энэ удаагийнх шиг тэгж ихээр харуусан гуньхруулж байсангүй.
Яагаад энэ уран-хай хуудас дээр Сояиан, Ленскид зурвас бичиж үлдээснээс хойш дахин /одоог хүртэл / сөхөгдөөгүй гэвэл Ленски дахин ямар нэгэн зүйл тэмдэглэхээр хуудас цаас хэрэг болох доо тохиолдлоор энэ хуудсыг олж нээгээгүйгээс гадна, тэр дэвтэртээ бичигддэг аяллынхаа хэрэггүй олон тэмдэглэлийг дахин үргэлжлүүлэхээ больсон юм.
Харин өчигдөрхөн уусан юмандаа шартсан даа л Ленскигийн гаран дахь хуудас чичгэнэж байснаас биш мөнөөх бичгийг уншаад төдийлөн гар нь салгалж хөдөлсөнгүй.
Монгол хэлний орчуулагч багш мэргэжилтэй, Оросын бага ястан бүсгүй болох зүүд нойронд нь эргэлдсээр тэр нэгэн өдөр нэг л удаа уулзсанаас хойш ахиж зүүдэнд нь ч ороогүй, амьдралд нь ч тааралдаагүй, уулзаа ч үгүй Сояианы өөрт нь бичсэн зурвасыг уншихдаа, яг л өөрийнх нь төрсөн өдрөөр анх танилцаад, өөрийнхөө төрсөн өдрөөр тэр чигээрээ алга болсон Кристиний төрсөн өдрийн үдэшлэгийн маргааш нь олж уншиж байгаа, Ленски магадгүй түүнийг л хэн нэгнээр орлуулах гэсэн дээ .....-г,Отгоог, Ган-туяаг, Кристинийг хамт байхад жаргалтай мэт байдаг байж дээ гэж бодож сууна.
Хувь заяаны тойрогт жижигхэн биендээ баймгүй их эрч хүчтэй, гоолиг турьхан биетэй тэр басганд Ленскигийн сэтгэл татагдаж ямар нэгэн зүйл тэднийг холбосоор байгааг дахин анзаарч зогсохдоо, хар нүдэн Сояиа минь чи энэхэн хорвоогийн хаана нь явна даа...
Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээч мартагдашгүй.
Гэж шивнэнэ.
Ленски утас аа шүүрч лавлахаас код аваад 00173012 гэсэн кодоор 1, 61064679, 7768, 1699.... дугааруудыг залгуулан хийж хэнтэй ч холбогдож чадсангүй.
Байякаль руу тэгтэл ээ их яараа гүйсэн бол, хайсан бол, сайхан Сояианыг олж уулзах л байсан гэж бодохдоо, өнгөрсөн бүхнийг нөхөх гэсэн дээ, яарч сэтгэл нь догдолсон Ленски тэр жилүүдэд аялж явахдаа тэмдэглэл хөтөлж байсан дэвтэртээ, хожим нь ажин түжин суух болсоноор энд тэнд тавьсан өрийн дансаа хөтөлсөөр өнөөдөр сөхсөн уранхаа хуудсан дээрх бичгийн эзнийг олж уулзахыг чин сэтгэлээсээ хүссэндээ гартаа нааш цааш эргүүлсээр байв.
Сояиантай дайралдсан тэр орой багш нарын баяр болж байж билээ. Яг өчигдрийнх шиг. Гэхдээ мөн л Кристиний төрсөн өдөр болж л байсан байх л даа. Яагаад энэ бичгийн бичсэн тэр өдрийнх нь зургаан жилийнх нь ойн дээр би үүнийг олж үздэг байнаа гэж Ленски гайхан бодов.
Харин нэг ширээний хоёр талд суугаад Ленски утсаар ярьж байх зууртаа өмнөө байсан дэвтрийг дэлгэж өөдөс цаас тасалж авч ямар нэгэн чухал зүйл тэмдэглэж байхыг Сояиа хүлээн харж суух зууртаа ширээний нөгөө талаас дэвтрийг хөдөлгөхгүйгээр яг дэлгээтэй байгаа хуудсан дээр, хөгжилтэй инээмсэглэл нүүрэндээ тодруулж байснаа гэнэтхэн царайгаа төвшин болгоод сэмхэн бичсэн зурвасын толгой буруу харсныг хэн ч анзаараагүй юм. Ленски ч мөн тэр зурвасыг унших гэж дэвтэртээ гартаа эргүүлэн барьж буйгаа ажсангүй.
Яг л гурван зуун жаран градусаар (3600 –аар) хорвоо эргэх шиг болж, тэрхүү жижигхэн хар дэвтрийг Ленски гартаа эргүүлж байхад Сояиан түүнийг ахин хүлээж, бодож байхаа нэгэнт болихоор шийдэж байв. Одоо хорвоо дэлхий дээрх сүүлийн өнгөрсөн жаранд байсан сүүлчийн зургаан жилийн Ленски, Сояиан хоёрын амьдрал байраа сольж ийнхүү цааш үргэлжлэх болов.
Саявтар хөдөөнөөс томилолтоор ирэхдээ авч ирсэн үзэмчин хонины гулууз бариад, хэдийгээр амьдралын эрхээр салан одсон авч, хамт амьдарч байсан бүсгүйнхээ ээжид дөрвөн давхрын шатаар өгсөж очихдоо Ленскигийн гар салгалж байсан шигээ /одоо л/ сэтгэлд нь үймрэх элдэв бодлууд, архинд нэвчсэн бие организмынх нь эд эсүүд яг энэ мөчид давхар давхар чичрэн салгалж байв.
Хар нүдэн Сояианыг архи их уусандаа үнэсэхээр илдэж хөөж явснаас биш, хайрлаж дурласандаа Ленски түүнийг мартаагүй хэрэг биш байлаа. Түүний амьдралд учирсан бүсгүйчүүдээс цорын ганц удаа бие биесээ зүүдэлж, хэн хэн нь нэгнийхээ хэлийг мэдэхгүй шахам атал, тун ч ховорхон үг солилцож байсан хирнээ, хэзээ ч тийнхүү харцаараа ойлголцож, хэн нь юу хийх гэж байгааг мэддэг байгаагүй юм. Цуг зүүдэлдэг зүүдэндээ тэд заяаны ханиуд байх ёстойг гэдгийг мэдэж байсан ч Ленски ч, Сояиан ч тэр итгээгүй бөгөөд энэ тухай шоолон инээлдэж байснаас өөрөөр санаа нэгдэж байсан удаагүй. Тийм дээ ч Ленски өөр хэн нэгэнд дурлаж түүнтэйгээ амьдралаа эхлүүлсэн юм. Одоо түүнийг хаяа нэг утастаж дүүтэй нь, эгчтэй нь, ээжтэй нь, гэр бүлтэй нь холбогдож байдгийн төлөө үзэн ядаж, ууртай байгаагаа илэрхийлж, дахин тийм тэнэг алхам хийхгүй байхыг сануулж загнадаг билээ.
Сояианыг айлгаж орхиод байхад, хэлний сургуулийн оюутнуудыг хариуцаж явсан нутгийн нэгэн зальжин багш залуу дээр гүйж очоод, түүнтэйгээ хамт бүжиглэхийг харж, хамгийн анх бөгөөд сүүлийн удаа уулзсан уулзалт тэр чигээрээ өндөрлөнө гэж мэдээгүй Ленски тэдний сууж байгаа ширээнд нь уух юм захиалж, Сояианы найзуудад түүнийг зүүдэлдэг тухайгаа тиймээс аль эртний танилууд мэт сэтгэгдэл төрдөг өө түүнийг зөвхөн үнэсэх гэснийгээ хэлэхэд тэд гайхаж, хэн нэгний тухай өгүүлсэн Сояианы зүүдийг Ленскид ярьж өгч байлаа. Харин Ленски, Сояиан дээр дахин очих гэж байгаад хүний нутагт согтуучуултай, төрүүлсэн эх нь танихгүй болтлоо нанчилдаж, тиймдээ ч маргааш нь Сояианыг хайх нүүргүй байсан тухайгаа эргэн бодох доо, тэрхүү бичгийн утга санаа Сояианы өөрийнх гүйж одсоны дараа бичигдсэн баймаар утга санаатай байхыг гайхан анзаарав.
Ленски энэ бүхнийг нэхэн санаж тэр өдрийн болж өнгөрсөн бүхнийг бодохдоо, огт танихгүй тэр залуу багш, залуухан эхнэртэй тэгээд тэдний хүүхэд нь нялах, ой хүрээгүй байгааг мэдэж, Сояианыг буруу хүнтэйгээ бүжиглэж байна гэж согтуу яриандаа нэгд нэгэнгүй хэлж байхыг бусад бүсгүйчүүд сонсож, зарим үнэн учрыг мэдэх нэгэн нь Ленскигийн ярианы үнэн мөнийг магадалж байсныг тэр харин санасангүй. Тэр бүү хэл хэн тэрхүү нанчилдааныг өдөөн турхирч, чухам юу болсныг ч сайн мэдэхгүй байлаа.
Ленски Сояиантай таарснаас хойш дахин зүүдлээгүй зүүд ээ, тааж мэддэг зөн билээ үгүйдэлгүй амьдарч болоод л байлаа. Харин Сояианыг олж уулзвал амьдралд нь хэрэгтэй ямар нэгэн зүйлийн учир нь тайлагдана гэж бодох болов. Зөвхөн энэ бодлоор л түүнийг хайж уулзахын мөрөөдөл болж байлаа.
Хожмын нэгэн өдөр Ленскигийн төрсөн өдрөөр бугуйн дээр нь утасныхаа дугаарыг бичиж үлдээж байсан Кристины зурвасыг олж үзээд Remember me гэсэн зурвас, бас түүний өөрийгөө эв хавгүй хэн, жаахан хүүхэд шиг сараачиж зурсан зургийг нь өөр нэгэн дэвтрээс олж харахад, нэгд нэгэнгүй ажихдаа, мөн л өөртэй нь заавал ч үгүй учрах л тавилантай байсан мэтээр дурсан санана.
Харин хожмын тэр өдөр өөрийнх нь төрсөн өдөр байхыг Ленски одоо мэдээгүй байгаа юм. Мөн түүнийг найзуудтайгаа тэрхүү тэмдэглэлт өдөрт зориулж оройн хоол идэж буй ширээнд хэн нэгэн уриалгагүй зочин өөрийнх нь төрсөн өдөр мөн тэр өдөр тохиож буй мэтээр худал хэлж ирээд найзуудынх нь нэгнийх нь цүнх, нөлөөнийх нь гар утсыг хүмүүсийн яриан дундуур дүүгүүлээд аваад гарахыг урьтаж мэдсэн ээ, түүнийг яг баярын ширээнд оргилуун дарстай хамт ирэхэд нь хөөж явуулахаар шийдэхэд нь нөхөд нь ятгаж түүнтэй хамт суух болохоо, зөн совин нь буцаж ирснийг анзаарахгүй өнгөрөхийгөө мэдэхгүй байгаа юм.
тиймээ хэн ч тэр ирээдүйгээ мэдэхгүй байсан нь дээр. бас түүнд итгэж байх хэрэгтэй.....
Амьдралын учрал болгоныг бэлэгшээмээр байдаг юм. G84. hulunbuir & tsagaanovoo 2007.Dec.
Нийт 1198 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих