my ideas
Dennis Rodman гэгч эр, чимээгүйхэн байсан шөнө дундын үед, америк иргэншлийн нам гүмхэн шөнө дундыг цочоосон буун дуу гаргасан юм. Энэ хэрэг хэдийд болсныг би сайн санахгүй байгаа ч их олон жилийн өмнөх хэрэг юм. Тэр даруйд цагдаа нар түүн дээр хүрч очин саатуулсан ба түүнээс хойш түүний биеийн арьс эрээн цоохор болж, мөн зан авир нь ихээхэн өөрчлөгдсөн юм.
Тэрээр цагдаа нарын мэдүүлэгт, би өөрийгөө буудан хороосон гэж хэлсэн байдаг.
Safety буюу Монголоор ойлговол аюулгүй ажиллагаа эрхэм болгож би өдөр бүр хүмүүст бүсээ зүү гэж сануулдаг. Энэ таны насыг уртасгана. Хэн нэгэн alcohol хэрэглээд машин барих. Хоосон ходоодон дээр архи уух зэрэг нь шууд биш үхлүүд юм. Бид энэ үхлийн сонголтыг хийхийг хүсдэггүй ээ. Гэвч мэдэхгүй дээ, муугаар бодоогүйдээ л бид ямар үр дүнд хүрч болохоо анзаараагүй алхмуудыг гаргадаг. Ажлын шаардлагаар эмгэнэлт явдлыг сургамж болохоор зохион бичиж, мөн энэ чиглэлээр долоо хоног бүр нэг удаа хуралддаг.
Sicile-ийн маап-ын эзэн Лион Карлион гэгч этгээдийн нэрийг нь бид сонсохын төдийд, шууд аллага, хар тамхи, үхэл санаанд маань буух болно. Бас айдас. Гэтэл түүнтэй эн зэрэгцэх ялтнууд, шоронд байгаа бүх гэмт хэрэгтнүүд өөрийгөө ямар ч гэм буруугүй гэдэгт бүрнээ итгэсэн байдаг. Тиймээс ч тэрхүү жигшүүрт хэргүүдийг хийдэг байна. Тийм байхад бидний найз, дэргэд маань байдаг хүмүүс яахан өөрийгөө буруутан гэж бодох билээ. Нийтээр бүгд жигшин зэвүүцэх гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь тийм бодолтой явдгаас үзэхэд, бидэнтэй өдөр бүр уулзаж учирч буй хүмүүс яавч би буруутай гэж бодохгүй юм. Тиймээс хэн нэгэнд дотроо ял төлөвлөж буруутгаж за бас шүүмжлэх хэрэггүй юм. Энэ бол делль карнег.
өнөөдөр хөдөлмөрийн бирж дээр ажилгүйчүүд, ажлын саналд бүртгүүлэхдээ 20 000 хүн хоёр зуун мянгаас доогуур цалинтай (амьдралд хүрэлцэхгүй) ажлыг хайж байна. Тэгвэл 500 мянгатаас дээших цалинтай хангалуун амьдралыг хүсэгчид, өдрийн хоол ундандаа хүрч ядсан амьдралыг сонгогчдоос даруй 50 дахин бага буюу 400 хүн л сонирхож асууж, саналаа өгсөн байна. Энэ нь масс-ын сэтгэлгээнд компани байгуулж ажиллах, сайн сайхан амьдрах нь ердийн дундаж байхаас асар их өрсөлдөөнтэй гэж бүгд боддогт байгаа юм. Би шинээр байгуулагдаж буй компаниудын дампуурал, 10 жилийн дотор 10 шинэ компаниас хэд нь эхний 3 жилд мөн дараа дараачийн жилд зах зээлээс шахагдаж байгааг болон, түүний шалтгаан ижил төстэй байдал тэргүүтнээр томоохон курсийн ажил хийж байсан. Мөн Монгол орны ойрын 15 жилийн статистик-ийг хүнээр хийлгэж авахдаа бүх баримт материал холбогдох өгөгдлүүдийг судалсан. Одоо энэ онож алдаж л байна. Би яг юу гэх гээд байна бэ гэхээр хүний сайн сайхан амьдрах боломж нь дан ганц сэтгэлгээний цар хүрээнд байна гэж л хэлэх гэсэн хэрэг. Хэрвээ хүнийг өөд нь сэтгэл нь л дагуулдаг бол эсрэгээрээ, би үхэх болжээ, одоо би тэсэхгүй нь гэсэн бодол л хүнийг үхүүлдэг. Тэгвэл би уруу дорой байх учиргүй, би сайн сайхан явах болно гэсэн бодол итгэл үнэмшил л хүнийг эцсийн эцэст аврах юм.
Бид өнөөдөр эсвэл маргааш үхэж болно. Монгол хүн, хүний сайн нэр, цааш газар авахгүй болоод ирэхээр, бие цогцос нь авсанд хэвтсэн хойно нь л сайшаалын үг чулууддаг нь харамсалтай. Тиймээс миний нахаалний муу занг, /муу нарийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй/ цайруулах цор ганц арга бол би үхэх явдал байлаа. Би үхлээ, хүмүүс эхний ээлжид мэдсэн 26 хүнээс эрс 2 нь эсэргүүцэж бусад нь айж бас тээнэгэлзэж байсан юм. Тэгээд надад хэзээ ч хэлэхгүй байсан нике найм ээ хэлж, хэлэхгүй үлдэх байсан үгээ хэлэв. Энэ үхэл бидний ойр дотно, таньж мэддэг хүндээр овоо хараагаа тааруулах үед л бид ухаарч, нигүүлсэх хэрэгтэй гэж үү. Бид өглөө эрүүл чийрэг босоцгоосон. Тэгвэл аз жаргалыг нэгэндээ өгөхөд төрсөн өдрийг нь бас, тэмдэглэлт баярыг хүлээх хэрэггүй гэдэг санаа байдаг. Надад хэрэгтэй юм бүхэн, сэтгэл, сайхан сэтгэлтүүд, харамгүй сэтгэл-үүд гэтэл би талийгаач болсон хойно энэбүхэн намайг эрж хайх байжээ.
Цай сүлэхгүй, тэтгэвэр нэмэхгүй хэдэн одонгоо нандигнасаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хөгшид минь хөөрхий. Тэдэнд одонг нь нэхэж олгосон бол. Цаазаар авахуулах ялыг гүйцэтгээд 5 жилийн дараа гэмийг нь цайруулсантай ялгаагүй болох байсан. энэ дэлхий аль ч оронд дурийн л гэх нэгэн эмнэлгийн тасагт ижилхэн оноштой, ижилхэн зовууртай хүмүүс хамт өдөр шөнийг өнгөрөөж байгаа. Бид өглөөд сэргэхдээ, шүдээ угаахдаа үүний тухай бодож, өөрийгөө азтайд тооцож, дотор чинь байж болох бүх нинжин сэтгэлийг өдөрт уулзах хүн бүртэй уудалж бай, гаргаж бай гэх гэсэн юм. өег сэтгэл, сайхан үгс, харамгүй сэтгэл одон медалль, энэ бүхэн хүн ямар гээгчийн сэтгэлийн амьтан болохыг, урам зориг гэдэг юу болох бидэнд харуулж байгаа юм. бид маргааш өнгөрөхөөр болбол эсвэл үхэхээр шийдвэл ямар гээчийн нижин нигүүлсэнгүй сэтгэлийг гаргах бол, эсвэл хамт байгаа нэгэн чинь маргааш нэг мөр энэ дэлхийгээс явах гэж байгааг бид мэдэж чаддаг бол түүн амжаад сайн үг хэлж өдрийн хоолонд даах байсан болов уу...
Бидний зүрх сэтгэлийг, оюун ухааныг юу ч хоосруулж чадахгүй юу ч хэн ч булааж авахгүй. Надад хууртагдсан хүмүүст энэхүү бичлэг бусад уншигчдаас илүү ойрхон хүрэх болов уу гэж би бодож байна.
Dennis Rodman өөртөө ялын тогтоол уншиж, өөрийгөө хөнөөсөн шигээр би өөрийгөө өнөөдөр бүрэн алав. Чиний ээлж. Бидний сэтгэлгээ ямар нэг хашаанд бүү байгаасай. Хамгийн чухал зүйл амьдрал аюул осолгүй эрүүл амьдрах шүү. Үүнд анхаар. Хэн ч буруутай гэж өөрийгөө боддоггүй гэдгийг ахин нэг санана. Бид өөрсдийгөө тэгж бодож буй тул бусдыгаа бүү шүүмжил. Дэргэдэхээ, өнөөдөр уулзаж учрах хэн нэгнийг,… энэ бүх хэлсэн бүхнээс бүх юм эсрэгээрээ байж болохыг ...........................................................дараа харуулна. Тэгэхдээ тоглоом хийхгүй, амлая.
тэр тэнэг юм чинь үхээгүй л юм байна билээ ш дээ. оройжин шоудчихаа л сэгсийчхээд л ажил дээрээ байж л байна даг.
Нийт 1165 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Гэхдээ л зүрх хөдөлгөсөн сайхан бичлэг байна аа Ганзоо. Сэтгэлээ дахин нэг хоослоод, өөрийгөө цоо шинээр дахин нэг харах хэрэгтэйг ухааруулж өглөө.
Баярлалаа, анд аа.
алдаатаи бичисэнд уучилаараи