my ideas
Статистикчид гэж зэвүүн гарууд бий. Тэднийхээр бол бүх үзүүлэлтэд өсөлт зарлаж болно гэж байгаа. Жишээ нь өлсгөлөн болж буй орны статистикчид хэлж байна: "нэг кг хүнсэнд оногдох хүний тоо өслөө" гэж байх жишээтэй.
ер нь статистикчид болон стандартчилал зүйнхэн уулаасаа амьдралаас тасархай байх гэсэн үндсэн шалгууртай байж мэдэх юм. Тэр тусам аа манай оронд.
Польш гэж орон 1990 оны наана цаана үед эдийн засгийн статистик үзүүлэлтээрээ манай оронтой яг ижил байлаа. Гэхдээ мань Польш-чуудын ДНБ-ийг бүхэлд нь дан ганц гутлын үйлдвэр эзэлдэг байлаа. Харин манай орон үүний хажууд олон нэр төрлөөр үйлдвэрлэл явуулж байв. учир нь манай оронд стандартчилал зүйн үүднээс хэлэх юм бол мал адгуус шиг ажилласан нь 5 жилийн гавшгайч, түүнээс илүү ажилласан нь хөдөлмөрийн баатар болж байсан нөр их бүтээн босголтын үе байсан болохоор тэр.
Польш манайтай тэнцүү байсан тэр үеэс 14 жилийн дараа Европын холбоонд нэгдэх үед Польш хүмүүсийн хэрэглэж буй ундны усны стандарт Европын холбооны шалгуурт хүрэхгүй байлаа. Тухайн үед 2004 онд Европын холбооны стандартыг интернетээс үнэгүй олж болох байсан бол Манай оронд хүн ямар ус хэрэглэхийг мэдэхийн тулд бүтэн хагас өдөр зарцуулж хэдэн арван мянган төгрөг зарж байж олж мэдэж болох байлаа. одоо ч тэр хэвээрээ.
Ер нь манайхан өөрсдийгөө стандартаас гадуур ба статистик мэдээнд тусгагдах бололцоогүй онцгой гэж үздэг л дээ.
Гэхдээ манай сайтанд стандарт ч бий статистик ч бий.
Би болбоос энэ блог сайтандаа доор нэр дурдсан 13 блогтой байсан бөгөөд одоо ч 9 нь эсэн мэнд байгаагийн хувьд өөрийгөө зэвүүн гар гэж үзээд зарим нэг үзүүлэлт дурдмаар санагдлаа.
Блогийн стандарт шалгуур үзүүлэлтийн илрэл нь:
сүүлийн 2 жилийн хугацаанд манай сайт 1а бүлгээс 11ё бүлэг хүртэл бүх арван жилийн ангийн блогтой болсон. Алгебраас Япон хэлний хичээл хүртэл бүх сургалт онлайнаар нийтлэгдэж байна. Алимаа багшаас Янжмаа багшийн хуудсууд нээгдлээ.
Блогийн статистик үзүүлэлтийн хувь:
Амьдрал, бодролоос эхлээд Эрүүл мэнд, Анагаах Ухаан хүртэл 22 төрлийн блог ангилалтай. нийт блогийн 10%-иас их буюу хамгийн их блог бичлэгийн төрөл бол боловсрол юм. нийт 60-180% хүртэл хандалттай лидер блогуудтай, нийт сэтгэгдлийн 45 хувь нь зөвхөн 20 блог хуудсанд бичигддэг гэх мэт үзүүлэлтүүдтэй байна. ёстой л боловсролын блог хуудас болж байна.
ингээд Могойг гурав хуваасан ч гүрвэлээс том, Монголыг гурав тасалсан ч Францаас том гэж эртнээс эдүгээг хүртэл статистик хэрэглэж заншсан манай Монголын газар нутаг авто замын сүлжээгээр эвдрэлд орсон газар Дани улсаас том гэдгийг сануулаад байгаль орчны чиглэлээр бичдэг 70 блогоо дэмжиж уншиж байхыг уриалж байна. Мөн үүний ташрамд Технологийн чиглэлээр Криминологи гэдэг блог бичдэг найз Obod-д оо мэнд дэвшүүлье.
Мөн оюуны чадамж багатай надад ойлгогдохоор нүүр хуудастай болгож өгөөч гэж ертөнцийн эзнээс гуйя.
миний блогийн статистик:
Зүүдэнд ч оромгүй явдлууд
12 Нийтлэл, 8 Сэтгэгдэл, 1,508. Зочин
2. Сутайн суран хөхүүд
172 Нийтлэл 794 Сэтгэгдэл, 81,939. Зочин
3. Ийм нэгэн явдал
72 Нийтлэл, 368 Сэтгэгдэл, 25,936. Зочин
4. Би Ч гэж би ТЭНEГЭЭ
17 Нийтлэл, 62 Сэтгэгдэл, 4,538. Зочин
5. Бүсгүйчүүд
20 Нийтлэл, 114 Сэтгэгдэл, 8,604. Зочин
6. Altai nutagaa magtan duulay
6 Нийтлэл, 38 Сэтгэгдэл, 3,000. Зочин
7. Bread Of Brain
10 Нийтлэл, 0 Сэтгэгдэл, 3,458. Зочин
8. Philosophy
5 Нийтлэл, 6 Сэтгэгдэл, 1,586. Зочин
9. Ураны геологи***
17 Нийтлэл, 93 Сэтгэгдэл, 8,179. Зочин
нийт:
331 Нийтлэл
1,483 Сэтгэгдэл
138,748 Зочин
Блог мн сайтын статистик:
Нийт блог : 5622
Нийт нийтлэл : 49137
Нийт сэтгэгдэл : 84429
Бүртгэлтэй хүн : 14585
Нийт загвар : 79
Нүүр хуудас : 1272549 удаа нээгдэж,
410806 хүн хандсан.
Блогийн ангилал
1. | Блогийн төрөл | Блогийн тоо ш | Нийт блогт эзлэх хувь % |
2. | Чөлөөт цаг | 350 | 6.23 |
3. | Хувийн тэмдэглэл | 659 | 11.72 |
4. | Хобби | 410 | 7.29 |
5. | Хичээл сургалт | 465 | 8.27 |
6. | Урлаг соёл | 163 | 2.90 |
7. | Улс төр, эх орон | 93 | 1.65 |
8. | Түүх | 32 | 0.57 |
9. | Технологи | 54 | 0.96 |
10. | Амьдрал, бодрол | 553 | 9.84 |
11. | Байгаль, экологи | 70 | 1.25 |
12. | Боловсрол | 1188 | 21.13 |
13. | Бусад | 542 | 9.64 |
14. | Гоо сайхан | 38 | 0.68 |
15. | Гэрэл зураг | 24 | 0.43 |
16. | Дизайн | 68 | 1.21 |
17. | Зөвлөгөө | 61 | 1.09 |
18. | Кино, видео | 35 | 0.62 |
19. | Компьютер, Интернет | 256 | 4.55 |
20. | Мэдээ, мэдээлэл | 159 | 2.83 |
21. | Спорт, чөлөөт цаг | 200 | 3.56 |
22. | Эрүүл мэнд, АУ | 51 | 0.91 |
23. | Эдийн засаг, бизнес | 86 | 1.53 |
Хүсэгт №1. Бүх хугацааны хамгийн их зочинтой блог:
Блогийн нэр | Хандалт удаа | Нийт хандалсан хүний хувиар | Нийт нүүр хуудас нээгдсэн хувь |
Dusal.net-ын блог | 764,734 | 186.1545 | 60 |
PEEPHOLE | 309,968 | 75.45362 | 24 |
Гэрэл сүүдэр | 171,256 | 41.6878 | 13 |
Обдоо | 126,088 | 30.69283 | 10 |
Миний цаг | 125,838 | 30.63198 | 10 |
Эгшиглэн | 117,329 | 28.56068 | 9 |
EDUCATION | 97,916 | 23.83509 | 8 |
Халаасны электрон төхөөрөмжүүд | 95,958 | 23.35847 | 8 |
Bolod.M | 86,031 | 20.942 | 7 |
Сутайн суран хөхүүд | 81,939 | 19.94591 | 6 |
ГУНИГМАА | 65,570 | 15.96131 | 5 |
Энхмандахын Блог | 58,106 | 14.14439 | 5 |
Тэмдэглэлийн дэвтэр | 49,548 | 12.06117 | 4 |
Сайн хуулагч | 49,421 | 12.03025 | 4 |
Trance Massive | 46,488 | 11.31629 | 4 |
Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар | 44,474 | 10.82603 | 3 |
Like water For chocolate | 39,716 | 9.667824 | 3 |
Хүүхэд бидний ирээдүй | 36,996 | 9.005711 | 3 |
Music, Songs, Lyrics | 36,357 | 8.850163 | 3 |
Mongolia - Land of Blue Sky and Strong People | 34,660 | 8.437072 | 3 |
1272549 удаа нээгдэж, | 593.5631 | ||
410806 хүн хандсан. | 192 |
Хүсэгт № 2. Хамгийн их сэтгэгдэлтэй блогууд
Блогийн нэр | Сэтгэгдэлийн тоо | Нийт сэтгэгдэлд эзлэх хувь |
PEEPHOLE | 5859 | 6.9 |
Гэрэл сүүдэр | 4417 | 5.2 |
Dusal.net-ын блог | 4282 | 5.07 |
ГУНИГМАА | 3421 | 4.05 |
Миний цаг | 2444 | 2.89 |
Обдоо | 2252 | 2.66 |
ЗАМ ЗУУР | 1884 | 2.23 |
Өврийн дэвтэр | 1522 | 1.80 |
Ажил хэрэг | 1413 | 1.67 |
Халаасны электрон төхөөрөмжүүд | 1356 | 1.60 |
Чойрын хүү | 1295 | 1.53 |
Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар | 1151 | 1.36 |
300 | 1040 | 1.23 |
Чамайг л ,,, | 995 | 1.17 |
Dadido diary | 924 | 1.09 |
Like water For chocolate | 816 | 0.96 |
Сутайн суран хөхүүд | 794 | 0.94 |
Han.blogmn.net | 774 | 0.91 |
Эгшиглэн | 725 | 0.85 |
Mongolia - Land of Blue Sky and Strong People | 682 | 0.80 |
Нийт сэтгэгдэл : | 84429 | 45.06272 |
ер нь статистикийг хэн нэгэн захиалахгүй бол шаал утгагүй тоонууд гардаг юм байна.
Дараагийн нийтлэлдээ "Солонгосчууд гэж хэн бэ"
"Хятад дахь өвөр Монголчуудын бослого" гэсэн сэдвээр бичих саналтай байгаа тул алийг нь эхэлж бичих талаар санал аа өгөөрэй
Нийт 1004 удаа уншигдсан | 16 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Тэгсэн ч гэсэн нэг ч удаа болов өндөрлөгөөс харж үзмээр байна ш дээ.
манай нагац эмээ 13 хүүхэдтэй л дээ авга эмэг эх 11 тэд одоо хэн нь төрүүлж төрснийг ч санадаггүй юм зайлуул би мөн адил аль блогтоо юу бичдэг ээ заримдаа мартдаг л юм. гэхдээ бүсгүйчүүд блогоо бичихдээ эмэгтэй болж бичдэг юм...
Ягчис даа баярлалаа
би утсаар ч хэлсэн дээ намайг ийм сайхан хүмүүстэй учруулж блог найз нөхөдтэй орон зайтай болгож өгсөнд баярлалаа гэж...
Зоригт ван-д
чи энэ листэнд байх нь чухал биш бусдын чухалын листэнд байхад л болоо надад бол уншдаг блогийн маань нэг хүндтэй хуудас шүү
tamerlan13 -д
би ч давгүй л юм хийдэг гэж боддийм ш дээ өөрийгөө хэхэхэ
EDUCATION
чи чинь манай жанжин шугамыг тогтоосон хүн байх нь ээ
dao
ертөнцийн эзэн сонсчихсон байгаа байхөөө
одоогийн байдлаар Өвөр Монголчууд гэсэн сэдэв нэг саналтай байна манайхан саналаа хэлээрэй
нэг удаа мснжр-ээр маань аугаа хүмүүс сэдэв ярьдаг түүний дараах нь боломж таваг дүүрэн боломж ярьдаг түүний дараах нь хүн ярьдаг гэсэн утгатайм ирсэн юм манай аугаа их боловсролын блогийнхон тэгээд сэдэв л ярих юм байгаа биздээ
лили: блог дээрээ чааталдаг гэж л баталж байна даа энэ стат чамйаг кэкк..
Bi amindaa ooriigoo bolovsroliin angilaliin anhdagch gej boddog shd. Uchir ni anh blogoo neehed angilal dotor ni Bolovsrol gesen angilal baigaagui yum. Tegeed almast handaj bj bolovsrol gesen angilal oruulsiim daa. /halit ooriigoo reklamdav/