my ideas
Нийгэм улс орон оо сайхан болгохын төлөө миний хийхийг хүсэж байгаа ажлууд ба арга замууд
1. Байгалийн түүхийн музейн үзвэрүүдийн арын холбогдох зургуудыг шинэчилж өгөх
ингэх дээ фото студи болон төслийн байгууллагатай хамтрах арга замаар хэрэгжүүлэх
2. "шинэ нийтийн номын сан байгуулах төсөл" хэрэгжүүлэх
ингэхдээ ашигт малтмалын орлогоос төсөлд хандив татаас авах, аймаг сум бүрд салбар номын сан байгуулах үгүй ядаж дэлхийн сонгодог уран зохиолын бүрэн эх нэвтэрхий тольтой ганц тавиур, үүнийг улсын их хурлын гишүүд, тус газар орны унаган иргэд компани аж ахуй нэгжүүдээр дэмжүүлэх
3. Монгол залуу хүн бүрийг ургийн бичиг хөтөлдөг байх санаачлаг хэрэгжүүлэх
ингэхдээ нордоггүй урагдахгүй цаасан дээр ширэн хавтастай багадаа 9 үеийн ургийн хэлхээг хөтлөх боломжтой байлгах, мэдэх үеэсэ эхлээд л хаана амьдардаг, юу хийдэг байсан хэний хэн болох гээд л бичиж болохоор, болж өгвөл удиртгал хэсэгт нь ургийн бичиг хөтлөх арга зүйн хэн нь үргэлжлүүлэн улаа нэхэж бичих тухай зөвлөмж, жишээ болгож эзэн Чингисийн ургийн бичгийг оруулж өгнө.
4. Уран болон цацраг идэвхтэй болон химийн бусад мөнгө ус, цианитийн хор уршгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх,
ингэхдээ химийн хорт ба тэсрэх аюултай мөн цацраг идэвхт бодис хэрэглэж буй улсын ба хувийн байгууллагуудыг татан оролцуулах,
5. Олон нийтийн нээлттэй үйл ажиллагаа явуулдаг, клуб, холоо, ассоциац, дугуйлангуудын цуглах, уулзах уушийн газар, ресторан байгуулах,.... хөнгөлөлт үзүүлж нэрэмжит үдэш, булан байгуулж өгөх бөгөөд цуглаж байх...
6. Эрүүл хүнсний сүлжээ байгуулах
ингэхдээ зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн хүнсний эрүүл мэндийн хяналт баталгаажилттай, хүнсний ногоо мах махан бүтээгдэхүүн бүхий гэр бүлийн нэг жил бүтэн эргэх хугацаанд хэрэглэх хэрэглээ, хүнд шаардагдах илчлэг бүхий хүнсээр хангах...сүлжээ дэлгүүр бүрд байрлах жижиг лангуу ч байсан болно. Эвридэйе өдөр бүр эрүүл хүнс гэдэг, эсвэл номингийнхонтой ч уулзаад хэрэгжүүлсэн ч болно. бүр боломжтой бол Хүнсний агуулах газар тариалан болон хөдөө аж ахуйн нэгжүүдийн хувь эзэмших хувьцаат компани хэлбэрээр гарч ирэх
7. Олимпын аварга төсөл хэрэгжүүлэх
олимп болохоос жилийн өмнө биш бараг насан туршид нь бэлтгэх спортын цогцолбортой болгох... Яаж юм бүү мэд
8. Голгүй юм хийдэггүй улс төрчтэй болох
ингэхдээ энэ улс төрчдийг бэлтгэдэг лобби бүлэг төрүүлдэг, эхнээс нь голгүй юм хийдэггүй голч үзэлтэй, ёс суртахуунтай, монгол ухаантай, түүхийн гүнзгий мэдлэг олгодог. Үндэс угсаа, уламжлал соёл оо огоордог тийм "хаадын үр сад" гэдэг нэртэй, хүүхдийн чадварыг нь тогтоож түүнийг хөгжүүлдгээс биш орос англи хятад хэлээр бөмбөгддөггүй математикаар зоддоггүй бага дунд сургууль байгуулбал хүүхэд байхаас нь хүмүүжүүлэх улс орноо та нар авч явна гээд л... Хүссэн хүсээгүй түүх хүнийг эх оронч болгодог... Дотор нь хоосон энэ үеийн эх орончдоор ч яахав ээ дээ
9. Эрүүл мэндийн дэлхий хамгийн сүүлийн үеийн оношилгоо, үзлэг эмчилгээг байгуулах,
ингэхдээ ядаж хорт хавдар, элэг, (архидалт уу ) уушиг, энэ утааг ээ, зүрх, энэ нээрвийг ээ, эхний ээлжид бүрэн оношилж баараггүй эдгэрүүлдэг болчихвол
10. Хог хаягдлыг боловсруулах төсөл
ингэхдээ түүхий эдийн хаягдлыг барилгад ашиглах, хаягдлыг хуурай хог, нойтон хог гэж ангилж хаяж байх, мөн шил, цаас, төмөр гэх мэтээр яаж ялгадаг юм байгаа юм түүгээр нь, тэгж л ялгаж хогийн уут сав тусдаа гаргах, эмнэлгийн барилгын үйлдвэрийн гэх мэт төрөлжсөн хог хаягдлыг эхний ээлжид ашиглах
11. Үйлдвэрлэл хөгжүүлэх
эсгийн гутал, шилний, ширэн эдлэлийн гээд бүүр багаас нь бүгдийг нь бүр дэлхийн брэнд байх л зорилго шалгууртайгаар....
Ингэхдээ эхний ээлжид Оюутолгой таван толгойн бүтээн босголтод шаардагдах өндөр хүчдэлийн тусгаарлах шаазан гэрлийн унтраалга, залгуур, ишнүүр, чийдэнг хийх, төмрийн хийц эдлэлийг хангах бүгдийг өөрсдөө хийвэл, хувингаар нүүрс зөөх юм уу машинаар зөөснөөс олон хүн ажилтай болно.
12. Орон нутаг дэд бүтэц
ингэхдээ жишээ нь баруун таван аймаг босоо чиглэлийн ба аймгийн төвийн замуудаа "засагт хаан" гэсэн бонд гаргаад замаа өөрсдөө хөрөнгө босгоод тавичихад дараагийн сонгуульдаа заавал гарна даа тэгээд дээр нь эдийн засагт хурдац ахиц гарна даа. зам дагаад арилжаа наймаа, аялал жуулчлал цэцэглэнэ. Нэг групп жуулчид 7 хоног Монголд аялах нэг жижиг алтны уурхай 7 хоног ажиллахаас манай эдийн засагт хамаагүй ашигтай...
13. Замын түгжрэл...
за энэ талаар дараа бичье дээ
Нийт 822 удаа уншигдсан | 27 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
амонРа-д тэр чинь сайн л хэрэг байна
зэрэглээ: харин тэгий тэхүү
Хэд хэдэн юманд зам нийлэх л юм байна. Хийх юм үнэхээр мундахгүй шүү.
миний бензин бол мөрөөдөл тэмүүлэл зорилго зорилт арга тактик тэр вийшингууд
Зассан: G84 хэзээ: 2011-7-25 06:12
яагаад аймаар гэж?
мөрөөдөл хүнийг хаана байгааг нь хэлж өгдөг... бас хаана төгсөхийг нь... зах дээр тэрэг түрдэг нэг хүү, синхроны орчуулга хийдэг аташей шахуу нэг залуу хоёр л надад "надад мөрөөдөл байхгүй" гэж хэлж байсан... аймаар юм шүү
зүгээр л.. би бодит байдалд ойрхон зүйлээс өөрийм мөрөөдөж үзээгүйгээ л ойлгов.
миний бодол санаа зөвхөн миний тийм өчүүхэн хомс цаг хугацаатай дан ганц миний амьдралаас үүдэлтэй шүү дээ... тиймээс ёгөөдөл байна