my ideas
12 ордын хилэнцийн ордныхонд онцлон зориуллаа. WHO ARE YOU ?
бидний мах бодь: ус юм
эзэн гариг нь: Плутони
билэг тэмдэг нь: Хилэнц, Пирамид, Хохимой
тэмдэгт өнгө нь: Улбар шар, хүрэн улаан, шар, улаан
ивээл чулуу нь: Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз /жич чулуунуудыг асууж лавлаж болно.
төмөрлөг: Төмөр, Ган,
Сайн өдөр нь: Мягмар
Муу өдөр нь: Даваа, Баасан гаригууд
Азын тоо гэвэл: 4,5,8,9,10,11,21,100,666 юм /миний азын тоо 7 ба 9 юм./
Зан байдал
Хилэнц бол ордуудын хамгийн хүчтэй ордын нэг юм. энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтад хүрдэг. хилэнц бол ерөнхийлөгчийн билэг тэмдэг. АНУ-ийн ихэнх ерөнхийлөгчид энэ ордод төрсөн байдаг. хилэнцийн ордныхон нарийн зөн билэгтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй.
хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцДОГ. хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд. хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. эрчимтэй ба эрх мэдэлтэй. түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг.
хилэнц бол туйлдаа хүрдэг хүн, хэдий оюун ухаантай байна төдий оргилуун байна. маш эелдэг найланхай эсрэг хүйстэндээ хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. маргаанд заавал ялах ёстой гэж үздэг.
хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. тэр зөрүүд түргэн ууртай, догшин, тайтгаршгүй. эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг.
өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбод усыг мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. ийм л учраас хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх... усан мах бодь нь догшин, дуугүй, түвшин, арга бачтай, уян зөөлөн ба бүтээмжтэй зэрэг зангуудыг бий болгодог.
энэ ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг гэхдээ энэ хүмүүсийг таних тэмдгүүд байдаг: түүний харц ховстож байгаа юм шиг тан рүү гүн нэвтэрдэг. нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүх хандлагатай.
хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. түүний хазалт үхэлд хүргэж магад. ер нь хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт тийм биш. хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээ ч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээнэ. тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг. /ер нь хилэнц дургүй хүнийхээ доор хамгийн гүн нүхийг ухаж чаддаг/
түүний амьдрал амаргүй: /нэг бол диваажин эсвэл там л байна, хэвийн гэж байхгүй/ өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг ба сэрэмжтэй байдаг - энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар.
тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юу ч өөрчилж чадахгүй юм. ер нь хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй. олон-хийн саналд тоомсоргүй ханддаг. өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй байдаг.
тэрээр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй. хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг сэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд шалдан үнэнг хэлнэ. үнэн үг тэр болгон таатай байдаггүй.
зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. юу хүсэж байгаагаа ямагт сайн мэддэг. бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. ажил болон үүргээ биелүүлэхдээ хатуу ханддаг. хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог. тэр албадлагад туйлын дургүй, түүнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж, эсэргүүцдэг, хэзээ ч хүний дураар болдоггүй. түүнтэй зөрчилдөхийг тэвчдэггүй. хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг.
хувиа бодох мэдрэмж нь өндөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. өөртөө хэт автан орсон байдаг ба хүмүүсийг анхаардаггүй. гэхдээ Хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч, үйлээрээ ч тус болдог. бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг.
энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз байдаг.
тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг хэзээ ч мартдаггүй.
ажилтанд хүрэх бүхий л юм түүнд бий: эрч хүч, чадал, гялалзсан ухаан. гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог. Хилэнцүүд эсвэл гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг.
дараагийн хэсэг нь:
ЭРҮҮЛ МЭНД,
АЖИЛ МЭРГЭЖИЛ,
/ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ/
БУСАД ОрдтОй тохирох нь
SEX зэрэг байна аа.....
Нийт 2218 удаа уншигдсан | 26 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
надад чиний ном байж л байгдээ...
ДЭСИ санал нэг байна