my ideas
миний хүнсний аюулгүй байдал энэ
Үнэнийг хэлэхэд би Тефтель-ээс өөр хоол сайн мэдэхгүй хөдөөний эр л дээ. Баруун таван аймгаас зовсон хүн жаргадаг зольбон нохой зоолдог гэдэг хот хүрээ газрыг зорьж ирэх дээ Сансрын гуанз гэж жигтэйхэн сайхан газарт бүтэн тэмээ идчихмээр өлсөж ирчхээд гонзгой нарийхан төмөр цэргийн нормын тавагтай будаатай хоолоо идэж бараагүй юм. Ачаатай гуч машинаар таван хоног явж ирэхдээ кино хальсны, голдуу дүнсэн тамхи хийсэн байхыг нь харж байсан хавтгай саарал төмөр саванд цасны усаар цай чанаж, зайрмагтсан адууны мах хөшиглөж идэж байгаад ирсэн хүн.
Хотод оюутан ахуйдаа хуушуур эсвэл Тефтель ээ иднэ. Бусад улс орон олон төрлийн хавч болон далайн замаг байцаа өвөрмөц давсархаг загас тэргүүтнээр зоог барина. Тэд засаг-шувуу-үхэр-хонь (хурга тугал) иддэг бол бид Хонь-үхэр-адуу-шувуу-загас иддэг.
Ер нь Монголчууд бид будаа сүү мах гурил тэргүүтнийг хольж тэдний өөрсдийнх нь амтнаас өөр амт гаргав авч иддэг байна. Харин бусад соёлд хүнсний бүтээгдэхүүнүүдийг гол төлөв тусад нь болгож өөр өөрийн гэсэн амтыг нь авч баймааж нь таашаал нь тэр болдог бололтой. Бид хээрийн нөхцөлд тохирсон нүүдэлчин удамтай улс нэг тогоонд цай хоолоо холиод хийчихдэг нь соёл иргэншлээс улбаатай нөгөөтээгүүр сэтгэлгээний ч асуудал байх. Энэ бүхэнд учиргүй оюун дүгнэлт энэ тэр гаргаад байх хүсэл алга, баримт тоочиход ийм байна.
Улаанбаатар хотоос Дундговийг орох замд дэржигнүүртэй шороон замаар дөрөв таван цаг нүдүүлсний эцэст Дов-ын гуанзанд хүрч хоолон гэрүүдийн нэрийн хол, өвчүүний бүдэрхий хийсэн миллиметр зузаан тостой, ногоотой (төмстэй), бор гурил, говийн ганц худгаас гарах шаргал усаар чанасан давсгүй цай, мах нь ус муутайгаасаа болоод голдуу буцалгаж чанасан хир нь улаан хүрэн өнгө татуулсан байх хоолыг амтархан идэж аваад дараагийн уушин газар хүртэл гэдэс ээ хоржигнуулсаар орон газар бүрийн эрдэсжилт ус холилдсоор сур харваж гэмээнэ за сайхан боллоо гэх.
Хятадын хойд нутагт нийтдээ 5сая орчим га талбайд цардуулын төмс тариалах ажээ. Энэ нь төмрөөс ч бат бөх хирнээ хөнгөн байдаг онгоцны далавч тэргүүтнийг даавуугаар хийж сайн чанарын цардуулаар царддаг байна. Мөн нефть олборлох явцад газрын гүнд их хэмжээний суларсан хоосон орон зай үүсэж энэ нь газрын гадаргад суулт хотойлт өгч тэр ч бүү хэл хоосон эзлэхүүний хэмжээгээр нуралт бий болох тохиолдол гардаг учир түүнийг усаар дүүргэх нөгөөтээгүүр цардуултай усаар угааж бэхжүүлэх, мөн өрөмдлөг цооногийг бэхжүүлэх гэх мэт арга хэмжээнд цардуулыг хэргэлдэг ажээ. Сүүлийн үед электроникийн чиглэлд ч цардуул өргөн дэлгэр ашиглагдаж байна. Түүний энэхүү ази тив дахь хэрэглээг мөнөөх Хятад улсын хойд нутгуудад тарьсан химийн бордоо түлхүү ашиглах аварга хэмжээтэй төмснүүдээр хангадаг ажээ. Тэдгээр төмсний ургац сайн нэг га талбайд манай улсын нутагт тариалж буй хүнсний төмстэй харьцуулахад илүү ургацтай, өртөг нь тээвэрлэн оруулж ирэх зардлыг оруулаад Монголын зах зээлд 1кг төмсний үнэ нэг дахин нугалж зарагдах хэмжээнд байдаг байна. Ингээд 1990-өөд оныг гармагц Хятадын хойд нутагт техникийн спирт учиргүй эрэлттэй болж ойлгомжгүй хэрэглээ Монголоос давамгайлж байсантай адилаар цардуулын төмс гүйлгээ сайтай байна.
Жанч-хүүгийн даваанаас урд нутгуудад хүнсний төмсийг алимны нэгэн адил соортолж ширхэгийн хэмжээгээр ялган тус бүрийг торлож электрон жин урдаа тавьсан ажилчид ширхэг нэг бүрээр савлан хийж, тухай хайрцагт байх нормт жинд нь хүргээд хүнсний төмсний чанар жинг үйлдвэрийн хаягийн хамт хэвлэсэн тусгай скочоор дарж битүүмжлэн худалдаанд хүргэнэ. Хүнсний болон Мак Доналдс-ийн төмснүүд Монголд зарагдаж буй Хятад төмснөөс өөр түүхтэй ажээ. Ингээд Хөх хотын худалдааны төвүүдийн үүдэнд үнсэнд булсан сайхан үнэртэй төмснүүд ядуучуудын хоол, үйлдвэрийн түүхий эд ажээ. Зүсээд тавьсан байхдаа цайрдаг эрмэг ээ дагаад харладаг цайвар саарал төмснүүд Монголд Голландын соортоор тарьж, хайрлан ургуулсан хүн бүрийн мэдэх Үдлэг төмс зэрэг хүнсний ногоонтой харьцуулшгүй ажээ. Хүнсний төмсийг хөгжингүй орнуудад шуудайд ч хийдэггүй бололтой... шуудайтай төмснүүд дээгүүр хорхой шавьж устгах уусмал нэвчүүлэн асгаж тэр нь шуудайгаас доош нэвтрэн асгарахдаа газарт асгарсан уусмал хоёр өдөртөө цайран харагдана. Шуудай Монгол уруу явсан. Маргааш гэрийн эзэгтэйчүүд төмс авахаар Наран-туул, Бөмбөгөр, Барс, Далай ээж рүү явцгаана.
Би шөлтэй хоолонд дуртай котлет, шинейцил гэж мэдэхгүй. Гэхдээ аминдаа хайртай, "ганц амьдарна жаргана" гэж боддог...
Буриад нутгаар аялж аарцтай адууны шөлөнд хөлсөө гаргаж үзсэн, цөцгийн тостой талханд нугасгүй, Ажийн бор ааруул мэрж иддэг, Баруун Монголд алдартай каз идэх дуртай... Багаасаа шөлөөр цадаж төлөөр баяжна гэдэг уриатай.
Ер нь хүнсний ногооны хүнд өгөх шим бодисыг дурдах хэрэггүй бүгд мэдэх билээ гэхдээ гутал авахдаа хазаж үздэг Монгол зан юм идчихээд цадсан хойноо шүд ээ чигчилж суухдаа хугацааг нь дууссан болохыг харж баймааж нь энэ чигээрээ явбал зүгээр оройн хоол бүрдээ халбага угаалгын нунтаг хийчхээд байвал илүү бага зардлаар хурдан хорт хавдартай болох билээ.
Оюутан ахуй цагтаа хорхог буудуулж айлын 6н хүүхэд түлж террорист нэр авсан маань хорхог, боодог, шарсан элэг, гүзээнд нь чанасан битүү шөл, ногооны салаат хийж түлсэн түүхийрсэн болсон гэсэн гурван үетэй цууван хийж идэх зуршилтай минь холбоотой билээ.
Амьдрахын тухайд идэхийн учир....
бинтэй ногоотой шөл танд барьсан G84
Нийт 2043 удаа уншигдсан | 4 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих