my ideas
Блогч миний зэвсгийн эрдэм хүрсэнгүй
Энэ блогмн нэт шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болжээ.
Блогийнхоо адиминд баярлалаа.
өмнөх бичлэг навс эвдэрсэн байна. больж, тэр нь ч дээр...хүмүүс сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд байсан.
(яг энэ бичдэг хэсэг дотроо бүх тохиргоонууд нь өрөөд уурлаад гаццан байна. )
за тэр ч яахав.
шөнө жил ч гэх шиг,... болдог юм болдгоороо болно л биз, ямартай ч бусдаас урьд аад бүгдэд нь Шинэ оны мэнд....
үндсэн асуудалдаа ороё..
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай, сэтгэлгээтэй хүмүүсийг олж харж уншдаг,
асуулт нь, хариулт нь,... бичсэн нийтлэл нь,...ёр бүгд,
а харин би бол бүгдэнгээр нь л бахархаж явдаг....
Хот их утаатай болж байна уу ?.
Та нөхөд Зоргол хайрхан гэдэг уулыг мэдэх үү ?
Бид бүгдээрээ нэгэн зэрэг адилхан нийтлэлүүд бичвэл яах бол ?
Учиргүй баян цатгалан биш ч гэлээ ганц удаа ахмадуудын асрамжийн газар хүн бүр жижиг гарын бэлэг сэтгэлээсээ бэлтгээд, санаа сэтгэл нийлэх хүмүүстэй салхинд гаръя гэж уриалж байгаа юм. тэгээд хүн бүр уулзсан өвөө эмээ, өндөр нас тангуудынхаа тухай бичвэл... (аймар хувьсгал хийх гээд байгаа юм лдаа...)
Блогчдын цэцэрлэгт хотхон байгуулаад л тэндээ сүйх тэрэг хөлгөлсөн хосууд зугаалаад л... цэвэр агаар нам гүмхэн байдал ноёлоод л...тийм болдоггүй юмаа гэхэд,...
Энэ нийгмийн улс төрийн гээж хоцорсон бүхнийг бид арилгаж дийлэхгүй л дээ гэхдээ, хаана энерги эрч хүч байна би тэнд байна гэж өөрийгөө томьёолж байгаа хүн байвал нийлж хөдлөх гээд байгаа юм. Багийн гишүүд 12 эсвэл 24 хүн байхад болно. нэг хүнээс энэ жилийн, шинэ жилийн үдэшлэг нийллэгийн мөнгө хэд байна түүнээс хэтрүүлэхгүй байхаар төсөв бүрдүүлнэ. өөрөө би жил-нийхээ орлогыг бодож үзээд 3% -тай нь тэнцэх төсвийг зам унааны зардалд нь хандивлаж, гаргаад сайн үйлсэд зориулж байя гэж шийдсэн юм. ганцаараа бол хүчин мөхөс...
ядуу зүү, өвчин эмгэгтэй хүмүүс, тэнэмэл хүүхдүүд тэд цөмөөрөө ирээдүйгээ төсөөлж хамгийн муугаар ч болов бодож байгаа. Харин төр нийгмийн томоохон зүтгэлтэн байгаад цор ганцаар үлдсэн хүмүүс, тэдэнд найдах зүйл гэж үгүй, тэд эцсийн амьсгалаа хураахдаа ийм сайхан хорвоод би амьдармаар байна гэж энэ амьдралыг хайрлаад, өнөө цагт нинжин сэтгэл үлдсэн юм шүү гэсэн бат үнэмшил, итгэлийг өвөрлөн, хойч үедээ сэтгэл хангалуун хорвоогийн мөнх бусыг үзүүлээсэй...
Хэрэв бодож буй зүйлс маань биеллээ олбол, бид байнга тэгж буян хийгээд явдаг улс биш, амьдралаа залгуулах хэрэгтэй үгүйдээ гэхэд, бид тэгээд хожим-оо, үрийн заяа дутаж харж хандах хүнгүй л үлдэхгүй юм шүү гээд амьдрал зохиож, зохиосон нэг нь ахиад нэг шат дээшээ зогсохыг хүснэ.....завгүй л байцгаана л даа.
дараа хүмүүсийн сайхан нийтлэл бичлэгүүдийнх нь тухай сургуулийн хүүхдүүдэд илтгэл уншиж, нээлттэй ярилцлага хийж ч болох юм. ер нь бол бид муу, хамгийн муу бүхнийг олж хармааргүй байна, тэдгээр зүйлсийг арилгахын төлөөд сэтгэлээ чилээмээргүй байна. энэ удаад л тэгж байгаа юм. дараа нь байнга ирээдүй рүү, бөөн боломж, цаг хугацаа байгаа багачууд руу гүйж очоод хамт мөрөөдмөөр байна.
цэцэрлэгийн хүүхдүүдэд парк-ад динозавр байдаг тухай ярилцана.....
хэрэв энэхүү бодол санааг баяжуулж хэрэгжүүлэхийн төлөөд үнэт цаг зав, бодол санаагаа нэмэрлэх бол цагаан сар хүртэл хугацаа байна....
Нийт 1702 удаа уншигдсан | 24 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
дугтарвал хүч нэг сайхаан сайхан
amjilt
yahoo id: jaga319
шүү
багийн гишүүд холбоо барих хаягаа хувийн танилцуулга гэсэн хэсэгт орж зурвас үлдээнэ үү.
үүнд нэр (нийк найем болон бүтэн нэр)болон майл Ая Ди, утас заавал байх хэрэгтэй.
хүн бүр өөрийн нийк найм бүхий энгэрийн зүүлттэй аль блог сайтынх гэдэг нь танигдахуйц байх ёстой, учир нь бүгд бараг анх удаа танилцаж царай бараагаа харах учираас тэр...
амжилт хүсэе
блогмн нэт биш бол ID -гаа сэтгэгдэлд үлдээж болно
нэг талдаа буян, нөгөө талдаа бид тэднээс мааш их сургамжийг авч болох юмаа.
Хэн л асрамжийн газар насыг барахыг хүсэх билээ.
...хаана энэрги эрч хүч байна би тэнд байна ... саййййхан үг