my ideas
Анжигайн нийтлэлээс төрсөн бодол
За нэг дээл хийлгэж өмсдөг байхдаа... Оюутолгойг нээлцсэн Гарамжав гуай Жавхлан дуучин, Гүндалай гишүүн гурав дээл өмсдөг тэдэнд хамт даа зураг татуулах санал тавих хэрэгтэй юм байна (ингэж дотоод доо олны анхаарлыг олж аваад) тэгээд хэл устай хөлтэй хүмүүсийг нь бэлтэй нь тэтгээд дэлхийн хэмжээнд л хашхирах хэрэг гарч байгаа юм байна...
Julia roberts Монголыг Монголоор нь мэднэ, Дагвадорж сумогийн их аваргыг дэлхий дахинд таних юм байна. Harrison ford, Richard gere, Далай лам, Чингисийн дүрийг бүтээхээр Монголд ирдэг чинь хэнсэн билээ дээ Steven seagal манай нийслэл хотоор явган аялж байгаад ирсэн сэтгэгдлийг нь асуусан "Монголчууд их бардам цөс зоригтой улс юм нэг ч хүн надтай мэндэлсэнгүй" гэсэн гэдэг.... Японы од за бас бус хүмүүс, ВВС гээд энд тэнд баримт кинонд оролцсон хүмүүсээр PR хийж болно. Хамгийн сүүлийн жишээ Rupert Isaacson “The Horse Boy” гээд бүдүүлэг ч гэлээ манай өнөөгийн бөөгийн соёл, эцэг эхийн үрээ гэх хайр энэрэл, монгол орны байгалийн хүнийг анагаах тэнхээ чадал гээд л ....
Хэтээсээ НҮБ-д манай орон гишүүн болоход хэн хамгийн түрүүнд Монголыг зөвшөөрч хэн хамгийн удаан татгалзсан билээ дээ....
Бид “Татар хэмээн бидний нэрлэдэг Монголчуудын түүх оршив ой” -г бичсэн Жиованни дел Плано Карпини (1182—1251)-ийн түүхийг иш үндэс болгож болно.
Өөр нэг тактик бол Аmbassador гэдэг үг амбан сайд гэдэг үгээс гаралтай гэдэг, энэ үгийг эртний зэрлэг Германчууд л Европ-од оруулсан байх...14-р зуун хавьд... энэ мэт Монгол дэлхийд суулгаж өгсөн өв соёлоор хандаж болно. Морин болон тэмээн поло байна. Марко Поло (1254–1324) Хятадын Их Юани династын үеийн Янчжоу хотод 17 гаруй жил Хубилайн дэргэд суусан хүн. (юугаа ч хийсэн юм Венецийн наймаачин) түүний түүх анх 1477 онд Монголчуудын түүхийг дуурссан тэндээс, бас ч үгүй нэр нөлөөтэй Dr Francis Woodman Cleaves –ийн Хар хорины түүх, Пржевальскийн адуугаар, Britannica, Wikipedia, Dramatica энциклопед юу гэсэн байна вэ ? тэндээс иш үндэс авч болох юм үгүй ядаж интернетээс Mongolia гээд хайхад хамгийн түрүүнд Mongolian BBQ гэж гарч ирэхгүй болоод эхэлбэл...
Түүний оронд дэлхийн энергийн төв, Данзанравжаа, Улаанбаатар, нүүдэлчид гэсэн зүйл гараад ирдэг болс сайн байна, байг гэхэд Алтайн хаан Аргаль, идлэг шонхор, наадам гэвэл бүгд мэднэ.
Бид боломжийн зарлагатай улс тиймээс ирсэн томоохон зочдод Монгол дээл хийж өгдөг уламжлал байхад л үлдсэнийг нь нөгөөдүүл өөрсдөө гүйцээгээд хийгээд өгнө дөө... нэг шүүгч, элчин юу өмсөх дэлхийд падгүй шүү дээ...
Уул уурхайд хөрөнгө оруулж байгаа эрхмүүдэд тусгаар Монголыг нэг удаа сурталчилсан байх шалгуур ч байж болно...
Холливүүд дээ боловсролоороо дээгүүрт ордог Sharon stone буддизмийг сурталчилж хүлээн авалтад өмсгөл хувцас нь сүрхий өөр байсан удаатай, тэр этгээд хэнээс ч хараат бусын тухайд Хятад таатай бус үг хэлхээс эмээхгүй дээ...
Tibet –ийг бид саяхан мартаж чадсан шиг тэд бидэнд тахин тусгаар гэж хүлээн зөвшөөрч чадахгүй болсон... Дундад улс биш, Хятад биш, Хужаа ч биш Чина гэж дуудуулах дуртай нь эртний Цинь династийн (Chin dynasty- Qin Dynasty) Хятадын анхны нэгдэл гэж түүх соёлын эхлэлээр биднийг давсан өдгөө Юань хэмээх мөнгө дэвсгэрт нь (Yuan Dynasty - State of the Mongol Empire) Түвд битгий хэл бидний Монголыг багтааж байсан их соёлтой, Баабар мэтийнхээр түүхэнд нэг бус удаа байсан Хятад биш хаантай Хятадын эзэнт гүрэн гэсэн агуулга байгаа гэхийг үгүйсгэх аргагүй юм. Ийм будлиан түүхийн туршид 20 зууныг давсан хойно биднийг Татар гэж нэрлэж байсантай, Чингис хааныг Туркууд хүртэл манайх гэдэг шиг, имжийг Guugu Yimidhirr (kangaroo) гэж нэрлэсэнтэй, цифр тоог Араб тоо гэж андуурсантай (философич гүн ухаанч шашны Энэтхэг, Хятад анх тоог тэмдэглэж, тэг тоог нээсэн төдийгүй Арабуудын тэмдэглэж үлдээснээр европ-од хүрсэн) Киданы нэршил шиг эндүүрэл Монголыг Miningoldia болгон эдийн засгаар идчихсэн Хятад эртний колоничлох эзлэн түрэмгийлэлтийн эдүүгээчилсэн хувилбарыг аль хийдийн хийсэн байгаа тухай эрдэмтэд манайхаар жишээ татан ярих болсон юм байх...Тэгэхээр өнөөдрийн глобальный, нийтийн эзэмшлийн дэлхийд Баабар гуайн Монголчилсноор даяаршлын үед дээл хувцас хөөмий чухалтай юу нөгөө бол бүр ганц хүн, хувь хүн, шилдэг хүн гэсэн нь дээр юм уу....
Аварвал дээлээр яахав, Хятадын карманд байж соёл нь манайх тустай гэлтэй биш,.. өшөө том харж их хийж,... эхлэхэд буюу талыг нь авахад дээлээ өмсөж болохоор байвал... Ганхашгүй соёлтой нь үнэн гэдгийг биднийх гэдийг, хамаатуулахад нь гар бие оролцъё, эргээд бид нүүгээд явж болохгүй орон зайд онцгой сонин эрх ашиг дунд хамраа жаахан өргөж болохоор суухад юу хийхэв, та нөхөд юу хийх вэ... Peking сүүлийн 50 жилд Beijing болсон шиг бид Улаанбаатарыг Утаанбаатар болгосон шиг... Солонгосоос өөр өндөр цалинтай улсыг олж нээх үү
ХАРАМЛАЖ, ХАЙРЛАХ нэг хэрэг ХАМААТУУЛАХ эрхтэй эрхмүүдээс ИЛҮҮ бүүр ИЛҮҮ байх нь л чухал байна.
Нийт 1113 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
мартсанаас дээлтэй байсан тухай хуучны зураг болон кинон дээр бид бүгд юу өмсөж байсныг харж болохоор юм билээ