my ideas
би шатаж байна. биеийн эрхтнүүд маань бүгд уугаж байна...
би ганц л удаа шатна. би нэг л удаа амьдарна.
сохор харанхуйг гэрэлтүүлэн дүрэлзэж буй бамбар шиг л би шатаж байна.
би шатаж дуусаад үнс болоход, Галт шувуу шиг ахин төрөхгүй ээ. би нэг л удаа шатна. би чиний төлөө шатна. би шатаж дуусаад амилахгүй ч битгий намайг унтраа, би шатаж байна.
асаасан тамхитайгаа, амьдрал бодолтойгоо би шатаж байна.
надаас үсэрсэн оч бүхэн од болон түгнэ. надаас уугих утаа бүхэн чамд үнэртэнэ.
цагаан үүлэн дундаас диваажингийн хашаанууд сүндэрлэн босож, шатаж, нисэж, хөвж буй би тэр хашааны гадна нь ч, дотор нь ч үл харьяалагдана.
амьсгалах тоолонд шүд маань сийгнэ. уруул минь чимчэрч бамбайна. би шатаж буй хирнээ, жихүүцэн даарна.
/халуурч бүлээрч хоносон, дэмийрэл/
Нийт 1252 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих