header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258896 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

хүн бүрийг завьжуулах төсөл pareni*


...Цахлай шувуудын нисэж байгаагаас харахад өнөөдөр далай дөлгөөн, тогтуун байгаа бололтой. Яг ийм нам гүмийн дунд хөлөг онгоцны булангийн энэ жижигхэн зайд бодлогоширч суугаад ажиллах нь надад таатай байдаг юм… Гэхдээ энэ тухайгаа тэдэнд хэлэхгүй ээ, дахиад л шоолуулна, төвөг. Завины тухайд бол бүр ч үгүй. Хэнд ч, хэзээ ч… Анх нэг ой гарантай байхдаа л би нүдээ нээсэн байхаа... Даанч хамгийн тэнэг нь би тэр үед, анх нүдээ нээхэд маань яг юу харагдсаныг санадаггүй ийн... Лавтайяа аав, ээж хоёр маань л хоёулаа нүүрэн дээр минь тонгойчихсон эрхлүүлж байсан байж таараа даа.

Ээжээрээ баасаа хусуулж, ааваараа баба болгосон даавуугаа угаалгасаар Баянмөнх өсөж өндийсөн, эмнэг морьдыг сургаж, эрх танхил айлын охинд сэтгэл алдарч, эсэн бусийн шүлэг эрээчсээр бие маань торниж Гүрээ ахын хэлснээр Баянаа-гийн “хун санаа” түүний дотор боломжийн төвхнөж авсаан...

Яг тэр үеэр “Цаг хугацаа” гэдэг шазруун, тууштай, зальтай муу авгай намайг мөрдөж, мөшгөсөөр, насыг маань хуруу даран тоолсоор яваад “Амьдрал” далайд аялах хөлөг онгоцны тасалбар болох хугацаагүй аялалын зарлан дуудах бичгийг хүрэмний маань халаасанд сэмхэн шургуулж амжсан юм даа. Хэдийгээр тэр авгайд зэвүү хүрсэн ч дотроо бол сэмхэн догдолсоор байснаа нуугаад яах вэ. Яг л Гүрээ (энэ удаад сансрын баатар Гүрээ нь) ахын нислэгийн өмнө нойр нь ч хүрэлгүй ааруул хүлхэж хэвтсэн од, сартай шөнүүдийнх шиг...

Яалт ч үггүй л явж очоод суулаа даа. Энхрий хайрт Даланзадгад минь, эмээ минь, Зуун, Дунд, Баруун сайхан хайрхан-ууд минь, Анх удаа архи уугаад булан уруу нь шээж байсан борцны пинг-ууд минь баяртай!

Нүсэр том уурын яндангууд, тэдгээрээс олгойдох утаа униар, нүргэлэх дуу чимээ... Чих дөжирмөөр, залхмаар... Зогсоо зайгүй зөрөн өнгөрөх гунигтай, нулимстай, жартгар, онигор нүднүүд, монхор, шонхор, хавтгай навтгар хамарнууд... Дарс, давстай хоолны үнэр холилдож үнэртэх нь энүүхэнд... Аварга, алуурчин, харгис хөлөг онгоц. Тавцан дээр чихцэлдэж зогсоход далай тэртээ алсад харагдана, заримдаа харагдахгүй. Энэ хөлөг онгоцонд ганцаархнаа би дургүй юм биш ээ. Тэд ч бас надтай санал нэгддэг. Би анхны өдөр өө л тэдэнтэй танилцсан юм, давгүй л залуучууд. Аан тийм бас нэг хөөрхөн охин бий. Хөөрхий тэр охин хэлгүй, төрөлхийн л тийм гэсэн байхаа. Тэд бас надад энэ хөлөг онгоцон дээр нэг орон дээр нэг л хун унтдаг, тавцан дээрээс нь далай сайхан харагддаг, бүр оройн хоолоо идэхдээ хүмүүс нь гараа угааж, хувцсаа сольж ирдэг давхар байдаг тухай, ондоо олон давхаруудын тухай, хаая далай шуурга дайрахад усан цэргүүд хэрхэн яаж тэмцдэг тухай зэрэг олон зүйлийг ярьж өгсөөн... …Нэг, хоёр… Далбааны доор нийт гурван давирхайдсан шургааг. Сэлүүрийн суурь үзүүрт хүндрүүлэгч хийгээд, сэмэрч хугарахаас нь сэргийлж эмжих хэрэгтэй… Мэдээж манантай үед гэрэл гаргахаар тооцоолж дэнлүү өлгөх тохиромжтой газрыг сонгох хэрэгтэй… Яг л миний төсөөлж байсан шиг… Уг нь сэлүүрдэх хэсгийн сандлыг өндөрхөн хийвэл сайхан харагдана даа… Гэвч яая гэх вэ, завины тэнцвэртэй байдал хамгаас чухал юм хойно… Завины үзүүрийн энэ хажуу хэсэгт нь цагаан будгаар “Чш ш ш шшш… Тэр энд бодлогошрон хөвж явна…” гэж бичнэ. Яг л Урсус өвгөн өөрийн явуулын циркийн хөсгөн дээр “Гүн ухаантан Урсус явж байна!” гэж бичсэн шиг. Эсвэл зүгээр л “ Аниргүйн эрх чөлөө” гээд биччихдэг ч юм билүү… Төсөөлөгдөж байнаа… Нам гүм… Далай… Хоёр цахлай шувуу, яг л өнөөдрийнх шиг тэнгэр…


Нийт 1093 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
g84 | 2009-05-12 | 15:24
happy






:-)