my ideas
2009 оны 6-р сарын 25 ны хэрэг явдал биднийг бурхнаас заяасан нэгэн аугаа их том гэр бүл мөн болохыг сануулсан мэт .... хүн төрөлхтнийг өөрсдийгөө ойлгоход нь тусалсан гэмээр...
Зургаан тэрбум гаруй зүрх цохилж буй энэ дэлхий ертөнц биднийх, энэ дэлхийд гаднын хүн гэж үгүй. Тэрхүү цохилж буй 6н тэрбум зүрхнээс нэгэн зүрх гэнэт зогсоход анзаарагдахгүй өнгөрөх нь илбэг хэдий боловч энэ удаа бүх зүйл өөр, бүр онцгой байсан юм.
Шаргал үстэй, хар шар арьстай, намхан нуруутай, зарим нь бичиг үсэг мэднэ, зарим нь цэвэр ус уухыг хүсдэг, зарим нь дайн дажинд нэрвэгдэж буй, зарим нь ижил хүйстэн, зарим нь хөгшин, зарим нь царай муутай ба залуу, ганц бие гэх мэт тэдгээр эрэгтэй эмэгтэй хүмүүст, хүн төрөлхтөнд бүгдэд нь бид өөрсдийнхөө аж амьдралыг аварцгаая, (We are the world) гэж тэр нэгэн онцгой бөгөөд гэнэт цохилохоо больсон зүрх дуулдаг байжээ. Түүний дууг одоо бүгд дуулдаг болсон. Магадгүй дэлхий өөрөө түүний дууг анх ганцаараа дуулдаг байсан байх, (earth songs) тиймээс ч тэр гэнэт цохилохгүй болсон зүрх тэр дууг нь ганцаараа сонсдог байсныхаа төлөө биднийг дэлхийгээ энэ ертөнцөө анагаая, (Heal the world) түүнийг аварцгаая гэж дуулсан байх....
энэ бол Майкл Джексоны гэгээн дурсгал юм.
Түүнийг үхүүлэхийг олон зуун шүтэн бишрэгчид нь зөвшөөрөхгүй. Тиймээс ч тэд Майкл Джексоныг сүүлийн үед амар заяаг нь үзүүлэхээ нэгэнт больсон шар хэвлэлээс зугтаахдаа ийм арга олсон бөгөөд түүнд үлдсэн цаг хугацааг тэр амар жимэр өнгөрүүлэхийг хүссэн гэдэг ярианд итгэх болсон.
Зарим нэг нь түүнийг олон орд харшаасаа ч илүү их өр зээлтэй тиймээс ч түүнийхээ төлөө гэнэт үхсэн юм гэлцэнэ.
Зарим нь арьс аа солиулсан нь түүний нас өтлөх тусам түүнийг зовоож гаднах дүр төрх нь өөрт нь таалагдахгүй болсноос хар тамхи хэтрүүлж хэрэглэх болсон бөгөөд энэ зуршил нь түүнийг үгүй хийсэн гэх.
Майкл Джексоныг хорвоогийн мөнх бусыг үзүүлснийх нь төлөө зарим нь түүнийг сэтгэлдээ эгнэгт мөнхөлж түүнийг мөнхрүүлсэн бөгөөд ижилгүй их, нэгэн гэр бүлийн гишүүн мөн болохынхоо хувьд бахдал төрөм хувь заяатай гэж ядуу зүдүү, хорвоогийн олон зовлон гачаалыг үл ажран баясгалантайгаар амьдрах болсон.
Хорьдугаар зууны сүүлийн арван жилд л сая нэг энхжин тохинож буй эх орныхоо төлөө хүн төрөлхтний анхаарлыг хандуулах гэсэндээ нутаг нэгтнүүд маань түүний хаалгыг тогшиж айлчлан ирэхийг урих гэж байсан ч тохиолдол бий гэх...
Тэрээр нэгэн удаа алдар цуутай хэвлэл мэдээлэлд өөрийгөө хөлдөөх бөгөөд 70 жил магадгүй 100н жилийн дараа гарч ирж хойшлуулсан тоглолтоо хийх болно гэж хэлж байсныг нь тэмдэглэн үлдээжээ.
Хамгийн анх хүн хөлдөөх туршилтыг АНУ-д хийсэн бөгөөд туршилтыг дуусгавар болохоос өмнө зогсоож ШУ-д өөрийгөө бүрэн гэрээсэлж чадсан 26 настай нэгэн бүсгүйг энх тунх амьдрахад шаардагдах эрдэс бодис витамин-аар хангаж эмчилгээ сувилгааг хариуцах болсон гэдэг. Сильвестер Сталлоне-гын гол дүрийг нь бүтээсэн Голливудын кинонд гардаг шиг ирээдүйд хөлдүүс амилдагтай адил зүйл болсон бол яах вэ ?
Мэдээж хэрэг Майкл Джексон зүгээр эгэл жирийн нэгэнтэй адилхан хөлдөхгүй нь мэдээж, тиймээс тэрээр алтан шармал хатгамалтай хувцас өмсөж гартаа хундага дарс барьсан байдалтай л хөлдөх байсан... Хэрэв зээ тийм зүйл тохиосон байх аваас хүчил төрөгч хэмээх нэртэй цэнгэлдэхэд түүний хойшлуулсан (нэгэнт тоглохоо өнгөрсөн бус...) This Is It сингле цомог-ын тоглолт болох нь дамжиггүй юм.
Хэдий тийм боловч түүнийг сэрэхэд хорвоо дэлхий дээр цөөхөн хотууд үлдэж ихэнх далайн эрэг усанд живж, олон арлууд үгүй болж тэр үед хүн төрөлхтөн улс үндэстнүүд бус цагаачид, хэрмэл хүмүүсийн нэгэн том гэр болон үлдэж, тэр үед Панда хулсны баавгай, Сибирийн ой тайгаас эхлээд трофикийн бүсэд хүртэл өргөн тархсан амьдрах чадвар сайтай Уссур, Корбеттын бар үгүй болж, олон зүйл шувууд тэнгэрт дахин нисэхгүй болсон байж болох юм. Магадгүй улс орнуудын дунд чимээгүй өрнөж буй бактериологийн дайн шувууны, гахайн, илжигний гэхийн оронд хар арьстны, Азийн, цагаан арьстны гэх улаан цайм нэр зүүж, эрэгтэйчүүдийн, хүүхдүүдийн гэх мэт элдэв тууралт үхлийн ужиг ханиад халдварт өвчинд нэрвэгдэж ч болох юм. Магадгүй тэр үед хүн төрөлхтөн нефть шатдаг хий, дараа нь нүүрс түүний дараа цөмийн энергийг хэрэглэж дууссан байж ч болох юм. Эсвэл бүр Майкл Джексоныг өнөөдөр хэрхэн гэсгээж амьдруулах нь тодорхойгүй хөлдөөх аргаар хөлдөөж, энэ нь ирээдүйд түүнийг лаан баримал шиг зөвхөн хөлдүүс хэвээр нь л үзэх боломжтойгоор шилэн хоргонд байлгах байх. Учир нь түүнийг гэсгээж болдоггүй буруу технологиор хөлдөөснөөс тэр гэж ирээдүйн ШУ дүгнэлт гаргах болно.
Хэрэв Майкл Джексон нэгэнт сэрэхгүй бол түүний гарт буй болор хундагатай түүхэн он жилийн турш хамгийн дэврүүн ирээдүйдээ бат итгэлтэй байсан нэгэн эрхмийн гарт байсан тэр хундага дарс, хөлдүү бөгөөд хундаганд он удаан жил хадгалагдан үлдсэн итгэл найдварын бамбар, эсвэл бүр дуудлага худалдааны үнэт эрдэнэ болж үлдэх бизээ. Хоёр нүдэндээ зоос наасан хүмүүс энэ бол хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл мөн хэмээн тэрхүү хундага дарсыг авахын төлөө ирээдүйг сайнаар харагч, итгэл найдварын бамбарыг барьсан эрхэм хүний хуруунуудыг хугалахаас татгалзахгүй байх болов уу.
Магадгүй түүнийг сэрэх үед түүнд хамгийн сонирхолтой зүйл бол дэлхийн атлас байж ч болох юм. улс орнуудын хил хязгаар гэж үгүй хойд туйл хайлсан зарим газар нар жаргахыг мэдэхгүй зарим газар бороо зогсохыг мэдэхгүй болсон байж болох юм. Хэрэв хүн төрөлхтөн үнэртэй усаар гоёдоггүй, хөргөгчид махаа хадгалдаггүй, бүх хүмүүс ажилдаа унадаг дугуйгаар зорчиж нарны энерги, салхин сэнс, дугуйны эргэлтээс гаргаж авсан генераторын цахилгаан үүсгэвэр зэргийг ашиглаж залуус тамхи татах бус ууланд авирч охид зөвхөн зүрх сэтгэлийн дуудлагаар хүнтэй гэрлэж гэр бүл бүр аз жаргалтай инээж байвал ирээдүйд сайн зүйлсийг бид авч ирж чадна гэж гүнээ итгэгч нэгэн баярлаж, тэр цаг хугацаанд аж төрж оршихын оронд дахин хөлдөөхийг хүсэх болов уу... Учир нь тэрээр түүнээс илүү сайхан цагийг олж хараад түүнд хүрэхийн тулд өртөө улаа болсон, цаг хугацааныхаа ганц аялал болох бодит үнэн болсон мөстлөгтөө тавтай морилох бизээ...
...Оддын өвчинд нэрвэгдэж байхдаа бусад бүх хүмүүс хорвоо нэг өөр байх ёстой мэт санагдаж утга учиргүй болж хар тамхинд ордог бол тэрээр бүх оддыг чи өөрийнхөө хэр чадалтайг дутуу үнэлж хүсэл мөрөөдлийнхөө зорьсон оргилд хэт амархан хүрсэн бол дахиад өөр шинэ улам ч өндөр оргил уруу хар гэж түүхэн амьдралаараа шивнэн хэлжээ..... (энэ бол хэт чадвартай хэрнээ түүнийгээ багаар үнэлсэн хүмүүст хамаарах зүйл)
Нийт 946 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих