my ideas
Балчир хүү эхийгээ хэн нэгэнд загнуулж, түүнийг хүлцэнгүй сонсож,... алдаа дутагдал гэж хэн нэгэн үзсэн бүхнийг засаж залуулахын төлөө гавшгайлан ажиллахыг чимээгүй ажиглана...
Хүү, "миний буруу, би ойлголоо" гэж хэлэх ээжийнхээ үгэнд сэтгэл нь давчдан "би хэзээ ч ийм хүн болохгүй" гэж, эхийгээ хайрлах мөртлөө үзэн ядан дотроо бодол болон сууна. Энэ бодол нь ч жаал хүүгийн амьдралд биеллээ олж, "хүний хөл дээр гишигсэнийхээ дараа уучилалт гуйхаас илүү хөл дээр гишгэхгүй явах" тухайд жаал хүү бодол болно. Энэ түүх эхлээд удаж байгаа юм. Балчир хүүгийн эх айлын үйлчлэгч хийдэг байлаа, нэгэн удаа гэрийн эзэн, эхнэртээ хэлэлгүй их хэмжээний мөнгө цээпнээсээ авч явсан тэр аймшигт өдөр, хүү эхийгээ анх өмөөрч хамгаалан бачимдсан сэтгэлийнхээ бүх дуу хоолойгоор хашигарч билээ. Ээж нь бүгдийг хүлцэн тэвчиж, буруутгал бүхний бай болохдоо ямар нэгэн тайлбар гарч ирж, утга учир нь олдоно гэдэгт найдаж загнуулсаар байсан юм.
Хүү дотроо гайхширч, эргэлзэн тээнэгэлзэж, бас ч үгүй ээждээ итгэх итгэл нь бат алдрахгүй хэвээр байсан юм. Эхийг нь тийм их мөнгө авсан гэх эзэгтэйн үгийг бузар гүжирдлэг гэдэгт хүү огт эргэлзэх зүйлгүйгээр зоригтойгоор ээжийгээ хамгаалж байлаа.
Тэр өдрийн үдэш гэрийн эзэн эхнэртээ гэнэтийн бэлэг бариагүй бол бүх зүйл нэг мөр нэр төргүйгээр дуусах байсан хэрэг.
олон жилийн дараа, жаал хүү нас бие гүйцсэн залуу болж тэдний амьдрал төвшин сайхан болсон хойно. ..
Харин хожим нь үргэлж хөдөлмөрлөж нуруу нь бөхийж, гар хуруу нь мойнийсон эх нь ганц удаа чанга дуугарсан нь.... хүүгийн сэтгэлд таалагдсангүй,... хүү энэ бүхэнд бухимдан уурлана. Бага балчир байхаасаа ээж нь ийм шийдэмгий байгаасаа гэж үргэлж хүсдэг байсан хирнээ ээж нь тийм шийдэмгий зоримог байгаад нь хүүгийн уур бухимдал дүрэлзэн асна.
Хүү ээж дээрээ очоод түүнийг буруутган хэлж чадах үг байсангүй... гагцхүү буруу байна, энэ бүхэн биш байна, ийм байж болохгүй, яагаад ч ийм зүйл байж таарахгүй гэсэн бодол хүүгийн сэтгэлд бодогдож, түүний толгойд энэ бүхэн зүрхнээс нь цуурайтах мэт дахин дахин давтагдан эргэлдэнэ...
Гэтэл амьдралын зовлон зүдүүрийг дааж гарахдаа эмэгтэй хүний уяан зөөлөн арьс, туяхан гар нь аль хэдийнээ үгүй болсон эвэршиж хатуурсан ширүү оргих хоёр гараараа хүүгийн хацраас барьж, эх нь;.... "Хүү минь насаараа хүнийг зулгуйдаж амьдрах хэцүү шүү дээ" гэж хэлжээ. Хүү ээжийнхээ үгийг сонсоод түүнийг орхин гарч одохдоо өөрийн эрхгүй асгарах нулимсаа барьж дийлсэнгүй.... Эх хүүдээ бүхийл амьдралынхаа туршлагыг уудлан хэлсэн мэт... Хүү сонгосон найз бүсгүй нь түүнд ямар зан гаргаж байгаа тухай бодож байснаас, өөрөө ямар байдалд байгаагаа, ээжийнхээ нүдэнд яаж харагдаж байсныг бодож үзээгүй байжээ....
Эхийн хэлсэн үг нь хүүгийн хацарт хүрсэн алганых ширүүн, арзгар арьстай хамт энэрлийн нулимс эвлэрэхэд хүргэсэн нь мэдээж чимээгүй асгарах нулимс, багадаа нулимс бөмбөрч байгаагүй хацар дээгүүр хоёр хайртай хүнийх нь хоёр өөр ертөнцийн огтлолцол болон хөврөнө... Зусарч зан, зусарч зан, зусарч хүн би, зусарч....гэж хүү үглэнэ...
Бага балчир байсан одоо залуу хар хүү болсон,.... түүний нулимс юунд асгарав...
Энэ түүхийн эзэн тэр хүү өөрийгөө өрөвдсөн хэрэг үү, тийм бол түүний нулимс өөр үнэ цэнэтэй байж таараа,
та бид эхийг нь өрөвдөх нь мэдээж хэрэг.... эхийнхээ төлөө, ухаалаг даруу амьдрал хийгээд үгэнд нь уярсан бол түүний нулимс бас өөр үнэ цэнэтэй...
Хайртай бүсгүйнхээ төлөө нулимс туслуулахгүй зүрх сэтгэл-тэн гэвэл, залуу мэдээж тийм биш байж таараа. Учир нь тэр хайрынхаа төлөө зусарч байсан болж таарах нь, энэ түүнийг өөрийнхөө үнэ цэнийг өөрчлөхөд хүргэсэн хүчтэй л дурлал байх нь...
хүний сэтгэлд эгшиглэх олон хөг аялгуунаас хүн алийг нь сонсож, түүндээ уяран мэгшиж байгаагаар түүний зүрх сэтгэлийг ухааныг тогтоодогсон бол бид энэхүү түүхийн эзэн залуу хар хүүд үнэлэлт өгч чадах байсан байх....
Эх хүн үрээ гэх сэтгэлтэй байхаас өөрийгөө гэж санадаггүй гэвэл, хадам эх бүхэн муу хүн байдаг бол, хамгийн муу бэр, эсвэл одоогийн бүх бүсгүйчүүдийн л нэг гэвэл.,,,....
гүйцээж бичигдэхгүй.
Нийт 831 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй