my ideas
....байнга, юм угаагаад хэцэн дээр тохчихсон юм шиг, зур аглагдаж байдаг юм.
зарим хувцаснаас ус тусаж байхад, зарим нь хатчихсан салхинд дэрвэж байдаг. бүгд нэг хүний хувцас ч бай, аль эсвэл бүгдийг нь нэг хүн угаасан ч бай, хувцаснууд хэцэн дээр өөр өөрийн жингээр дарж, өөр өөрийн гэсэн нар салхины үйлчлэлтэй байдаг юм. хэрэв хүний сэтгэл гэдэг хувцас тэр тусам аа хэцэн дээр тохсон хувцас байлаа гэж бодоход, насан туршдаа угааж байгаагүй тийм хувцас хэцэн дээр тохойтой байхыг харъя, аль нэгэн хаврын шавар шавхай үсэрч наалдаад хатуурсан, хэзээ нэгэн өдөр хамраас гоожсон цус болсон хэсэг нь харлаж дарайсан, ямар нэгэн иртэй зүйлд огло татсан байя, саяхан нэг, бүүр эрт нэг огло татсан,... зарим нь түүнийхээ дагуу сэмэрсэн. зарим хэсэгтэй өвдөг тохойн хэсэгт элэгдэж нимгэрсэн, бөөгнөж бүрсийсэн, наранд гандсан байя гэж бодьё. эсвэл угааж цэвэрлэсэн хирнээ хувцсаа хэцэн дээр тохоод он удаан жил орхисон гэж бодьё. хэрэв тийм хувцсыг хэн нэгэн авч өмсөх бол тэр хэвээр нь өмссөн байхад л муухай харагдана. би л хувьдаа тийм хувцас та өмссөн байвал ярихыг ч хүсэхгүй.
гэтэл яагаад зөвхөн хувцас, ажлын хувцас поором оо хүртэл тос будаг болгосон, хайнгадуухан хүн, аль эсвэл үнэхээр тийм хүнд нөхцөлд байгаа хүний хувцас муухай байхад бидэнд таалагдахгүй байна вэ.
маш сайхан бүсгүйн торкой жаахан хэсэгтээ сэмэрсэн байхад л, сайхан залуу гутлынхаа хоншоороор газар өшиглөж орхиод, шороо болчихсон байхад л тэр өчүүхэн зүйл л бүхийл оршин буй үнэ цэнийг нь унгаж орхидог. бид тэгвэл ухаандаа "сэтгэлээ хэзээ ч угааж байгаагүй", хүнийг төсөөлөн бодьё.
ямар шившигтэй гэхээрээ хүмүүс халаасандаа муудаж эвгүй үнэр гаргах юмыг хийчхээд мартдаг байнаа. эсвэл бүтэн зуун доллар халаасандаа хийснээ мартаад мөнгөгүй явж байгаа хэн нэгнийг бид хөөрхийлөх хэрэгт байна уу? ингэж бодвол өөрийнхөө зүрх тархи хоёр чинь зөрчилдөөд нэгдэхгүй байгаа хайр сэтгэл, амьдрал мөнгө, шударга ба шударга бусын тухай ярихад бие сэтгэл ээ ердийн барааны савангаар аль эсвэл угаалгын шингэн (fairy) пэрийгээр ч болтугай нэг удаа угааж байгаагүй хүмүүстэй бид өдөр бүр харилцаж байдаг юм. тиймээс бидний эргэн тойронд худал үг, хов яриа, зовлон бас нүгэл, сэтгэл хангалуун биш байдал, хууран мэхлэлт, хайгаад олдохгүй байгаа аз жаргал тэргүүтэн оршиж бас эс оршиж байна. хүн бүр сэтгэлээ хувцас шиг угааж бүр индүүдэж өмсдөг байя гэж бодьё, за жишээ болгож би эхлэе л дээ, С.Зориг оо чи үхсэнээрээ миний амьдрал төдийгүй монголчуудын ардчилалд том гарз боллоо би үүний чинь төлөө чамд дургүйцэж, зэвүүцэж явдаг байлаа, одоо чамайг уучиллаа, гэдэг ч юм уу. даргаа чи дандаа миний мууг үздэг цалин бага өгдөг гэвч би нинжин сэтгэл гаргаж гэмээнэ өөрийнхөө хир дагнаас салж байгаа тул нигүүлсэж байна гэдэг ч юм уу. 21-р зуун чи эхлэхдээ ийм олон өлмөн зэлмэн хүн гуйлгачдыг байлгасаар байгаа төдийгүй нэмж эгэл жирийн амьдралтайчуудаас ч тийш нь чирч байгаад чамд бид хэдий дургүй ч өнөөдөр би сэтгэлээ нэг угаамаар байна... гэдэг ч юм уу. бурхан минь гэж бид заримдаа уулга алддаг, би эмээ шиг ээ ээээцэг нь тат гэдэг ч юм уу, өөрөөр уургамчлаж байсангүй нэмж хэлэхэд би ямар нэг бурхан танихгүй. жанрасаг надад ганц ч үг хэлж байгаагүй. тиймээс бодол маань сэтгэл маань намайг авардаг бурхан биш гэдэгт батлан хэлэх арай зориг хүрэхгүй байна. харин итгэл үнэмшил ба дотоодтойгоо ярилцана гэдэгт агуулгад гүнээ хүндэтгэлтэй хандана.
сэтгэлийн маань хөдлөл
миний сэтгэл хажууд маань ямар нэгэн аятайхан бүсгүй суугаагүй тохиолдолд нэг бол дээшээ нөгөө бол доошоо хөдөлдөг байхад, хэн нэгэн суувал зүүн баруун тийш ээ тэр тусам аа, зүүн гар тийш зүрхэн тушаа үйлчлэл аваад байдаг юм. а харин гэснээс ингээд төгсгөе
Нийт 1197 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих