my ideas
эмнэлэгт хэвтэх тамтай юмаа, надад хэн нэгэн нь нэт компьютер чирээд ирдэг болж гүм...
тариа эхэллээ, хоёр булчин луу нэг нэг, судас руу хоёр хатгаж, хатгасан тоогоор шахлаа, шахаж дуусаагүй байхад л аманд амтагдаж байхыг бодоход хүчтэй-дэгээ...
цагаан халаадтай хүмүүс, хэвтрийн дэглэм, бултаж нуугдаж гарч тамхилах, өдөржин хэвтэх, би яг үхсэн юм шигээ...
зүүд хүртэл төөрсөн чимээгүй энэ тасагт зүрх хүртэл сонсогдохоор цохилох юм....
намайг гадуур тэнэхээр, нар шараад толгой халаад байдагсан, энд хэвтэхээр сэтгэлтэй хамт, тэнгэр хүртэл дүнсийгээд, нэг л биш ээ.
урьд өмнө уусан архинууд, уух архинууд уушги элгийг минь баярлуулсан гэвэл худлаа. би ямар тийм архаг итгээд ч биш дээ, үгүй яахлаараа ийм юм болдог байна даа. бурхан надад хайргүй болцийн бол уу даа. амжсангүй дээ дарвиж, одоо нэг муухай нэр дэглэм, үргэлж сахих ял.
эрүүл хүний жаргал чинь, хэлэн дээр хайлах шоколад л юм даа.
өвчтэй хүний зовлонг тоочоод барах биш дээ, гэдэс базалж кампрес алдах, хоргол хатаж хөлсөө цувуулах... энэ ч хөнгөн зугаа, тохуу болгосон яриа гэхээс, үнэнийг үнээр нь хэлсэн хэрэг биш боллоо. хэрэв ...боддог бол, зөв зүгээр нэг өглөө сэрээд, хаа нэгтээ Дурын улс орон бүрийн ерийн л гэх эмнэгийн тасгуудад орон дээрээ хэвтэж буй хэн нэгнийг зураглаад, өөрийгөө заавал жаргалтайд тооцоорой. гуйх юм энэ л байна
Нийт 1229 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих