my ideas
би л хувьдаа ийм байдалд орох тун дургүй.
ямар нэгэн зүйлийн тухай тун бага мэдлэг мэдээлэлтэй бол хэзээ ч бүү оролц гэж би хэн нэгэнд өөрийн туршлага дээрээс үндэслэн хэлэхсэн. гэхдээ энэ нь нөгөө талаас тун ч эсрэгээрээ давуу талтай байхыг мэдэх юм байна.
өмнөх бичлэг дээрээ бусдад хэрэг болж магад гэсэн бодлынхоо үүднээс
*Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг* Дейвид Жозеф Щварц-ийн тухай
Аюурзанын орчуулан хүргэж буй *Шинэ үеийн номын сан цуврал*
мөн түүний өөрийн бичиж, уншигч түмэнд хүргэсэн мета роман "амь тавьж буй шувууны далавч"
мөн Сауэл Смали "Өөртөө туслах ухаан" болон Эрнст мулдашев-ийн бүтээлийн тухай бодол эргэцүүллийг хүргэх болно. гэж амласан аа санаж байна.
гэхдээ энэ их ажлын завсар олон зүйлийн тухай бодож үзэхээсээ наана бас уншиж сэтгэх хэрэгтэй байдаг. энэ нь дээрх гарчигтай холбоотой юм.
нэгэн удаа ажил дуусаж, хэдийгээр миний хувьд тун ч дургүй ч, хамт ажилладаг нэгэн бүсгүй: "зиа, эрчүүд зангиагаа, хүрмээ тайлаад сандал дээрээ тохсон, за бас ч үгүй ёслолын цамц хувцастай ийм байдал нэг л амар амгалан, их ажлын ард гарсныг өөрийн эрхгүй сануулж, нэг л сайхан байдаг юм."гэлээ.
хэчнээн ядраад байгаа ч түүнтэй санал нийлэхээр байсан ч, би түүнд дургүй гэдгээ батлан харуулах ямар нэгэн юм хиймээр л санагдаад байлаа. энэ бодол маань тун ч шившигтэй байдалд намайг хүргэсэн юм.
хүмүүс ширээнээсээ сандал аа холдуулж, зарим нь сандал дээрээ буруу харж, мордож суугаад маш сайхан яриа өрнөж байв. тэр ярианд ихэнх нь сэтгүүлчид байсан ба, миний хувьд ердийн нэг одон орон, аль эсвэл уран зураг, шашин, өөрийн салбарын холбогдолтой мэдээ нийтлэл бичигч төдий, нийтлэлийн зураглаач, нийслэл хүү хочтой шинэкоов байлаа. (одоо ч тэр, өөр нэгэн газрын шинэкоов)
тэр үед дарга маань надтай нэг сум нутгийн хүн тул бусдын дунд намайг зүй бусаар үнэлж, миний алдааг үргэлж уучлан, бусдыг нь зэмлэхдээ намайг тойрон өнгөрдөг байсан нь үүнтэй (гарчигтай) бүр ч холбоотой. ерөөс намайг өөрт нь мэдрүүлээд өгөх хүсэлтэй хүмүүсийн дунд, би өөрөө хүсээгүй ч тийм байдалд орсон нэг гэмгүй амьтан. бусад нь харах бүрийд нь дотроос нь маажсаар... энэ нь надад их сургамж болсоноос гадна хожим би өөртэй-гээ адилхан байдалтай, бас үгүй түүндээ тун ч сэтгэл эс зовнисон, додигор хүмүүстэй бишгүйдээ нэг таарч байсан юм. тэр бүү хэл найзууд маань тийм хүн болчихсон байхыг дэргэд нь хор муу саналгүйгээр харж л байлаа.
за тэгэхээр надад дургүй би бас зарим нэгэнд нь дургүй хүмүүс өвөр зуураа өрсөлдсөний хүчинд мундахгүй их ажлыг ардаа хийж аваад, уран зохиол номын тухай ярилаа....
би ч онегинг уншсан гэлээ, бусад нь өөр гэж асуулаа. энэ ганцхан үгтэй асуулт надад байдлыг тун ч муугаар эргүүлсэн юм.
үгүй чи тэгээд, дөлгөөн донг, Шолховыг, Шадар гурван цэргийг, Достоевскийг, Монте Кристо гүнг, саран хөндийг, зуун жилийн ганцаардлыг, газар шороо Маамыг, үүрийн туяа, тунгалаг тамирыг, уншиж байгаагүй юу гээд л бүгд бараг өөрөө уншаагүй байсан ч хамаагүй мэддэг бүхий л суут зохиолуудын нэрийг надаас асууж шалгаав.
би ч мөчөөгөө өгсөнгүй, учир нь шинэ тутамд суралцан ахиж буй би бээр өөрийн чадамжийг бусдад батлахаасаа наана өөрийгөө олж харж, таньж мэдээд байгаа билээ. (тэр үед)
би ч гэнэ хонгор зан гаргаж, тэгүүл наадахыг чинь хэн бичсийм гээд л тэнэг, эсвэл бүүр тэнэг байх асуултуудыг урдаас нь сөргүүлэн тавьж байсан билээ. гэхдээ би ялагдахаар барахгүй тэр хүмүүс намайг нулимах биш, харин ч иш нэг муу, бид ч ийм байсан гэхээр байдалтай болов. учир нь би тэр номуудыг заавал олж уншихын тухайд, хүн нэг бүрээс сайн номуудын (ном гэсэн нэрээр зохиолуудыг хэлж байгаа юм) нэрийг зохиогчийг лавлан асууж, ой ухаандаа цээжлэн авч байв. би тэр үед бүр бичээд авах хэрэгтэй байж.
одоо ном уншсан хүмүүс Сэтгэлгээний Гоо Сайхантай байдгаа гэж би бодох болсоноос гадна, намайг тийнхүү бах таваа хангатал ичгэвтэр байдалд оруулж байсан хүмүүсээс илүү, тэдний уншсан ном зохиолуудаас хавьгүй илүү зүйл олж авсан юм шиг санагдаж байна.
энэ бодол маань ном намайг хүмүүжүүлсэн эсвэл би хэн нэгнийг тийм байдалд оруулах хүсэлгүй болсонтой холбоотой. би тэнд хорсож, гомдсондоо насан туршдаа таарсан хүн бүртэй тэгж өөдгүй хандаж болох байсаан....
харин одоо миний бичгийн ширээн дээр тээр ааль дээр уншиж, ахиж унжиж байсан номууд, түүнийгээ бусдад танилцуулах гэж байгаа номууд биш, Мишэль дө Монтэньгийн Сонгомол туршцууд буюу Түүвэр эссенүүд мөн габриэль Гарсиа Маркесийн Зуун жилийн ганцаардал бас Монголчуудын нүүдэл суудал гэсэн цувралууд байна.
цайны цаг, замын түгжрээ, хагас бүтэн сайн гээд долоо хоногийн хамгийн их эзлэхүүнтэй өдрүүдэд өөрийн цагаа би эдэнд зориулдаг.
ном гэдэг уншсаны дараа нэг хэсэгтэй тархинаас гардаггүй сонин эд. тиймээс хэд хэдээр нь зэрэг уншиж байгаа.хэрэв уншаад дуусвал ахиад эхэлнэ, шинэ ном эхэлнэ. тиймээс тархинд маань удаан эргэлдэхгүй.
дурлал саяхан уншсан номтой адил.....би ингэж бодох болсон
унших нь сэтгэх эхлэл, бичих нь тархиа чөлөөлөх арга ... би ингэж бодох болсон....
номын дэлгүүрт ном авч байгаа хүнийг ямар ном сонирхож, ямар ном-онд мөнгө төлж байгаагаар нь хүмүүс ихэнх нь санхүүгийн чадамжийг нь харж болох байх, харин миний хувьд нийгэм соёлоосоо хэдэн жилээр хоцорч байгааг нь харж болмоор байдаг юм.
зөв юм олж уншаад зөв юм ойлгох нь л номын ид шидийг үнэлэхэд хэрэг болно.
номын хамгийн сайн сор болсоныг нь уншдаггүй байсан ч уншигч хэн нэгэн нь нийгэм соёлоосоо 5 аас 10 жилээр тэргүүлж түрүүлж яваа юм. харин бүх номыг уншигч, эсвэл сайн ном бичигч нь хэдэн зуун жилээр ч урагш харж байж болох юм.
Нийт 1797 удаа уншигдсан | 5 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
eswel 20, 20n huudasaar ni taslaj awaad ywaj bolno doo
eswel muuhan hooltoi gazart odor hoolond orohoor bol gargaj ireed unshij baij bolno
-hm, chi zagas jaraahai bish baital, zagas jaraahai gol usandaa jargaltai baigaa esehiig yaj medej baigaa hereg be
- ch harin bi bish baij minii, zagas jaraahaig gol usandaa jargaltai baigaag medej baigaa esehiig yaj medej baigaa ym
gej Монтень shig hvmvvs yridag baih...
harin chi bi bish baij namaig tvvniig unshaad oilgoson esehiig yaj medej bainaa gejeewel yaajiina