my ideas
Нутгаа орхиод гарсан тэр өдрөөс хойш
Нуугдаж дагасан чулуу барьсан хүн шиг
Нууцхан гуниг надаас үл сална.
Хаалттай нийгмийн хар бараан нь.
Бид хувьтай хүмүүс юм, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй Монгол орон хөл нийлүүлэн зэрэгцэж ирэх үеэр эзэд нь болон амьдар ч байна.
Би өөрийн бодож буй зүйлээ танд илүү дөхөм хүргэхийн тулд юуны өмнө нэгэн үйл явдлын тухай өгүүлье:
1998 оны үеэр анх “Hi Fi CD shop” нээгдэж байна гэсэн мэдээ, зурагт олон нийтийн хэрэгслээр түгж, би тэр үйл явцыг нэг бүрчлэн харж суулаа. Харин тэр үед, би энэ ч хэдий олон хүнд хүрээ аж дээ, өөрөөрөө л жишээлэхэд одоохондоо Монголын өнөөгийн нийгэмд CD аваад сонсох бололцоо бага л байна шүү дээ гэж бодож суулаа. Гэтэл гуравхан жилийн дотор Монгол орны нийслэл хотын өнцөг булан бүрд “Хаан бууз”, “Hi Fi”-ийн салбарууд нээгджээ.
Энэ бүхэн нь шинэ зууны эхлэл, Монгол орны маань түүхэн хөгжлийн гэрчлэх зүйлс юм. Гэхдээ хөгжил цэцэглэлтийн үр шимийн гэрэл сүүдэр хараахан тодрон гараагүй байна.
Зуны дэлгэр цагт хотын гудамжаар алхах үеэр 5 алхаад л нэг иштэй чихэр-ний хог хөл дор таарна. Шинэ тутам өргөжин дэвшиж буй, хөгжиж буй Монголчуудын хөл дор юу үлдэж хоцорч байна вэ?
Цагаан иштэй тамхины шүүр, Mobicom-ын утасны карт, ундааны хуванцар сав, төрөл бүрийн гялгар уут хөглөрч байна эдгээр нь ядуу Монголын явж өнгөрсөн ул мөр гэж хэн ч бодохгүй нь лавтай. Бололцоотой хүмүүсийн бохир орчинд нэмэгдээд, юу бидний дунд бий болсоор байгааг бид ер анзаарахгүй, аж төрсөөр л байцгаана.
2004 оны 12 сарын 13-ны үед цасаар шуурч Улаанбаатар хот дулаахан өвөлжиж байснаа, гэнэт их хүйтэрч эхлэв. Энэ үед нийгмийн хойч үе гэрэлт ирээдүй гэгддэг оюутан залуус бид даарч бээрэн шуургатай уралдан алхах нь жирийн нэг хичээлийн өдрүүд эхэлж буй дүр зураг юм. Бусдын адил намайг даарч яаран олны дунд чихэлдэн байх зуур, ид ачаалалтай үеэр автобус, нийтийн тээвэр буудал зогсоолоо алсаглан зогсдогоороо орхин явлаа. өвлийн хүйтэн гудамжинд яарсан даарсан хүмүүс бухимдаж байх зуур, хотын төв гудамжны эхлэлээс төгсгөл хүртэл үргэлжлэх хятад хоолны газруудын уур савсаж, хуурч шарсан хоолны үнэр ханхална. Таатай нь аргагүй энэ үнэр хотын гудамжаар ханхлах болсон цагаас эхэлж, хүн барьж идэх дөхөөд байсан зольбин ноход сураггүй алга болсон нь, дэргэд зогсох хэдэн халамцуухан залуусын ярианаас илт. Эдгээр хүмүүс бол яг одоогийн нийгмийн маань бас нэгэн хог юм. Хүн хог, тэд ийн ярцгааж байлаа: “нэг нохой олоод энд авч ирж өгье” бүгд нэг сайхан дулаацагаая л даа.
Наран-туул тэргүүтэй хар захын уур амьсгал Монгол орны зүрхний ховдолд шахах халуун цусны хэмжээг тогтооно. Тэнд буй хүмүүс бүгд өвөл зунгүй элч дулаанаа алдаж байдаг хүмүүс, тиймээс ч тэд Хараа, Ерөөгийн халуун дулаанаар цэнэг орцгоодог. Харин эрин зууны залуус нь алсын хараатай байж баасан гаригийн баяр цэнгэлийг нижгэр тэмдэглэнэ. 24 цаг болох үеэр хот нойрсох болоогүй, харин 10 жилий-хэн, оюутан залуус, настайчууд намба темпээрээ нийлж бүжнэ. Тэд бүгд бүжээд, бүжээд ууснаа шингээж амжихгүй бол гудманд гараад л хог болно. Газар хэвтэж буй тэднээс буцаж босохгүй үлдэх хүн ч цөөнгүй.
Ардчилал шинэчлэлийн 15 жилийн буянд мөнгөтэй, мөнгөгүй хүмүүсийн явах зам тодорхой болсон МорьтХангайгын Миний дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг хоёрт түмэн олон хоёр хуваагдан үйлчлүүлэх болсон нь эмгэнэлтэй бус харин эгэл хувь заяа юм. Нийгмийн шинэ сонголт аарцтай зайрмаг, арзгар үстэй хип хопчинд, жинхэнэ чика өдрүүд үргэлжлэхэд жирийн залуус бие сэтгэлээ нээн sale зарлах дөхнө.
Хөгжлийн эрчийг нэмэн шинээр гарах дэвшил бүрийг бид амьсгалахдаа хүртэл мэдэрдэг атлаа, алга болон үгүйрч буй бүхнийг үл анзаарна. Shaolin нэртэй ногоон автобус хэзээ ч юм бэ нийтийн тээврээр үйлчлүүлдэг эмзэг бидний дунд гарч ирээд гэнэтхэн алга болчихсон, харин 4 жил тутмын сонгуулиар бий болдог тохичуулсан хүүхдийн талбай, ногоон цэцэрлэг мөн нэг л өглөө гараад ирэхэд граж, авто зогсоол болсон байдаг.
Монголчууд хэзээнээс Сумо үздэг болсныг анзаараагүй ч би бусдын нэгэн адил уусаж автсан байна. бидний бүтээж хөгжүүлдэг, дэвшилтэт нийгэмд маргашгүй нэг зүйл байгаа нь л ундаа, жүүс, пиво, архины төрлийн бүтээгдэхүүний чанар юм. Витсамо анхдагчтай Витавит, Скайвит, Монвит, Монфэрейш зэрэг шилдэг брэнд, ард түмний хүнс гэх мэт өргөмжлөл, цол, гуншинтай эдгээр үйлдвэрүүд үндэсний үйлдвэрийн сайн төлөөлөгчид бөгөөд бүтээгдэхүүний чанараар дэлхий аль ч улс оронтой өрсөлдөх чадвартай.
Хаа сайгүй түгээмэл болсон эдгээр хөгжил дэвшлийн үр шим нь дуу хөгжим, хөг аялгуу болон нийгэмд маань хүлээн зөвшөөрөгдөнө/ s-a-p-u зүйрлэшгүй тансаг сапу гэх мэт/. Дурлалгүйгээр үнэсэлдэх хүсэлтэй хүмүүсийн санал нэгтэй сонсдог Fm –үүд, хавар цагийн синдромыг улам бүр нэмэхэд, урин цагийн дэггүй-хэн салхи үлээж, шинэ нийгмийн маань мөн чанар тэр салхиар түгэн дэлгэрнэ. Энэ салхиар гудманд хөглөрөх гялгар уутнууд хийсэн, том нь толгойд углагдаж, жижиг нь ам руу орчих шахна.
Энэ нийгмийн эрээн бараан хосолсон хавар цагийн саарал өдрүүд хөврөхөд 24 цагт 4 улирал солигдон, эрс тэрс уур амьсгалтай Монгол орны маань хүн зоныг хүйтэн халууны шалгуур хүлээнэ. Эгэл ард түмний амьдралын сонгуультай давхцан өрнөх 4 жил тутмын алдаж оносон, сонголт авсан өгсөн нь тэнцүүхэн гайхад ёстой хэмнэл.
Нээлттэй нийгмийн форум гэсэн хөтөлбөр шиг л сайхан нэртэй саарал амьдралыг маань бүхэлд нь үр дүнгээр л цэгнэн. Тэгвэл ардчилал, амьдрал 2 хир нийцтэй байна да гэж асуувал, түр хүлээж бай, жаахан азна, ядаж ахиад гурван 10 жил өнгөрөхийг хүлээ, тэгээд бид юу бий болгосноо, оюуг авч, өгч бүтээж хөгжүүлснээ харах болно гэж хэлэх байна. одоо үйлсдээ дүгнэлт өгч болох ч үр дүндээ дүгнэл өгөх он цаг болоогүй байна үр шим нь гараагүй байна гэж ам амандаа шаагилдах ард түмэн бодож байна.
2004 он
Нийт 1238 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих