header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258884 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*


 

 Жинхэнэ Сайн найзууд илүү

 үггүйгээр ойлголцдог

Жинхэнэ сүжиг бишрэлд бол

 ямар ч үг хэрэггүй .

ОРШИЛ

Миний бие хэзээ нэгэн цагт өөрийн бодол ухаарал гэж, бодож, санаж явснаа бусдад үнэлж цэгнүүлэх боломж олдохыг эрж хайж, нээлттэй байхыг хүсэж байсан билээ.

      Хүний амьдралд их бага гэхгүй, зорьсон санасан, хийсэн бүхэнд саад мундах биш. Харин энэхүү ганц хувь номыг гаргах арга, нэгэн цэцэн ухаан олсон нь 5 жилийн турш бичиж, тэмдэглэсэн 30 гаруй эссенүүдээ нэгийг нь хагас мянган төгрөгөөр бусдад худалдах болсон ба олсон төгрөгөө бага гэж бодолгүй ном хэвлэх сандаа хийдэг байсан маань юм.

Хүн гэдэг бага гэж биеэ чамлалгүй, хэцүү гэж ажлаас хойш суулгүй,  би чадна, хийнэ, бүтээнэ гэсэн бодолтой явахад хэрхэн, яаж,“би үүнийг хийх вэ?”гэсэн бүтээлч сэтгэлгээтэй болдог. Ийн чин сэтгэлээсээ хичээнгүй байх нь хэцүү ч, хаа ч явсан, юу ч хийж байсан завчлаад, бүхнийг амжуулдаг, сүйхээчлээд хэрэгтэй, шаардлагатайгаа олж авч чаддаг болчихвол та өөрийгөө өмсөх, хувцаслах, идэж уухаар дутаахгүй байхаас гадна таны санасан сэдсэн ажил хэрэг, үйлс бүхний үрээр бүх хүн төрөлхтөн хувцаслана хооллоно.

Бидний анзаардаггүй аар саар-хан гэж боддог, тийн ярьцгаадаг жижиг асуудал л амьдралын бодит бэрхшээл, проблем болж байдгаас биш, хамгийн хэцүү, хамгийн чухал болгон амьдралыг дангаар авч явдаг юм биш.

Их далай дусал бүрээс тогтоно, их хүмүүн-ий амьдрал хором бүрд мэдсэн сурснаараа, хураасан цуглуулсан хөрөнгөөрөө арвижна.

Хүн гэдэг багаасаа, дуудах нэр, дурсах алдраа бид олны дундаас олж авдаг билээ. Цагаан цааснаа нэртэй, цасны хунгарт мөртэй явсан Монгол гүрний удам судар, угсаа гарал орчлон хорвоод данстай, олны дунд нэртэй, алдартай гавьяатай аавын хүү олныг төрүүлсэн. Хятад шиг шунал, башир аргагүй, Орос шиг согтуу, тэнэг Ивангүй, Солонгос шиг явган ард түмэн биш болохоор эртнээсээ Догшин хутагт, Догсом хурц, Дамдин-Барга, Чойномын судсаар Чингисийн эрчилсэн цус гүйж байсны адилаар бидний биеэр нэгэн ижил тэр дуусашгүй эрч хүч урсаж байгаа. Өвөг дээс маань эртнээс тийн өөд тэмүүлсэн хүсэлтэй, үнэн зөв мөртэй явсан нь бидний өдөр бүр унтаж амардаг гэр орон, өглөө оройгүй амарч зугаалдаг гэрэлт гудамж, хүсэл мөрөөдлөөр үргэлжилсээр байгаа. Эрт үеэсээ улбаатай эрин үеийн дэнчин болж, донсолж явсан эгэлгүй хувь заяаны эзэн байг гэж, ирэх он жилүүдийн итгэл, түшиг билээ гээд анхны эссений цоморлогийг сорчилон байж сайн найз анд даа зориулсан болно.

 

Бусдад буян болох сайн үйл бүхэн дэлгэрч, номын цагаан буян арвижих болтугай.                                         Бууч Г. Ганзориг   /2005 оны 3 сар 19/

 

 

 

 

 

Ажилтай хүнд сахилгагүйтэх

цаг зав гардаггүй.

Ихэнх муу үйл хийх юмаа олж

ядсаны үр дүн байдаг.

G84 & Z85, философийн Афоризм

  • Хэлсэн үг хийсэн алга болдог бол бичсэн үгс мөнхрөн үлддэг.
  • Бид амьдрал гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ, тэгэхээр үхэл гэж юу болохыг мэдэж чадна гэж үү.
  • Бүх зүйлийн буцах замыг олж хардаг, хоёр толгойтой юм шиг сэтгэгчид байдаг. Тэдний нотолдгоор бол “бид байвч, байдаггүй” өгсөх уруудах хоёр үнэндээ нэг л зам юм.
  • Мэддэг байхаас Сэтгэдэг байх нь илүү дээр.
  • Бид дан ганц өөрийн туршлага дээр сэтгэдэг юм биш, бас бусдын туршлагыг ашигладаг. Тийм ч учраас бид өөр хоорондоо маргаж мэтгэлцдэг.
  • Үнэн гэдэг эрээд хайгаад олддоггүй байсан нь дээр. Тийм-гүйсэн бол түүний үнэ цэнэ гэж юу байх билээ.
  • Юм гэдэг бат нот байх тусмаа шинэ сэтгэлгээг дарж, боймлон, алдаа нь нуугдмал оршдог.
  • Хүн хүссэн бүхнээ бий болгодог. Тухайлбал: хайр. Бүх юмыг хэрэв хүсэх л юм бол ариун, шударга яг л хайрыг төсөөлдөг шигээ байлгах боломжтой.
  • Хүний итгэлийг алддаг хөсөрийн зантай хүмүүс нь дан ганц өөрт нь хандах хандлагыг бус, бас бусад бүх хүнд хандах итгэлийг хулгайлан авч оддог гайхамшигтай дээрэмчид юм. Энэ дээрмийн бүлэгт царайлаг охид, сайхан бүсгүйчүүд, эрхэмсэг боловсон гэгддэг залуус цөм элсэн орсон байдаг нь миний гайхшралыг бүр ч илүүтэй төрүүлдэг.
  • Цөхрөлтгүй хүнд л амжилт нэр төр эргэн хургаж байдаг. “оролдлого ихэд нь оройд нь гарна” гэдэг энэ.
  • Эцэг эхчүүдийг үр хүүхэд нь, эцэг эх болсон хойноо л ойлгох юм. Гэтэл хүүхдүүдийг хүмүүжүүлэх гээд байж яадаг байн-аа. Хүүхдээ хүмүүжүүлэх гээд зодох нь өөрийг нь хэрхэн сургаж байсныг санаад л, эх тэнэгээс удаах тэнэгт уламлаж буй үйл явц юм.
  • Хүнийг хэн гэдгийг таних амархан. Хүн гэдэг ямар л дүр эсгэж байна. түүгээрээ өөрийн төвшнийг харуулдаг.
  • Оюун ухааны хэлхээ бүр нэг нь нөгөөдөө хүрэх зам байдаг. Энэ нь цаг хугацааны ганцхан агшинд нээгдэх хаалга бүхий төвөгтэй түлхүүртэй юм.
  • Хүн бүр л нэг насныхаа амьдралд “би зүүдэлж байна уу даа” гэмээр итгэмээргүй гайхамшиг над дээр ирнэ гэж итгэн хүлээж байдаг. Харин дараа нь тэрхүү гайхамшгийг эрж хайдаг. Тийнхүү яваад олдохгүйг нь мэдэхээр түүнийг өөрөө бүтээхийг оролдож, тийнхүү гайхамшгийг бүтээдэг.
  • Сэтгэл догдлолгүй тийм тайвуу назгай байх нь тэнэг хөшүүн хэрэг гэж сэтгэлдээ тийм амар амгаланг бүрдүүлж үзээгүй хүмүүс боддог.
  • Оюун ухаан төгс хүнийг олох хэцүү. Тийм ухаант хүн газар сайгүй төрх нь үгүй. Хэрэв тийм оюун төгс хүн төрөх аваас түүнийг дагасан хэн бүхний овог удам нь жаргал цэнгэлд умбан, цэцэглэн мандах болно.
  • Хүнийг сэтгэл нь дагуулдаг. Тэгвэл сэтгэлээрээ хүн үхдэг бол, хүнийг үхэл рүү нь сэтгэл нь дагуулдаг байж таарна. Тиймээс “би үхэх болоогүй”, “би дордож, доройтох учиргүй” гэсэн бодол ухаан л эцсийн эцэст хүнийг авардаг.
  • Бэл бэнчин хүний араншинг захирдаг болсон үед хүн гэдэг хөөрхийлөлтэй.
  • Хорин нас гэдэг нийт насны маань ј % гэж бодвол үлдсэн амьдралд маань ямар-хан  хувь заяа хүлээхийг шийддэг нэлээд чухал үе юм.
  • Бусдын буруу гэдгийг битгий батал, чи өөртөө нэг дайсан л нэмэх болно. Энэ чинь амьдрал шүү дээ, бүү шүүмжил.
  • Баяр хөөр хэдий чинээ их байна, түүний гүнд нуугдсан уй гуниг төдий чинээ эрчимжинэ. Уй гуниг хэчнээн гүн байх тусам, түүний доторх баясал төдий чинээ амархан оргилон гарна. Гуниг, баясал хоёр сүлэлдэн байдгаас тэр.
  • “Цоож”  гэдэг маш олон цоожны ерөнхий л нэр, гэвч цоож бүрд өөрийн гэсэн онцлог, хэв маяг байдгаас гадна зөвхөн өөрийн гэсэн тохирох түлхүүр байдаг. “хүн” гэдэг үүнтэй нэгэн адил, тиймээс түүнд тохирох түлхүүр хэрэгтэй нь мэдээж.
  • Чиний хүрсэн амжилт бусдад хэзээ ч төсөөлж байгаа шиг чинь тийм чухал санагддаггүй.
  • Ажилтанд хүрнэ гэдэгтээ итгэвэл, өөртөө хормын төдийд ч болов эргэлзэхгүй байх юм бол, ажилтанд хүрдэг.
  • Амжилт гэдэг түүнд зориулсан цаг хугацаа, би чадна гэсэн итгэл юм. Түүнээс бусдаас илүү гоц, суут гэдэгтээ байдаггүй.
  • Хүн гэдэг идсэн хоолныхоо хэмжээгээр инээж, өмссөн хувцасныхаа хэмжээгээр сэтгэдэг.
  • Үнэн гэдэг /тогтсон/ ноёлсон үзэл, олонхын итгэл үнэмшил л юм.
  • Хүчтэй ангилал зааг нь хоёр адил ач холбогдолтой зарчмыг сөргүүлэн тавьдаг муу талтай. Ялгаж зааглах, хил нь нөгөө хэсгийнхээ зөв үзэл санааг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг.
  • Амжилтын нэгэн энгийн зарчим бол:  хаана байгаагаа сайтар шинжээд түүнд тохирсон үзэл үнэлэмжийг төлөвшүүлж, хаа хүрэхээ шийдэх хэрэгтэй.
  • Хүн амьдрах явцдаа бүхий л зүйлийг хийж үзсэн байх учиртай. Тэр бүхнээсээ аль нэгийг нь илүү их чадварлаг сайн хийж чадах ёстой, түүгээрээ амьдрах хэрэгтэй.
  • Сонголт, өөрийн зорилго хоёрын үндсэн дээр л амьдар. Бусдаас их юм харах хэрэггүй, өнөөдрийн амьдрал, маргаашийн төлөвлөгөө, хэтийн зорилго бүхнийг хэн нэгний оролцоотойгоор бус өөрийн хүч чадалдаа найдаж төлөвлө. Ингэвэл л чи жинхэнэ амьдрах болно.
  • Өнгөрсөнийг бус, өнөөдрийг, маргаашийг өгүүлэх нь чухал юм. Анхдагчийн тухай асуудал бол ямар ч ач холбогдолгүй, юунаас үүсэн гэж нотлохоос үл хамаарч өнөөдрийн бодит ертөнц байгаагаараа л байх болно.
  • Энэ  бүхэн нь бүхэлдээ хорин насны түүх, оны жилүүдийн дурсгал болон үлдэж, биднээс төдийгүй бусдаас шүүмжлэл хүлээн үлдэх гэнэхэн алдаа юм.
  • Аз жаргал гэдэг үргэлжид л өнгөрсөн цаг дээр байдаг. 2002 он


Нийт 1786 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
Зочин | 2009-11-30 | 16:09
гоё шүү



g84 | 2008-02-28 | 22:00
shine ene setgegdeliig chini bi unshij baigaagvi ym bna bi tegehed oyutan batsaan bsan bna oo odoo nomoo ondoogoor niitleh bolson...
иссэнүүдийн маань гарчиг (unshihiig hvssen sedewee setgegdel deer vldeene vv) gesen bichlegiig unshij vzeerei



Сэтгэгдэл
shine | 2007-09-04 | 19:17
Сайн байна уу
Чиний бичлэг таалагдлаа. Байнга шинэ содон, хүмүүст ухаарал хайрласан зүйл бичиж байгаарай. Амжилт хүсье.






:-)