my ideas
(агуулга өнгөөр ялгарна....)
Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм.
Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа.
Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр хэзээ ч гэрэлтэж байгаагүй, гэрэл ойлгож байсан. Байгалийн гэрэл үүсэгч биш гэсэн үг юм. Сар бол ердөө нарны гэрлийг ойлгогч дэлхийн дагуул. Сараар бид хугацааг хэмждэг. Тэрээр дэлхийг нэг удаа бүтэн тойрох хугацааг олон зууны өмнө ажиглаж тоолж, тооцож байсан сониучирхан судалж байсан билэгт хүмүүсийн судалгааны үр дүн билээ.
Тиймдээ ч сарны гэрэлд унтахдаа бид түүний бидэнд хэлээгүй, хэнд ч хэлээгүй, хэлэхийг хүсэж буй зүйлсийн тухай зөн билгээрээ мэдэрч зүүдэлж хонодог байж болох юм.
Алсын алсад хирнээ бидний дэргэд байх саран гэдэг шидэт бүсгүй илбэ жилбийн гайхамшгаар
бидэнд айдастай хэдий боловч намуун бүүвэй аялсаар байна.
Сар дэлхийг тойрон эргэх хугацаан нь, өөрөө тэнхлэгээ
360 градус эргэх хугацаатай тэнцүү байдаг. тиймээс бид сарыг
үргэлж нэг талаас нь хардаг юм.
1969 оны долдугаар сарын 21-ний өдөр Нил Армстронг хүн
төрөлхтний хувьд “Орших уу, эс орших уу” гэсэн цуутай хэллэгийн дараах болох нэгэн
өгүүлбэрийг хэлсэн юм. Сарны гадарга дээр зогссон тэрээр “Хүний энэ жижигхэн
алхам нь хүн төрөлхтний асар том үсрэлт юм” (That’s one small step for a men,
one giant leap for manking) гэжээ.
“Аполлон-11” сансрын хөлөг саранд гурван хүний бүрэлдэхүүнтэй баг хүргээд түүний гадарга дээр буух аппаратаа хоёр хүнтэй буулгаад эргэн эх дэлхийдээ ирсэн билээ. “Аполлон-11” хөлгийн нислэг гариг хоорондын нислэгийнх. Боломжийг харуулан сансар судлалын хөгжлийг улам бүр идэвхжүүлсэн юм. Үүний зэрэгцээ саран дээр хүн бууж, хөдлөн явах нь өнөөдөр ч гэсэн сэтгэл догдлон үзэх “үзвэр” юм. Сарны нислэг нь асар өргөн хүрээтэй хууралт гэсэн онол байдаг. Технологийн дэвшлийг харуулан гайхуулахын тулд АНУ-ын хийсэн хуурамч ажиллагаа гэж үзсэн хүмүүс бүх фото, бичлэг, радио нэвтрүүлгийг худал гэдэг. NASA үүнийг нэг биш удаа эсэргүүцэж байсан ба саран дээр дахин буусан цагт л аль нь зөв гэдэг нь батлагдах юм. http://www.lamongols.com/content/view/3636/31/
Сар бидэнд олон ааш гаргаж байгаагүй төлөөд, дэлхий хүртэл дагуултай байхад, би ганцаараа гэж амраг хосууд ижилдэн дасах, хаа нэгтэйгээс ирсэн хүсэл мөрөөдлийнхөө элч гэрлийг цуглуулан цорын ганц нэгэн рүү тусгадаг байж ч болох юм. Хэлгүй саран амарлингуй, эрхэмсэг дүрээр зөрөг замыг гэрэлтүүлсээр амраг хосуудыг болзоонд нь хүргэж өгнө. Тэдний амраг хосын явдлыг ичингүйрч, нэг удаа ч болов туяарахгүйгээр ажна. Тиймээ тэр бол хөгшин эхийн хүйтэн боловч зөөлөн гар шиг, саран авхай эмэгтэй хүйстэй гэдгийг ч бид зөнгөөрөө мэддэг юм шиг... цонхигор царайтай эмэг эх, эсвэл авхай, бүсгүй,... Хэний сэтгэлд юу байгаагаас хамаарч тэр дүрээ хувилдаг юм.Шинжлэх ухаан танин мэдэхүйн хорхойтнуудын бай болсоор ирсэн саран бол, бид дэлхий эрхэс бөөрөнхий гэдэг таамаг гаргах анхны сууриудын нэг байсан юм. Түүний сүүдэр бөөрөнхий сүүдэр, хэлбэр,... одоо бид ямар царгитай дурангаар хир өсгөлттэй харж байгаагаар түүнийг дуран авианыхаа онинд хэдэн хором саатахыг тооцоолж чадна. эсвэл хэдэн хором харж байгаагаар бид эрхсийн хурд ба өөрийн боломжийг олж мэдэж чадна. Гадаа хүйтэн байгаа тул түүнийг 15 минутын ажиглалтаар олон тооны солир болон бусад нөлөөнөөс үүссэн ихэнх төлөв эргийн шугам нь дугуй, өв тэгш тойрог хэлбэртэй байгаа, усгүй нуур, далай, тэнгис баймаар хотгоруудыг хараад түүний татах хүч ба жин харьцангуй бага, агаар мандалгүй зэрэг хүчин зүйлээс хамаарч дэлхий дээр хүчтэй ударны цохилттой их хэмжээний хор хөнөөл учруулдаг сансрын биетүүд газрын гадаргад унадагтай адил ямар нэгэн хурдатгал налуу чиглэлийн өөрчлөлт авахгүй шууд эгц босоо буудаг юм болов уу гэсэн таамаг дэвшүүллээ. шинжлэх ухаан гэдэг таамаг пантааслалт бөгөөд түүндээ баримт нотолгоо цуглуулах үйл явц юм.
дараа үргэлжлүүлье. бяцхан одон оронч нь....
Нийт 726 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй