my ideas
үгүй ер, энэ шинэ жил тэгээд хэзээ ирдэг юм болоо 12 сарын 25-наас авахуулаад л 01н хүртэл өдөр бүр л дэлхий даяар баярлаж цэнгэж эхлэх юм.
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэлтэй...
сансрын нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24н удаа шинэ оныг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би энэ баярыг хамраарай их мэдэрдэг юм. аманд орох хувгүй азгүй мандарин, алим тэргүүтэн гудамж талбай, хаа нэгтэйгээс үнэр нь л ханхалж, тэр үнэрээс болоод ч тэр үү шинэхэн цагаан цасан дээгүүр, хүүхэд насны маань хүрэн бор царай улаа бутартал цас шаржигнуулан алхсаар байдагсан.
одоо цагт юм гэдэг илбэг дэлбэг болж үнэр гээч юм дурсамж байтугай үнэ цэнгүй болжээ...
юутай ч шинэ жил өлгөө биш өдөр биш, нэг тийм гэр бүлийн дэлхий даяар баяр хөөр болсон үдэш шөнө дунд л эхэлдэг юм билээ.
энэ амьдрал өглөө эхэлж орой дуусдаг юм биш байх нээ...
гарт чинь дараа уух юмтай хундага таарвал тэр шөнө дундын төлөө гэж нэг татчихаарай...
Нийт 1130 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих