my ideas
Нарны цацраг нэвт тусаж чадахгүй өтгөн утаа манан дунд өдрүүд өнгөрөхөд аргагүй юунд ч эс торох хээрийн салхи амталмаар санагдах юм...
захидлын хаяг сольж бичиж байгаагүй зангаараа нэгжээд олж чадаагүй чиний тухайд, өөрийнхөө тухайд.... өнөөдөр, түмэн зүйлийн сонор дунд аниргүйг чагнан бичлээ...
санахын жаргал аа ... гэж хагацлын гашууныг нуусан үгс шиг санагдах юм...
Хол ойрын ялгаагүй хайрын сэтгэл уяхан гэж яасан худал үг вэ, дэргэд байгаа нэгнээ санан үгүйлнэ гэж үү дээ, алслан холдох бүрийдээ ойртдог хайр гэж дууны үг бий дээ, энэ л үнэн бололтой... шашин төрөө дээдэлдэг ч дээлтэй өтгөс шиг ээ хүндэлдэггүй, сайхан эх орноо хайрладаг ч чамайгаа багтаах зай бий... зүрхэнд минь...
энэ зүрхэнд хайр бий... мөрөөдөл бий..., жаргал бий...
Хаяа зүрхний цохилт 120 хүрч толгой эрэгдэг байсан үед чухам л цээжээ түнхийлгэн амьсгал сороод эвгүйтвэл баруун гар байсхийгээд татвалзаж, хоолойн өнгө чичрэхээс өмнө энэ бүхэн чиний тухай, миний дотор буй догдолсон сэтгэлээс үүдэлтэйг нууж амжаад хээв нэг танилцсан өдрөөс хойш чи бидэн хорвоогийн өдрүүдийг хамт элээж баяр бахдал гуниг гутралын улайссан чавхдас болон эгшиглэж яваа билээ...
Чамдаа би сайхны нэгэн билээ чи гэж ч хэлээгүй ээ, бусад нь ханиа бусдаас онцгой нэгэн, наран саран, жараахай гэнэ... би чамайгаа овгийн эхний үсгийн хамтаар орилж дуудна... муухай ааштай, давлиун зантай ч, ган зоригт зүрх минь чиний өмнө хайлсан тугалга эсвэл бүр шоколад...билээ.... үймсэн бодлуудаасаа чиний тухай гээж гадагшлуулдагтаа чи минь надад онцгой, хайрын тухай улиглан дуулж явсан олон дурдатгал энэ блогт бий... чиний тухай байхгүй... хүн хажуу хаалганд амьдардаг найзтайгаа дурсгалын зураг татуулаад байдаггүй юм байна... танилцсан тэр өдөр авсан гүн амьсгалыг гаргамаар байсан миний хүүхдүүдийн төрсөн өдөр,... олон сар хээр яваад ирдэг өдрүүд, эмнэлэгт хагалгаанд орсон тэр үед чинь, энэ бүхэнд чиний амттай хоолыг улаан хоолойн доо зай гарахааргүй чихэж эсвэл, завгүй, ядарсан гэдэг үгнүүдийг ээлжлэн уцаарлангуй хэлдгээс болсон байх... жилийн 4 сар гэртэй алдаг оног байж 180 хоног сайдаж сайрхах нь бүү хэл, хэрэлдэж муудах боломжгүй байдгаас ч болсон байх... саяхан л мандаж онгоцоор гадгаад дотоодод нисэж байснаа, унадаг тэр өвөл гутал цоорхой, чи минь бөгжөө Ломбардад тавиад янзлуулаад ирэхэд, өрөөснийг нь өглөө өмсөхөд өөрөө чи шөнө наачихсан байхад, би бүх амьсгалаа гаргаад байдгаа уудалмаар л санж билээ.... Гэрт барааны савангүй үе байдаг байсан болохоор би хань даа, хайрын тухай нялуун үг унгаж чаддаггүй байлаа... та гурвыг унтуулаад шөнөөр сууна, их төлөв өдөрт 6 цаг л унтана. Миний амьдрал энгийн ердөө та нарыгаа өлсгөхгүй байх... өөр зүйлд зорьдоггүй... хүүхэд ханиадтай чамайг эмнэлэгт байхад гэрт хулгай орох үеэр орилмоор байж билээ, паампрас бүү хэл, эм авч чадахгүй, эм бүү хэл өдөр бүр хоол хүргэж дөнгөхгүй үеүдэд би унтдаггүй , нойр хүрдэггүй байсаан... ийм л үед ажлаас минь халж гялайлгахад ажилгүй намайг чи минь үглэж яншаагүй... тийм л болохоор би зүрхнийхээ цохилтыг 130 болоход цементэн зам дээр хөлөө жийгээд сууж байхдаа инээмсэглэдэг...
Тийм болохоор тэр жил анхны ажлынхаа орлогыг тоолж суудаг орой том хүү пөөх гэж дуу алдсаныг би мартдаггүй... миний хүү юу ойлгосон юм бүү мэд...дөнгөж ойтой байсан...
тийм болохоор тэр үед авсан томоос том хөргөгч одоо багадаж, тэр үед өмсдөг гутал холгодог болсон ч...
долоо найман жилийн өмнө бичсэн шүлгүүдийг уншаад 20 настайдаа дурлахдаа ийм зүйл бичдэг байж надад ил захидал ч хаяглаагүй гэж үг унгасан болохоор... хайр нь хань нь чиний төлөө цохилох зүрхтэй гэж ... өөр нэг хүнд зориулсан шүлгээ хаягийн сольж явуулахгүй гэж өөрийгөө чагнаж бичлээ удахгүй очоод тэвэрье...
Өчигдөр дугуйгаар явлаа өмдний шуумаг орооцолдож зажлагдаад муухай болсныг эс тооцвол сайн л явна...
Хүн бас шүлэг энэ тэрээр бөөлжих нь халаггүй нас,, тийм үе бий бололтой... тэр үед ажлаа тараад ирэхдээ ямар гэрт орж ирэх, гэр нь, хүүхэд нь, гэргий нь ямар байх тухай нүдээ аниад төсөөлдөг байлаа .. найз нөхөр нь хамаатан садан нь тэмүүлсэн тийм л гэрийн эзэн болно доо гэж мөрөөднө, хүмүүс асуудлаа мартаад манайд ирнэ гэдэг завшаантай хэрэг байхаар... тэр үедээ, тэгээд ёстой ямар хүнтэй хань ижил болох нь бүү мэд тийм үедээ бичсэн юм, эзэн нь энэ ч байх, тэр ч байх гэж бодож байсан... тийм нэг шүлгээ энд уялаа.... шүлэг УНШИХ
Нийт 1114 удаа уншигдсан | 14 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Танай гэр бүлд шулууухан сэтгэлийн үгээ хэлчихье.
Өндөр хавцалаас унах гээд нарийхан өвснөөс зуураад тогтож байхад хариугүй унахын даваан дээр та хоёр бүдүүхэн мод олоод ирье гээд явсан ч би тэр өвснөөс орилж чарлалгүй зуурч эцсийн мөчөө үзсэн чадахаар ихээр та хоёр итгэдэг шүү.
Та хоёртоо аз жаргал хүсье.
эхнээсээ эцэс хүртэл эр хүн байсан...шдэ
чиний ерөөл биелж тэр жил хэлсэн даруйд чинь ханьтайга учирсан юмдаа
гэхдээ энэ тухай одоо л бичиж байна
юм өнгөрсөн цаг дээр очихоороо хэлэхэд амар байдаг байна...
аз жаргал хүсье ээ!
http://g84g.blogmn.net/18679/-chiv-chimeegui,-bi-gantsaar-yum-shig-yertunts.html
Та хоёр тэр хаалгаар хамтдаа хөтлөлцөн алхаж байгаад баяртай байна. Сайн сайханыг хүсье