header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258880 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх


Бичсэн: bodonguud Zorigt   
Friday, 31 August 2007
1620-оод оны үес оросууд баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байжээ. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ.
Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгал нуурын хоёр талаар буриад монголчуудын нутагт гүн орох болжээ. Буриадын зарим овгууд хүчинд автан тэдний эрхшээлд орон алба төлж эхэлсэн бол зарим нь Монгол нутаг уруу зугтах болжээ. Гэвч тухайн үед Монгол нутагт үймээн самуун ихтэй байсан тул тэдгээр нүүдэлчид эргэн нүүх болсон байна.

Зүлгэ мөрнийг өгсөн ирсэн оросууд Верхоленск бэхлэлтийг барьжээ. Тэдэнд Онгой сэсэн, Ойлонго бөө тэргүүтэй абзай овгийнхон эеийг хичээн анх оросуудад алба барих болжээ. Харин эхиридийн шоно овгийнхон оросуудын эсрэг эрс тэмцэж эхэлсэн болно.

1628 онд Петр Бекетовын хасаг цэргүүд Ангар мөрнийг өгсөн ирж бэхлэлт барин, Ока голын буриадуудаас алба авч эхэлжээ. 1631 онд буриадууд Братскийн бэхлэлтийг довтолж шатаасан байна. 1641 оны 4-р сарын 30-нд буриадуудын тэмцлийн томоохон удирдагч эхиридийн буур аймгийн тэргүүн Шэбшэй баатар тулалдаанд амь үрэгдсэнээр оросууд давамгайлж эхэлжээ.

1640 онд Максим Перфильев Витим голоор дамжин Байгалийн зүүн талд гарчээ. 1645 онд Василий Колесников тэргүүтэй орос хасаг цэрэг Байгал нуурыг гатлан Сэлэнгэ мөрний адагт гарч ирсэн боловч бэхжиж чадалгүй буцсан байна. 1646 онд дахин оролдлого хийж Дээд Ангарын адагт бэхлэлт барьжээ. 1645 онд 2000 гаруй буриадууд Зүлгэ мөрний эрэгт баригдсан Верхоленскийн бэхлэлтийг 3 удаа ловтолжээ.
1647 онд Енисейскээс илгээгдсэн Похабов тэргүүтэй цэргүүд Байгалыг гатлан ирж Удэ, Сэлэнгэ мөрний хавиар ирэн буриадуудтай тулалдсан хэдий ч эрхшээлдээ оруулж чадалгүй 70 гаруй эхнэр хүүхдийг олзлон авчээ. Буцах замдаа Байгалийн өмнө этгээдэд Култукийн бэхлэлтийг барьжээ. 1648 онд Похабовт туслуулахаар Иван Галкин тэргүүтэй 60 цэрэг илгээжээ. Иван Галкин Баргажин адагт бэхлэлт барин Баргажин, Сэлэнгэ, Хёлго голоорх буриадуудыг довтолж эхэлжээ.
1654 онд Братскийн бэхлэлтээс урагш Балаганы бэхлэлтийг барьжээ. 1658, 1696 онуудад мөн оросуудын эсрэг бослого гарсан хэдий ч төдийлэн амжилт олсонгүй.
1661 онд Иркут голын эрэгт оросууд бэхлэлт цайз барьж эхэлсэн бөгөөд энэ нь 1686 онд Эрхүү хот болон өргөжжээ.
1665 онд Нэршүү болон Сэлэнгийн, 1666 онд Удийн бэхлэлтүүдийг барьжээ. 1675 онд Сэлэнгийн бэхлэлтэнд 30 гаруй хашаа байшин, 200 гаруй оросууд оршин суух болж. Энэхүү бэхлэлтээс гурав хоногийн газарт Түшээт ханы чулуун өргөө байжээ. Ийнхүү Халхын хойд хязгаарыг оросууд эзэлж дууссан энэ үед л Халхын хан нар оросуудын эсрэг тэмцэх оролдлого хийж эхэлжээ. Хойд халхын томоохон овог болох табангууд нартай тулснаар оросууд хүчиндээ эрдэх нь багассан байна..

1682 оноос табангууд нар Сэлэнгэ, Удийн бэхлэлтийн орчим ирж малыг туун одох, оросуудыг зодох зэргээр авирлах болсон тухай Иван Власов хэмээгч бичжээ.
1684 онд Сэлэнгийн бэхлэлтэнд Очирой ханы элч ирж өөрсдийн албат буриад нарыг чөлөөлөхийг оросуудаас шаарджээ.
1685 онд Сэлэнгийн бэхлэлтийг бүслэн хаасан байна. 1687 онд Очирой ханы цэрэг Сэлэнгийн бэхлэлтийг бүсэлсэн хэдий ч ялагдал хүлээжээ.
Энэ үед Манж Чин улстай хилийн хэлэлцээр хийхээр 2000 цэрэгтэй явж байсан Федор Головин энэ тэмцэлд хүч хавсран табангуудын тайш Сэрэн-Сэкулайг бут цохижээ. Мөн бусад монголын тайш нарыг Сэлэнгэ, Удэ, Ильины заимкд тулалдаж ялжээ.

1688 онд Хёлго гол дээр табангуудын цэргийг Головин ялж табангуудын тайш 6 зайсан, 30 шүүлэнгэ, 1200 гаруй өрх айлын хамт оросод дагаар оржээ. 1689 онд удаа дараа ялагдал хүлээсэн табангуудын тайш нар оросын харъяат болох гэрээ хийж, алба төлөх болжээ. Гэвч табангууд нар оросын дарлалаас зугтан Монгол нутгийн гүн уруу нүүн одсон боловч 1718-1722 онуудад эргэн иржээ.

1689 оны 8-р сарын 25 нд Нэршүүд Федор Головин Манжийн элчтэй уулзан Эргүнэ мөрнөөс зүүн тийшхи нутгийн хилийг тогтжээ. Харин 1727 оны 8-р сарын 20 нд Хиагт хотоос холгүй Буур голын эрэг дээр Оросын талаас Савва Рагузинский, Манжийн талаас Халхын Түшээт хан уулзаж Буурын гэрээ гэгчийг байгуулжээ. Энэ гэрээгээр Хиагтаас баруун тийш Енисей мөрний эх хүтэл, зүүн тийш Нэршүүгийн гэрээгээр тогтсон хил хүртэлх нутгийн хилийг тогтжээ.

Ийнхүү хойд монголчууд бусад монголчуудаасаа таслагдан буриад хэмээх нэгэн нэрэн дор нэгдэх үйл явц эрчимжсэн байна.
Бичсэн: hugduud   
Wednesday, 29 August 2007
XVII зууны vед Монголын нэгдмэл байдал алдагдаж Монгол орны Манжийн тvрэмгийлэлд автагдах vеэр Хаант Орос хил хязгаараа тэлж Сибирийг эзэмшиж эхэлжээ. Буриад овгуудын оршин сууж байгаа энэ нутагт оросууд нэвтрэн ирэхэд Монгол ноёд болон орос атамануудын хооронд буриадын нутгийн төлөө өрсөлдөөн өөрийн эрхгvй гарч байжээ.
Эдний хоорондын зөрчил нь зарим vед зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжин орж байв. 1643 онд Курбат Иванөв гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдахаар явжээ. 

1644 онд мөнөөх Курбат Иванөв Амар орчмын нутгийн Брацкийн хvмvvс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдсэн байна. Ингээд Лена (Зvлэг) болон Амар (хар) мөрнөөр нутагтай Брацкийн хvмvvс хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг 3 удаа бvслэв. Сvvлчийн бvслэн хаах ажиллагаанд 2000 хvртэл хvн оролцжээ. Бvслэлт нь тодорхой амжилт олоогvй байна. Энэ бослого гарах шалтгаан нь тэр жилvvдэд Енисэйскээс мөнгө болон мөнгөний уурхайн газрын тухай янз бvрийн мэдээ цуглуулах тусгай даалгавар бvхий атаман Василий Колесникөв Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесникөв Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бvхэл өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг хийсэн зэрлэг дээрэм тонуулаараа тэдний эсэргvvцлийг хvргэжээ. 1645 онд Колесникөв дахин замд гарч дээрэм тонуул хийсээр явж Байгал нуур хvрээд баруун талд нь өвөлжихөөр шийдэж замдаа тэр Куд болон Ангар мөрний орчмийн хvмvvсийг дээрэмдсэн мэдээ бий. Оросын казах цэргvvд худалдаачид, хожим нь тvшмэдvvд олноороо хvч тvрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэгт цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулж, эзлэн тvрэмгийлэх бодлого явуулжээ. Ар Монголын ноёд Буриад-Мөнгөлын газар нутгыг хаант орос тvрэмгийлэн эзлэх санаархлыг зvгээр харж суусангvй. 1688-1689 оны хооронд Тvшээт хан Чахундорж цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд довтолсон нь Ар Монгол, Оросын харилцааг ихээхэн хурцатгажээ. Тэр vед бие даасан овгуудын хооронд эвсэлдэн тохирсон хөдөлгөөн ч vгvй, бvриад ноёд тvшмэд сайд нарын төрийн нэгдсэн бодлого ч байхгvЙ байв. Ноёд тус бvрийн хувийн эрх ашиг, өөрийн овог угсааны амгалан байдал, эрх ашгийг хангаж байх vvднээс vйл ажиллагаагаа явуулж байжээ. Нэг хэсэг буриад овог нь Монголын Тvшээт хан, Сэцэн ханы талыг баримтлан Оросын хаант засгийн харгис тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь оросуудад дэмжлэг vзvvлж байсан ажээ. Хаант Орос, Манж Чин улс өөрсдийнхөө эзлэн тvрэмгийлэх бодлогодоо Ар Монгол, Зvvнгарын хаант улсын зөрөлдөөныг ашиглан нэгээр нь нөгөөг цохиулах башир арга хэрэглэж байснаас Буриад Монгол, Ар Монголыг харьцангуй амархан эзэлжээ. Хэвчvv (Нэрчv)-гийн 1689 оны гэрээгээр Манж, Орос хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж нар Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг шууд хориглох бодлого явуулж байв. 1727 онд Тvшээт ханаас хvрээ, Хиагт ба харьяат аймгийн Оростой худалдаалах газар болгохыг Манжийн ханд хvсэн мэдvvлэхэд хариуд нь Манжийн хаанаас харилцан худалдаа хийхийг хориглож, орос хvмvvсийг хил давуулахгvЙ байх зарлиг буулгажээ. 1727 онд Манж, Орос хоёр улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх Оросын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр буриад нутаг бvхэлдээ хаант Оросын харьяанд багцан байна. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц хvн амд ихээхэн албан татвар ноогдуулжээ. Энэ албыг буриад монголчууд vнэт арьс, адуу малаар өгч байлаа ч гэсэн албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvЙ байлаа. Тиймээс орон нутгийн захиргаа дарамт vзvvлж байв. Хаант Оросоос буриадын дотор засаг захиргааны өөрчлөлт хийж “Тал нутгийн Дум” хэмээх орос захиргаатай болсон бөгөөд 1885 онд “Волость” гэдэг захиргааны нэгжид харьяалуулжээ. Зарим газарт буриад-өрөсын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрvvлэн эдлэх, Оросын засаг захиргаа хээл хахууль авч хэрэг төвөг учруулж байснаас буриадvvд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэж байлаа. Сибирийн захиргаа 1635 онд төвдөө өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэрэг аван буриад гасар Лена голын эх өөд Она голын адагт урьд өмнө улсын алба төлж байгаагvЙ, буриад зvрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар очиход эдгээр буриад зvрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив, гэтэл Петр нөхдийн хамт 3 хоног бvслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргvvдийн хамт тэдгээр буриадыг элдэв арга мэх хэрэглэн уван цуван зодож алсан хvний тоо 90 хvрэв…” гэжээ. Ийнхvv ард тvмнийг газар нутгаас нь шахан хавчиж, алба татвараар дарж тэсэхvйеэ бэрх болоход тvvнээс гарах арга замыг сvвэгчлэхээр буриадын ард тvмэн Москва, Санкт Петербvргт овгийн элч төлөөлөгчөө илгээж, буриадуудын эрх ашиг, газар шороог хамгаалах талаар асуудал тавьж байлаа. 20-р зууны эхээр буриад нь хаант Оросын харьяат буурай олон ястны нэгэн адил vндэсний болон нийгмийн дарлалд нэрвэгдсэн цөөнх угсаатны нэг болжээ. Энэ бvх байдлаас зугатаж, шилжин нvvх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгаль орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт өржээ. Тухайлбал 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нvvн оджээ. Бvриад Орост нэгдэж дагаар орсон vйл явц маш ээдрээтэй бөгөөд зөрчилтэй vчир энэ асуудлыг авч vзэхдээ баримт материалд тулгуурлан vзэхээс гадна 17 зууны дунд vед Байгаль орчмын нутагт бvрэлдсэн нөхцөл байдал болон буриад овгууд, монгол ноёд, Оросын улс төрийн бодлого, тvvнийгээ хэрэгжvvлж байсан арга зэргийг нэг бvрчлэн харгалзан vзэх шаардлагатай. Мөн буриад нэгдсэн төр тогтоогvй, тэдгээрийн тархай бутархай байдал нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Буриад овгууд сайн дураараа Оросын харьяанд орсон гэдэг ганц утгаар авч vзвэл өрөөсгөл болно. Ногоотэйгvvр 17 зууны vед буриад нутагт оросуудтай хаа сайгvй мөргөлдөж зэвсгийн хvчээр эсэргvvцэж байсан ба тэд бvх буриадvvдыг зөвхөн хvчээр харьяалуулсан гэвэл бас алдаатай болох юм. Буриадын залуу тvvхч, эрдэмтэд “Истөрия Бурятий в вопросах и отвэтах” хэмээх номондоо: Байгаль нуурын ар өврөөр нутаглах овог аймгийн дотор нэгдсэн нэг vндэстэн гэж байгаагvй бөгөөд тус бvрдээ өөрийн хэл зан заншил, ахуй амьдралын өвөрмөц онцлогтой vндэстэн ястан суурьшиж байв. Энд монгол хэлтэн Монгол угсааны овог аймгаас гадна мөн тvрэг хэлтэн, соёд, тофалар, якут нар олноороо амьдарч байсан. Харин буриад нь Орост нэгдсэнээр цаашдаа аж ахуй соёл хийгээд буриадын ард тvмний нийгмийн байгууллыг хөгжvvлэхэд тvлхэц болсон. Ногоотэйгvvр Орос улисад нэгдсэний дараа Байгал нуурын ар өврийн өргөн уудам нутаг Монголоос тусгаарлаж, Оросын засаг захиргаа улс төрийн тогтолцооны ноёрхол бий болох тэр vед буриад угсаатан нэгдэж эхэлсэн билээ. Энэ vйл явц vндэсний биеэ даасан ухамсрыг бэхжvvлж “Буриад” vгсааг бvрэлдvvлжээ. Буриад угсааны бvрэлдэхvvнд суугуул буриад монгол аймгаас гадна бусад халх-монгол, ойрд, тvрэг, тунгусын бvлэг орсныг тэмдэглэх хэрэгтэй гэж бичжээ. Өрөс улсад нэгдсэнээр буриадад нийгмийн ялгавар хvчтэй болсон юм. Буриад vндэстний нэгдсэн төвтэй өөрийн бvрэн эрх гэж байсангvй, нэг талаас хаант засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байснаар Дорнод-Сибирийн нутаг засаг захиргааны хатуу хяналтанд оржээ. 19 зууны эцэс 20 зууны эхэн vе гэхэд Буриад нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн хамгийн хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа. Эдийн засгийн хоцрогдлын нэг гол шалтгаан бол зах хязгаар нутгыг хөгжvvлэхийг vл тоомсорлож байсан хаант засгийн дарангуйлах бодлогын илрэл юм. Хаант Оросын засгийн газар Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ Амар мөрний сав газрийн аль vржил сжим, өвс бэлчээр сайтай газрыг булаан авч олон мянган өрх орос тариачдыг нvvлгэн суурьшуулах, байгалын болон газрын хөрсөн доорх баялгыг цөлмөн ашиглах бодлогоо нарийн дэс дараатай хэрэгжvvлж байсан ажээ. Буриадын vндэсний уламжлалт соёл хvнд байдалд орж, хаант засгийн газар тvvний хөгжилд саад хийж байв. Империализмын vед хаант засгийн vндэсний дарангуйллын бодлого Сибирийн нутагт эрс идэвхжиж ирэв. Энэ бодлого гол төлөв газрийн болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэхдээ тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvЙ vлдсэн газрыг улсын сангын газар болгохоор шийдвэрлэжээ. Ногоотэйгvvр шинэтгэл нь vнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриадvvд оросын олон тосгон сууринд таран бие биенээсээ алслагдан салж нэг газар хадагдах, улмаар нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгvйд хvргэх бөдлөгө байлаа. Мөн засаг захиргаа шvvн таслах байгууллагууд шинэчлэл хийж хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ. Yvний улмаас 1902-1903 оны хооронд буриад-мөнгөлчvvд эсэргvvцэн босч цагдаа нар болон тариачидтай мөргөлдөн, хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ хөдөлгөөн эсэргvvцлийг харгислан дарснаас олон буриад-мөнгөлчvvд ар Монголд зугатан зайлжээ. Yvний сацуу дэлхийн 1-р дайнд зориулсан цэрэг татлага, хvнс нийлvvлэг ард тvмний нуруун дээр асар их ачаа vvрvvлжээ. Энэ бvхниг эсэргvvцсэн буриадvvд бас Ар Монгол руу бөөн бөөнөөрөө зугтах бас нэг шалтаг болжээ. Ийнхvv хаант засгийнхан Сибирийн олон vндэстний малчин, тариачин, ардын дунд байр сууриа бэхжvvлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ оросчлох бодлого явуулж байсан бөлгөө. Хаант засгийн газар оросчлох бодлого, газрын шинэтгэл, аж ахуйн бvтэц, нутаг дэвсгэрийн засаг захиргаа, удирдлагын арга барил гэх мэт буриадын ард тvмнийг оршин тогтноход хэрэгтэй дэвшилтэт хэд хэдэн хандалтыг хэрэгжvvлж байсан ч vндэстнийг уусгах, амьдралын уламжлалт хэвшил, оюун санаа, соёлын талаар дарангуйлж байлаа. Энэ бvхнийг бvр Оросын анхны хувьсгалын vеэс буриадын vндэсний шинэ сэхээтнvvд ухамсарлаж, өөрийн ард тvмний vндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлж иржээ. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн анх гарахад тэргvvнд нь буриадын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид орж байлаа. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх чухал шат 1905 онд болсон Эрхvvгийн гvбэрн болон Байгалын арын (Забайкальск) мужийн буриад хvн амын их хурал юм. Их хурлаар өөртөө засах болон газрын асуудал vндэсний соёлыг хөгжvvлэхтэй холбогдсон ардчилсан хэд хэдэн асуудлыг дэвшvvлсэн байна. Энэ хvрал буриадын vндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх улс төрийн янз бvрийн бvлгийн тэмцлийг тодорхой харуулж байв. Дорнод Буриадад “хуучин думынхан” болон “Буриадын дэвшилт нам” хэмээх хоёр байгууллага сөргөлдөн зогсож байлаа. Эхний бvлэг (Э.Вамбөциренөв болон бусад) 1900-1901 оны хуулийн эсрэг vрьдын 1822 оны дvрэм журмыг хамгаалан vг хэлжээ. Тэд, vндсэндээ шинэ хөрөнгөтөн буриад сэхээтнvvдийн төлөөлөгчид болох хамба лам тэргvvтэй (Ч.Ирелтvев, Г.Цибикохvvль дvрэм хэрэгжvvлснээр засгаас гадуурхагдаж буй талын язгууртнуудын эрх ашгыг хөндөж байсан юм. Хоёр дахь бvлэг голдуу отгийн шинээр vvссэн в, Г.Д.Очиров болон бусад) ламын шашны санваартнуудын хэсгээс бvрэлдэж байв. Хурал дээр мөн либерал vндэсний vзэлтнvvд (А.Михайлов болон бусад) “оросжуулагчид” (С.Пирожков болон бусад) гэсэн хоёр урсгал vvсчээ. Эдгээр бvлгээс гадна vндэсний хөдөлгөөнд ардчилсан сэхээтнvvдээр толгойлуулсан “зvvн” жигvvрийнхэн бvрэлджээ. Энэ бол өөрсдийгөө “народникууд” гэж нэрлэсэн социалистvvд байлаа. Тэд нар буриадын тариачид хөдөлмөрчгдийн эрх ашгийг илэрхийлж байв. Энэ жигvvрийн төлгөйлөгчид нь Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агван Доржиев, Г.ТС.Цибиков нар юм. Агван Доржиев бол бурхны (буддын) шашны томоохон сургаалтан, шинэтгэгч, диплөматч бөгөөд бусад нь нэртэй эрдэмтэд соён гийгvvлэгчид, нийгмийн зvтгэлтнvvд билээ. Буриадын народникууд нийгмийн хурц зөрчлийг газрыг тэгшитгэн хуваарилах хийгээд хөрөнгийн дагуу алба ноогдуулах замаар шийдвэрлэж болно гэдэгт итгэж байлаа. Буриадын народникуудын vзэл сурталд шашны асуудал гол абир эзэлж байв. Байгалын арын нутагт (Забайкальск) буй дацангууд зөвхөн шашны vйл ажиллагаа явуулаад зогсохгvЙ боловсрол, ном хэвлэл, дvрслэх урлагын төв бөлж байсан юм. Шарын шашны (ламайзм) ёс горим, дэг жаягаар буриадvvд өдөр тутмынхаа амьдралын бараг бvхий талыг зохицуулж иржээ. Бурхны шашин зөвхөн vндэсний соёлын салшгvЙ хэсэг төдийгvЙ vндэсний эв нэгдлийн гол хvчин зvйл болно гэж народникууд шашны уламжлалыг авч vзжээ. Буриадvvд бvрэн эрхт нутаг дэвсгэрийн vндсэн дээр нэгдэхээсээ илvv шашны эв нэгдлийн далбаан доор нэгдэх нь хамаагvЙ хялбар гэж тэд vзэж байлаа. Ж.Цэвээн (1880-1937), Базар Барадин (1878-1937), Агван Доржиев (1853-1938) нар шашныг буриадын vндэстний соёлын сэргэн мандалтын гол хэрэгсэл болно гэдэгт итгэж байсан юм. Тэдний энэхvv санааг олон тvмэн дэмжин хvлээн авчээ. Иймээс 20 зууны эхний жилvvдэд баруун буриадуудын дунд бурхны шашинд шилжих давалгаа өнгөрч, шинээр сvм дуган, дацан барих барилгын ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнvvлжээ. Улмаар тэд Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад бурхны шашны сургаалыг дэлгэрvvлэх, мөнгөл-бvриад хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvлд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриадын олон нийтэд өлгөх зэрэг шаардлага тавьж байлаа. Шашны тухай асуудал ”баруунтныхан” болон народникчуудын хоорондын ширvvн зөрчлийн гол шалтгаан болж байсан юм. Эхнийх нь капиталист хөгжлийн vед буриадын ард тvмний нийгэм соёлын сэргэн мандалтын харьцаанд өөрийн гутрангуй vзлээ нуухгvй байхад, нөгөө хэсэг нь Сибирийн ард тvмний vндэсний соёл болоод ахуйн онцлогын капитализм хvчээр устгаж чадахгvй гэж vзэж байв. Хэрвээ бурхны шашин Байгалийн арын (Забайкальск) нутгийн буриадуудын уламжлалт шашин байсан бол Эрхvv мужийн уламжлалт шаахин нь бөө мөргөл байлаа. Yvнээс гадна Эрхvv мужид vнэн алдартны шашинд оруулах явц нилээд гvнзгийрч, буриадуудын оюуны болоод ахуйн амьдралд vлэмж өөрчлөлт оржээ.



Нийт 2184 удаа уншигдсан | 6 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
Зочин
Билгүүн (зочин) | 2012-10-11 | 10:05
Худлаа 2 инээх



Зочин
Билгүүн (зочин) | 2012-10-11 | 10:04
сайхан өгүүллэг байлаа



Зочин | 2010-03-25 | 12:15
удахгүй Африк тив яаж хуваагдсан шиг Сибирь 20 хэсэг болж хуваагдана.



Зочин (зочин) | 2008-12-22 | 11:55



g84 | 2008-08-22 | 15:56
хүлээн зөвшөөрч байна



org | 2008-08-20 | 00:59
Монголчуудын маань түүхэнд бахархалтай зүйл их байдаг ч харамсалтай зүйл бас их байх юм даа. http://hardware-csms.blogspot.com/2008/08/blog-post_6461.html






:-)