my ideas
Амьдралын утга учир юунд байдаг гээч ?
Сэтгэлийн уяа болсон цор ганц зүйл бол,...юу гээ ?
Хүн төрөлхтөнд шинэ хүн мэндлэхгүй болбол ямар утгагүй, ямар ч амьдралын үнэ цэнэ үгүй гэдгийг харуулсан уран сайхны нэгэн кино үзэж байснаа санаж байна.
Айлын ганц охин хүний гэрт очиж гэнээ, хүний хүн зүс өөр байхаар нь, "энэ лав танай удам бишдэгээ" гэж хээгүй хүмүүс зочлохдоо сураг асууна. Хүний ганц хүү нь айлын ганц шар охинтой нийлсэн нь тэр байж л дээ.
Хүүгийнхээ хуримыг энэ зун хийнээ гэнэ... Эцэг эх ийм л зүйлд баярлана уу гэхээс өөр юунд байх билээ.
Сумын наадамд хамгийн гоё хосууд тэд байсан байхаа. Наадам дөхөөд хурдны морь үсэргээнд, их сунгаанд өнгөлж байхад тэр хоёр хос, ганц-ууд, айлын ганц-ууд шинэ хосууд юм уу гэрлээд удаагүй баймаар хоёр харагдаж билээ.
Тайширын усан цахилгаан станцын хиймэл нууранд таван хүн үйж үхсэн тухай мэдээ зурагтаар гарч эхэлсэн юм. Дөрвөн цэл залуухан бүсгүй, нэг залуугийн хамт...
Хүний үр удам гэдэг цөөддөг юм шигээ,
Хэд байвал зүгээр юмвдээ?
Цөөддөг л юм байна.
Хорвоо гэдэг хатуу юм, хүний амьдрал гэдэг сонин юмдаа...
Энэлэн шаналж буй элэг, нутаг нэгтнүүд минь дээ....
Нийт 1442 удаа уншигдсан | 14 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
одоо хүүхэд чинь өөрөө аймар орлоготой болцийм байналээ
төрүүлээд л сууд олимп-д насаар нь бэлтгэж орхи тэгээд юу болохыг нь харж л байгаа биздээ
5т-ууд урагшаа
нас харин хүрэхнүү одоо 26 хүржийж эхлээгүй л байгаа хүн хэ хэ
тэр унэн шуу
Бичлэгийн хувьд дажгүй санагдлаа.
Одоо олон хүүхэдтэй байх зүгээр ш дээ. хүн төрвөл хүнс нэмэгдэнэ гэдэг дээ.
Хүнстэйгээ төрдөг болсон цаг. Монголын үрс маш олон болтугай.
Хүний үр удам гэдэг цөөддөг юм шигээ, Хэд байвал зүгээр юмвдээ?
Монголчууд ярихдаа Нэгийг оргүйд тооц, Хоёрыг нэгт тооц гэдгийн. Оргүй үг бишээ. Би лав 5 аас дээш байх хэрэгтэй гэж боддогийн. Чадал хүрвэл 8-10 хүүхэдтэй болноо.