my ideas
биеийн эрүүл мэнд хөдөө нутгаас эхтэй гэж
би таван хошуу малаас хамгийн айдаг нь ямаа, морь хоёр. морь хөл дээр гишгэхэд эсвэл тангарах үед сүйдтэй өвдөж шалдаггүй бол ямаа унага хоёр хөл тасалчих шахдаг юм. бодвол м2 ногдох жин мин гээд л шинжлэх ухааны үндэслэл бий биз дээ.
Бага насан даа нэг наадамд гурав дөрвөн нас унадаг байлаа. Даага, соёолон, хязаалан, их нас гээд л... хурдны морь унахад хараахан нас маань болоогүй байлаа, аавын маань төрсөн нутаг болох Төгрөг сумд нэгэн зун мянгат тэмээчинтэй айл саахалт зуссан намар. Аав дүү хоёр ирж долоо хоноод явахдаа гайхалтай хөгжилтэй байж билээ, өдөржин л чавхаар зурам, чичүүл, Үеэ мэтийг харваж, зуугаа гаргана. Тэднийг явсны дараа гэрийн бүрээс дунд бүснээсээ доош салбархай болсон доо. учир нь тэр жижигхэн амьтан чичүүлүүд чинь гайхалтай өс санадаг амьтан юм билээ.
тэд зурмыг бодвол гайхалтай тэвчээртэй,... худгаас ус зөөдөг говь нутагт хулгана зурамны нүх рүү ус хийж байдаг, надаас өөр ажлаа алдсан хүн байх биш энэ үед тэд л шийр зааж хамаг тамир барна даа.
тэд зурам байсан бол аль хэдийнээ гараад ирэх болсон байхад цухуйх ч үгүй ус цалгиулсаар нүхэндээ хорогддогсон. Харин 5л шар усны хольцтой усыг даанч дааж давахгүй дээ хөөрхийс. Би тэднийг бултасхийгээд гараад ирэх үед нь хамаг биеийн үс арзайдаг болохоор урьдчилаад нүхэнд нь худгийн мал услахад зориулж тракторын том дугуйгаар хийсэн онгоцноос авсан утаснуудаар урих занга бэлтгэнэ. Заримдаа урхи нэмэх нь хавх хийнэ. эхний ээлжид гарч ирсэн амьтан урхинд дараачийнх нь хавх, дараачийнх нь миний шилбүүрт оногддог байсан даа. ер нь урхийг хулганын нүхний амсарт үхрийн баасаар таглаа хийж байгаад түүнийгээ голд нь их бариу байхаар нүхлээд түүндээ нялцгай баасаар нааж хийдэг юм. Тарвага бол их хашир тиймээс нүхийг нь үхэр шөргөөсөн болгож баахан үхрийн эврээр сэндийлчхэж байгаад дараа нь элс мэтчилэнгээр таглаж орхино доо. Хашир тарвага бол нүхээ өөр тийш малтдаг бол, миний олзууд ихэвчлэн өө энэ муу үхрүүд дандаа ажил уданаа гээд л элсээ хэсэг малтаж байснаа амархан нураад байх болохоор нь хоншоороороо түрээд гараад ирнэ. Энэ үед, миний үүнийг тооцож бэлтгэсэн өвсний төмөр утсан боодлоор хийсэн урхи хэнхдэг цээжинд нь эгнэгт бэхлэгдэнэ дээ.
мэдээж намайг арван нас хүрээгүйг мэдэхгүй болохоор арагт анчны аманд орлоо гэж бодоод ухаан алдана.
би яахав муу нүхдүүлж барьсан (битүү богино нүх рүү сандраад андуураад орчихсон) тарвага тархинд нь бүтэн яс үлдэхгүй болтол нь балбаж байгаад л ирнэ дээ.
Манай нутаг тахлын эд сайхан халуун голомт төдийгүй, уушгины, булчирхайн гээд нэгэнт ёооз ёозоороо бий тул бид ийм тэнэг тарвагануудыг идэх нь бүү хэл нохойн доо өгөхгүй. Сайхан даллаж байгаад жинхэнэ утгаараа хошхируулж байгаад буудна. Гэхдээ бүр сум тоолж, хулхи барьж шүдээ. яриа маань хазайчхав бололтой
За ингээд би хурдны морь унах насанд хүүрээгүй байлаа, саахалт айлын ах нар үсэргээнд намайг хурдны морин дээр яг л уралдах гэж буй хүүхэд шиг хөл нүцгэн, бас тохмыг нь хоёр талд нь бүчээр жижигхэн гуянд минь бэхэлж өгнө. Би гэж алцганасан амьтан болж аваад л хөтөлж буй морь маань толгойтой үсийг маань өвс байна гээд үмхээд авах бий гэсэн айдастай эргэн эргэн харж хөтөлж явна. Хангайнхан ногт хэрэлддэггүйтэй адил баруун Монголчууд хурдны моринд ногт зүйхгүй. Хааяахан цулбуур гаргах нь бий. ингэхдээ нарийн гоёлын зөөлөн шар сурыг ур гарган хийсэн, шинэхэн үедээ сайхан үнэртэй улаан өнгөтэй нарийн урт саваа мөчрөөр тоноглоно. энэ мод өлгийтэй нялхсын дээр үнэгний дайтай хүндэтгэл хүлээж байрладаг нь базарваань аянга зайлуулдаг учиртай гэдэг билүүдээ.
Чойномын залуу настай адилхан эмнэг морь малын хөлөөр тамгалуулж явсан үе маань эндээс эхтэй. уйгаржин Монголоор уншиж бичсэн би өөрийн биеэр шинэ үсэг сурч сайн малчин номыг уншиж дуусгаад хөгшчүүлд, өглөөд малаа салхи сөрүүлж бэлчээ, өдөр халуунд шогосон малыг хөдөлгөж идээшлүүлж бай гэж багачуулд юм мэдэх хүний хувьд сургамж хэлнэ.
Би уул нь угсаа гарал маань Засагт Хаан аймгийн дайчин вангийн нутаг, Дарханбээсийн хошуу Манибазар гэдэг Ард Аюушийг шүүслэж байсан хүний нутагт өсөж төрсөн хүн. Гэхдээ миний мэдэхийн Зүйлийн Хүрээ гэдэг нөгөөтээгүүр зүйл баргиадын Сүүн заводын хүүхэд. Тэр жил их дэвхрэг царцааны нүүдэл болоод Улаан нуур Шовгор хаданд жил бүр зусдаг манайх нүүж Ховдын Мөст Цэцэг сумдад хамаарах Мөст Зуслан гээд нээх гоё нэртэй газар зусаж билээ. тэр жил сум дундын Их бэлчирийн наадамд 5-д хурдалсан юм.
нэрэнд нь болоод л би тийшээ явсан манай үеийнхнээс би л тийшээ явсан юм. Очих замдаа Монгол Алтай нурууны садраг уулсын хяраар, цастай хөмгүүдийн дэргэдүүр УАЗ 469 машинтай явлаан, би ч машины цонхоор доошоо харан гэмц таминь ээ замаараа явъя гэж хэлсэн. Бүгд инээд хөөр болж зам нь энэ ээ хөө гэсэн юм. Тэнд очдог жил би хоёр дахь жилдээ хурдны морь унах гэж байлаа. Отгон нагацын маань ганц унаган адуу эмнэг байдас, нэг халтар үрээ хоёр байсан юм. Халтар үрээг отгон нагац сургах гэж бишгүйдээ нэг өвдөг шороодсоны эцэст сумын төв рүү ажлаар явав. Би эмнэг үрээний аргамжааг богиносгож долоо хоног орчим ус өгсөнгүй. айж эмээж байж гэмээн сая нэг чөдөрт нь хүрч тайлж услаад буцааж аргамжаа сэлгэж уях даа газрын өөд харуулж байгаад мордлоо. Гайгүй морь шиг байснаа гэнэтхэн тонгочож байна. нэг мэдсэн би худгийн хажуухан уулын бэлд толгой газрын уруу хараад гэдрэг саваад унасан байгаагаа мэдэж энэ үед амьсгал ямар нэгэн зүйлээс болоод түгжигдээд нүд харанхуйлах үесэд хөгшин Баавай майжганаад даанч чамламаар удаахан гүйж явсандаа. Намайг аврах гэж буйг нь мэдсэн боловч даанч удаан санагдаж амжаад майжгар хоёр хөл дээшээ харан гүйсээр тэнгэр доор нь харанхуйлсан хэвээр ухаан алдарч билээ.
ёр нь мориноос байнга унадаг төдийгүй айдаг байсан боловч чөтгөрөөс илүү айдаг байсан маань гарцаагүй. учир нь хэн хүн энэ газар эвгүй гэж ярих нь миний чихэнд хүрсэн л бол юу ч болж байсан би тийм газар мориноос ойчдоггүй юм даа.
хамгийн анх хүчээр шахуу дааг сургасан нь ийм учиртай юм. Нэг унаган ноосноосоо ангижирч чадаагүй юм, ах нар мордох үед тонгочих нь бүү хэл урд хоёр хөлөө тэлж жийчхээд хөдөлж чадахгүй. харин хөдөөний гарамгай жаалуудыг санаагаараа тоглоод хаячихна, тэгээд тэр үй лайтай амьтан биеийн харьцаагаараа намайг сонгосон юм даа. түүнд таарах хазаар ногт гэж юм байсангүй. би бараг сул шахуу л мордож бараг бие засахдаа хүртэл унаж явдаг байлаа. Намайг морь унаж сураагүй үед үсэргээн дээр таарчхаад бороотой өдөр нөмөрт нь хорогдож байхад бүрх малгайнхаа усыг байсхийгээд над дээр хажуу тийшээ тонгойж асгадаг ахтай мөнөөх сургасан даагатайгаа хамт таарсан юм. тэр хүн ч бид хоёрыг хараад учиргүй инээлээ бид хоёр ч бас... ингээд эхний уралдаан болж дааганууд эргэх үед яг бөмбөг дэлбэрч байгаа юм шиг бүгд тал бүр тийш давхин одлоо. яагаад зарим нь урагшаа зарим нь зүүн тийшээ, зарим нь чигээрээ цаашаа алга болж байгааг мэдэхгүй ч даагануудыг тун ч муу сургасан нь илт. энэ үед хэнз унага бид хоёр барианы зүг шугам шиг эгц тоос босгосоор давхиж явлаа. барианд орохдоо сүүлээсээ хоёрт орох үед бууж шээмээр санагдаж байлаа. мотоцикл байсан бол бууж байгаад өшиглөх юмсан гэж бодогдоно. гэтэл гандсан бүрх малгайтай мөнөөх хүн хүрч ирээд зиа хө үүнийг хонинд унаж бай миний хүү, наадах нь цатгалдсан байна, тэнгэр шиг гэдэстэй наад Луусан Толгойтыгоо битгий зовоо гэсэн юм.
бүрх малгайтны хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлсэн боловч эзэн морь хоёр хоёулаа хониных болсон нь даанч онцгүй. харин бүрх малгайтны хэлсэн үгнээс нэг юмыг ойлгохгүй байсан нь дараа жил нь тодорхой болж билээ. Манай луусан толгойт илжиг шиг том чихтэй данхар толгойтой шүдлэн болчхож. мэдээж би унахдаа хазаар хэрэглэдэггүй байсан учир ах нар унах болох үед чихдэж хүзүүг нь мушгиж унагаж байж хазаар зуулгах дээрээ хүрчээ. дахиад энэ жил хөөрхөн халиунтайгаа би зуныг өнгөрүүлж, миний дотор үүнтэй насыг барах нь гэсэн базаахгүй бодол төрнө. нас бие гүйцсэн ам нь халсан морьтой (хоёр завждаа цус гоожсон) би бөгсөөр нь гулсаж бууна буруу харж сууж явна. бетон сав дүүжлэн, эмээл нь тонгорсон байлаа ч намайг янзлаа ч ээ гэсэн шиг адгуусны араншингүй номхон амьтан хүлээж зогсоно. унага байхдаа тийм хөөрхөн амьтан байснаа одоо луусан толгойт болчих гэж... дөрвөөр дарж сүлжсэн хатуу ширэн бугуйлаас хайрлахдаа адуун дундаас би шанхнаас нь зулгааж хөтлөөд гаргаад ирдэгсэн.
Мориноос унадаг хүүхдүүд унаж байгаа мориныхоо шанхнаас тасалж аваад зуувал унадаггүй гэж ах нар хэлдэг болохоор би байнга л шанх зажилж явдаг байлаа....
үргэлжилнэ.....
Нийт 923 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Харгис амьтан ч байгаагүй ээ
харин би ах нартайгаа тарваганд явахдаа сахих үед унтчихсан байдаг юм намайг унтангэмц л тарвага гарч буу тас хийж би байнга цочдог байсандаа
Аав эгчийг нэг удаа тарваганд ах нартай хамт дагуулж явж л дээ. Тэгээд буудчихаад л гаргаж янзлаад, эгч харж зогсоод "Хөөрхийг мөн баллаж байнаа" гээд л зогсож байсан гэнэ. Тэгж байснаа гэнэт л та нар больцгоо гээд л дахиж буудуулаагүй гсн хэхэ