my ideas
унаган нутгийн минь уул тал минь гэж...
гангамал говийнхон, сул шороорхуу нутагт унаган биеэрээ унаж төрсөн хүмүүс билээ.
илбэт зэрэглээ наадуулсан их говийн зах хязгаарт тэнгэр газрын савслага нэгэн өнгөөр уусаж, бүлээн амьт, нойтон сормуустаны зовлон гунигаар элбэгжүү амьдралынх нь баяр баясал, хөл хөөрцөг болох уужимхан эрх чөлөөний орон зай гэдэг чухам тэнд л ажгуу.
юу ч эс хийх хэрнээ амьгүй говь тал бүлээн салхиар үлээж, хүмүүний дотоодод уужим нинжин сэтгэлийг уудалж өгдөг гэмээр, өөрөө бидэнд ханддаг шиг нь өршөөгүй хэрнээ хатуурхам араншинг олмоор....
дэлхий дахинд танигдсан олон газар орон байдгаас Монголд Хар хорим, Дэмчигийн хийд гээд цөөнгүй газар орон байгаа юм. Монголын их Говийн тухай яриа, шатаж буй улаан толгод гэсэн дүрслэл бүхий чухамдаа л яг говь хэмээх Монгол үг дэлхийн сонорт нэгэнт хүрсэн билээ.
түүний дотор их говийн гурван хийд, дэлхийн энергийн төв хэмээн тодорч буй Дэмчигийн хийд тухай бичмээр санагдаж бага сага зүйлсийг эргүүлж үзлээ. Дэмчигийн хийдийг дорны их яруу найрагч Говийн Догшин худагт Данзанравжаагийн тухай дурьдалгүйгээр өгүүлж болохгүй юм.
байршил: Дэмчигийн хийд нь Монгол орны Өмнө Говь аймгийн нутагт оршино.
улс амьтан бүгд наадам найр болж байх үеээр хээр хөдөө явах нь илүүтэй дээр юм гэсэн бодол бий. хэрэв зээ та Шилийн богдод үүрийн таван жингээр гартал дээр нь машинтайгаа гараад зогсчихсон дүүрэн хүмүүс, авгайчууд байна гээд төсөөл, эсвэл дэлхийн энергийн төвд бясалгал хийгээд сууж байтал мөр тохойг чинь үй зайгүй шүргэж тохойлдоод байх үймсэн олон хүн дэргэд чинь байна гэж бод, эсвэл Төвхөн хийдийн агуй болгонд өрөө болгонд хэн нэгэн элдэвийг хэлэлцэж ганцаараа ганц ч газар байх боломжгүй байна гэж бод, ийм тохиолдол онгон хээр талд гарсан гэхийн оронд зурагтаар гарсан газрыг очиж үзсэн гэж бодож явбал болох нь тэр.
Монгол орны ихэнх нутагт зуны дэлгэр цаг хожуу эхлэх бөгөөд удаан үргэлжилж налгар дэлгэр байх нь ховор, усан бороо цутгэж аяан замд байгалийн бэрхшээл бартаа нугчааг бишгүйдээ нэг нэмддэг билээ. харин хол явах дургүй хүмүүст зоофарк, гэрээсээ гарах дургүй улсад зурагт байгаагаас хойш нэгэнт миний нэгэн адил хээрийн салхи түүний үнэрийг авах хүсэлтэй бол түмэн бэрхшээл буман зовлон байлаач хаяад юу түрүүнд аяан замдаа гарах хэрэгтэй байдаг юм.
наадмын маргааш намар гэдэг билээ тэхээр би намар цагийн эхний өдрүүдэд хан богд сумын нутагт байх үлэг гүрвэлийн мөрүүд дундуур бэдэрч явсаар Галавын уулын хормойд ирж хоноглож явсиймсанж, тэнд үзэж харсан мэдэрсэн бүхнээ нэг бүрчлэн тайлбар хийгээд яахав ямартай ч 108 зул өргөх гэж хадан энгэрт суухдаа энергийн төв цэг болгож тавьсан жижиг шав тэмдэгийг анзаарахгүй дээр нь суугаад байж таарсан нь толгой тархи эргүүлж өөрийн мэдэлгүй тэндээс холдох эсвэл хэвтэж амрахыг илүүд үзсэнсэн. ингэхдээ ээлтэй таатайдаа бус надад дургүйдээ хөөж буй мэт сэтгэгдэл төрж, гарын алга төөнүүлэн байх уг жижигхэн цэгт удаан байх нь батерай нь нурчихсан утас шиг хүнд бол дааж давах даваа бишийг л мэдэхгүй дээ тэр байсан юм билээ.
харин дошин худагтын 8 мөрт, мулдашевийн эрэл, оюу толгой нөөц, хан богд уулын хуучин нэр, өвгөн тайлбарлагчийн яриа, шөнө нь зүүдэлсэн зүүд, мэдэрсэн сэрэл мэдрэмж, гуйсан хүсэл минь энэ бүхэн нийлээд л тэр нутгийн тухай миний өөртөө хийх тайлбар төдий зүйл болох юм.
түүнээс бусадтай зэрэгцэн Дэлхийн энергийн төв бол Хамрын хийд, тэр л жинхэн Шамбалын орон. Хайрхан уул, хүслийн хар уул л жинхэн энерги гэж ярих гэсэнгүй. говьд баймгүй, эх орныхоо язгуур мөн чанарыг гүн гүнзгий шингээсэн нутаг оронд аялаж зугаалж явбал Монгол хэмээх том романы ялааны баастай Улаанбааатар гэсэн ганц хуувасыг сөхөж харж ахин дахин уншихгүйгээр өөр зүйлийг олж харж, үзэж судлаж, зүрх сэтгэлдээ тээх ачааны татлага чангатай болох олон зүйлсийг олж олзлон авч баймаажин хүн гэдэг байгалаас салшгүй хийгээд үзээгүйг үзэж байж ухаан тэлдгийг өчүүхэн над шигээр тэнэг ээ гайхаж, нутгаа магтаж явах бодолтой болмоорсанж......
блог бичих, зураг оруулах нь үнхээрийн ажиллагаа ихтэйгээс наана энэ бичлэг оруулах цонх нь үнхээрийн бага жижиг хэмжээтэй юмаа. арай л бага байна.
оруулчих сонирхуулчих зураг хөрөг, хэлж яричих хүүрнэх юм олон байлаа гэвч ингэсгээд зогсъёдоо
гүйцээдэг-гүй юм дөө
Нийт 1529 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих