my ideas
Эдийн засагч, энгинээр, хуулич, хулгайч... Тэнэглэлийнхээ цар хурээгээр надтай туйлт биш као-валентийн* холбоогоор холбогдсон нэг анд маань &" Хүн бүр өөрийн мэргэжлийн гэсэн тодотголтой богинохоон хэрчмээр таван мэдэрхуйгээ зогсоо зайгүй, хайр найргүй тасалан огтчиж байдаг нь харамсалтай...&" гэж хэлж билээ.үнэндээ өмнөх өгөөлбэрт бичигдсэн као-валентийн холбоо гэдгийг ч бас би мэргжлийнхээ ууднээс л тайлбарлаж чадах юм байна. С гэсэн царай муутай элэмэнтийн ганцаардсан атомууд энэ холбоогоор холбогдохоороо нүдэндээ шуналийн соривтой, нүүрэндээ шанелийн энгэсэгтэй нүцгэн сэтгэлтэй авгайчуудийн аминий үнэтэй алмаз гэдэг эрдэнийн чулуу болдог, харин эсрэг тохиолдолд таван үрдээ нэг хониний толгойг тэнцүүхэн хувааж өгөх гэсэн эцгийн хутгаа хурцалдаг билуу, тэднийгээ шөнөдөө дулаан хоноосой гэж залибарсан эхийн галдаа нэмэх нүүрс болдог шуу юм байгаан... Тэгэхээр бидний хоорондийн энэ харицаа ямархан ч хувь төөрөгтэй юм бэ дээ анд минь, бүү мэд!
Тэр залуу бид хоёр геологич, гоологч гэсэн хос мэргэжилтэйгээрээ адилхан. Бид хоёр геологчийн нүдээр харж, геологичийн чихээр сонсож, геологичийн анусаар хуртэл унгахгүйг хичээж л яваа хоёр юмуу даа... Гоологч гэдэг мэргэжлийг зөвхөн би л өөрөө мэддэг, цөөн тооний хүмүүсийн хальт гадарладаг тэр хэлнээс массийн хэл уруу хөрвүүлэхийг хичээж задлан сийрүүлвэл гоо = төгс, ялдам; логус = судлал гэсэн утгатай дуйх болов уу...
Нэгэнт өнөөдрийн нийгэм, гадаад ахуйд бид хоёрт, бидний энэ хоёрдахь мэргэжлийн хувьд судлаад байхаар зуйл, судалгааний обект ховор болохоор бид хоёр ярилцаж тохироочгүй мөртлөө л дотоод сэтгэл уруугаа dectaphone-oo бариад ханцуй шамлан орсон юм даа. Тэгээд бас ч яггүй овоо олз омогтой яваа. Харамсалтай бөгөөд баярламаар зүйл гэвэл бидний шинжилгээний үр дүн өнөөдрийн байдлаар Мулдашев ахийнх шиг олон олон ботиор хэвлэгдэж хараахан гараагүй байгаа явдал юм. Гэхдээ хоосонгүйээ Ганзо маани hi5 дээр хэдэн хэдэн эргэцууллээ хэвлуулээд эхэлчихсэн байна... Хоюлахнаа ч гэсэн бид хоюр сэтгэл уудруг байгаа тээ : ) Бие биенийгээ сайн шуумжилж байгаа, бие биенээ мундаг (мун+доги) хөөргөж байгаа, өөр хоорондоо шургачиж унан, үхэн хатан өрсөлдөж байгаа, зогсоо зайгүй ажилласаар л байгаа...
Бидний мэргэжлийн алтан зарчим байдаг л даа. Юунд ч битгий эцсийн байдлаар үнэлгээ, дүгнэлт өгч бай, ямар ч замбараагүй зүйлийг цэгцлэх гэж бүү оролд гэсэн... Тиймээс энэ бичилгийг цэгцэлж, системчлэх гэсэн ородлого мэтээр битгий ойлгоорой зүгээр л бидний сэтгэхүй, мэдрэмжид төвтэй олон олон хиймэл санаануудийн тойрог замд нэг дагуул нэмэгдлээ л гэж бодоорой!
Гэхдээ л тэр залуу dectaphone-oo цаг ямагт зүлгэдэг, үнэндээ байнга ашиглаж байдаг болохоор түүнд зүлгэх ч хэрэг байдгүйм шиг байнэлээ, бас дээрээс нь миний dectaphone дээр шуум төдий бичигсэн авианы нот бүр нь түүнийх дээр бичигдсэн байдаг гээд бод доо. Атаархаж, шаралхаж үхмээр... Гэхдээ тэдгээр нь ритм жаахан муутай байдаг л даа : ) ...
Нийт 1137 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих