my ideas
энэ өдөр тэр өдөр шиг тэгж ингэсгээд л дуусна.
хүний амьдралд гээгдэж мартагдах олон өдрүүд, бүр жил, тэр бүү хэл амьдралынх нь зарим нэгэн хэсэг бүхлээрээ ой санамж, дурсамжаас нь мартагдан арчигдаж алга болдог нь ерөөс энэ цаг хугацаа гэдэг чинь эргэж ирдэггүйтэй, биднийг хүлээж түр ч болтугай зогсолт хийдэггүйтэй л холбоотой байдаг шигээ.
Заримдаа өглөө эрт эсвэл орой хотын гудамжаар явж байхад яг тэр үеийн цагийг бичсэн замын тэмдэг нүдэнд маань их содон тусдаг сан. тэр тэмдэг, дугуй хүрээтэй хоёр хэрчлээс бүхий түр зогсох тэмдэг байдаг юм.* цагаан дэвсгэр дээр улаанаар чагталсан байх тэр тэмдэг цаг хугацаа биднийг басамжлан буй мэт, завгүй амьдралын маань түр зогсолт бүр, бусад яарч буй хүмүүсийн бөөгнөрөлд шахцалдаж туугдаж байдгийг сэм гэрчлэх мэт байдаг юм. тиймээс яаруухан энэ амьдралд шатар шиг л заримдаа шалуулж, заримдаа цодлуулж хүн гэдэг эсвэл теннисний бөмбөг шиг ийш тийш ойж явсаар дуусдаг гэмээр.
Тэгээд хаа нэгтэйгээс өөр хаа нэгтээ рүү ойж явахдаа, мэдээж хэрэг бөмбөг биш болохоороо, хаанаас ойсон оо эсвэл хаана байснаа бодох гэхээр, мөнөөх хэнийг ч үлдээхгүй хамж одогч цаг хугацаа нь түүнийг нисэж явахдаа зөөлөн газардах тухай санаа зовох бодол нь завдал олгодоггүй тул хүн эргэн дурсаж бас бодолхийлж амжихгүй утга учиргүй ойсоор байдаг шигээ.
Зарим хүмүүс их хүчтэйгээр хатуу гадарга дээр ойж өндөрт хөөрөхийг илүүд үзэж, тэгэх зууртаа алсыг харахаасаа илүү, өдөө хөөрөх, эсвэл доошоо буух аль алинд нь үрэгдэж буй цаг хугацааг өнгөрч байгаад санаашрах юмгүй эргэн дурсаж аль эсвэл бодолхийлдэг байх. тиймдээ ч тэд өөр шүү....!
Би хувьдаа хуучин ажилдаа анх ороод гурван сарын туршилтын хугацаанд бүх өдрүүдийг тоолсон юм. 97 дахь өдөр би оффис дээрээ аяга аа авч ирж тавьсансан. гэтэл би 97 дахь өдрийг санаж байгаа хэрнэ, бүр тодоос тод санаж байгаа хирнээ, түүнээс өмнөх өдрүүдийг санахгүй байна. Гэхдээ юу болж байсныг мэдэж байгаа юм. Харамсалтай нь мэдэж байгаа тэр зүйл маань 17 дахь өдөр үү, аль эсвэл 38 дахь өдөр үү гэдэг нь ч мэдэгдэхгүй, эрэмбэ дараа нь алдагдаж мартагнах, аль эсвэл мартах гэдэг тархины ганц авууштай үйлдэл рүү түлхэгдэн орсон байна.
Хүн гэдэг сэхүүн зантайгаа хамт их мөнгө, гоо үзэсгэлэнгийнхээ хамтаар ийнхүү хаа нэгтээ рүү түлхэгдэн мартагдаж цаг хугацаа хэмээх бүхний нууцыг, өнгөрсөнийг нээдэг гэхээсээ илүүтэй мартагнан бүдгэрүүлж байдаг хүчинд автагдах ажээ.
маргашгүй нь ганц амьдрахыг санаад бодолхийлэх гэдэг үйлдлийг битгий мартаарай.
Нийт 1108 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Тасархай агшнууд
Яг л миний зүүд шиг ...